АНУ Украин руу 275 сая ам.долларын зэвсэг илгээхээр бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сард Украин руу илгээх 61 тэрбум ам.долларын тусламжийг баталсан.
Тэгвэл тус улс Украин руу 275 сая ам.долларын зэвсэг илгээхээр бэлтгэж байгаа гэж гурван албан тушаалтан “Reuters” агентлагт мэдэгдсэн байна. Илгээх зэвсэгт 155 мм-ийн их бууны сум, байршил нарийвчлалтай онодог пуужин, хуягт машинууд багтах аж.
ОХУ-ын зэвсэгт хүчин энэ сарын эхээр Украины хойд хэсэгт оршдог Харьков мужид гэнэтийн довтолгоо хийж шинэ фронт үүсгэсэн. Украины албан тушаалтнууд шинээр үүссэн фронт дахь нөхцөл байдал хяналтад байгаа гэсэн юм.
Харин зүүн фронтод нөхцөл байдал харьцангуй хүнд байгаа учир Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский барууны орнуудыг яаралтай зэвсгийн тусламжаа илгээхийг хэд хэдэн удаа уриалсан.
Энэхүү тусламжийн Байден ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан баталсан байна. Онцгой байдлын үед АНУ-ын ерөнхийлөгч Конгрессын тусгай зөвшөөрөлгүйгээр АНУ-ын нөөцөөс шилжүүлэлт хийх боломжийг олгодог юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний гараар могой бариулаад Муусайн ЯНКУУД