Нийгмийн
Голууд үерлэж, аюултай түвшинг давжээ

Өнөөдрийн байдлаар голуудын усны түвшин 5-20 см даван үерлэжээ.
Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр Орхон голын дунд хэсгээр, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Мөн Сэлбэ, Ховд, Хариг зэрэг гол үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг, Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.
Иймд дээрх голын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.