Top StoriesНийгэм мэдээ

Малчин айлын дэргэдэх гэр түрээс: ₮100-800 мянгаар 1-30 хонох боломжтой

Малчин айлын дэргэдэх түрээсийн гэр өнөөдөр хамгийн эрэлт хэрэгцээтэй, шаардлагатай үйлчилгээ болоод байна. Товчхондоо малчин айл дэргэдээ гэр бэлдэж бариад "Малчин айлын дэргэдэх гэр түрээс" үйлчилгээнд бүртгүүлнэ. Эднийх тухайн айлын мэдээллийг байршуулж, малчин айл-амрагч айл хоёрыг холбож өгнө. Ингээд нийслэлчүүд бохирдол ихтэй хотоос гарч малчин айлын илүүчилж тохижуулсан гэрт 1-30 хононо.

Бид эл үйлчилгээний талаар санаачлан, хэрэгжүүлэгч Г.Гансүхтэй ярилцаж, нийтлэг асуултуудад хариулт авлаа.

-Үйл ажиллагаагааныхаа талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

-Малчин айлын гаднаа зориулан бэлтгэсэн гэрийг амрагчдад, их хотын иргэдэд түрээслэх үйлчилгээг зуучлах ажлыг 2023 оны долоодугаар сараас эхлүүлсэн. Өнгөрсөн жил 200 айлын захиалга авч амраасан. Харин энэ жил одоогийн байдлаар 160 малчин айл гэрээ түрээслүүлэх захиалга өгөөд эхнээсээ бэлэн болсон айлууд амрагчаа аваад явж байна.

Малчин айл эхлээд манайд хандаж амрагч авах хүсэлтээ илэрхийлнэ. Бид шаардлагаа танилцуулж, малчид үүнийгээ дагуу бэлтгээд эргэж мэдээллээ өгснөөр манайх захиалгыг нь авч эхэлдэг. Мэдээж хэрэг байгалийн сайханд, сүү цагаан идээ идэх гэж гэр бүлээрээ гарч ирж байгаа хүмүүст эрүүл аюулгүй тохь тухтай, цэвэр цэмцгэр орчин хэрэгтэй. Дээрээс нь манайхаас 2-3 ор, ор дэрний хэрэгсэл, гал тогооны иж бүрэн хэрэгсэлтэй байхыг шаарддаг. Амрагч тухайн гэрт өөрийн хувцас, аяга таваг, газын плиткатай л очиход болохоор тооцоолж, бэлдүүлдэг.

Захиалгын тухайд 1-7, 30 хоног гэсэн сонголттой. Мөн 30 хоногийн доторх захиалга авдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр улсын баяр наадмын үеийн захиалгыг авахгүй гэсэн үг.

-Ихэвчлэн хаанахын малчид гэрээ түрээслүүлж байна вэ?

-Хамгийн олон гэр түрээслүүлэхээр Төв аймгийн Мөнгөнморьт, Элсэнтасархай, Булган , Сэлэнгэ аймгийн сумдаас хандаж байна. Төв аймгийн хотод ойрхон сумдын малчид бас гэрээ түрээслүүлэхээр хандаж эхэллээ. Архангайн Их тамир, Хөвсгөлийн Их-Уул сумаас ч бас гэрээ түрээслүүлье гэсэн айлууд ярьж байна. Эдгээр айлууд багадаа нэг, тэгээд 2-4 гэртэй байх нь ч бий.

-Үнэ, хоног хугацааны талаар мэдээллээ дэлгэрэнгүй өгөөч?

-Нэг хоногийн 100.000 төгрөг, 2-3 хоноход 150.000 төгрөг, 4-5 хоноход 200.000 төгрөг, 6-7 хоноход 250.000 төгрөг, 1 сар болоход 700.000-900.000 төгрөг. Хоногийн тоо нэмэгдэх тусам нэг бүрийн үнэ хямдраад явчихдаг. Малчин айл амрагчдадаа өдөрт хоёр литр сүү, хоёр литр тараг үнэгүй өгнө. Хугацаа захиалах дээр дээрх байдлаар л авдаг. 14, 21 хоногийн захиалга гэж байхгүй. Амрагчид 7 хоноод сунгуулмаар байвал тухайн үедээ дээрх хоногуудаас сонголтоо хийгээд сунгуулаад явах боломжтой. Нэг гэрт хамгийн дээд тал нь зургаан хүн байх боломжтой.

-Амрагчдад ямар шаардлага тавьдаг вэ?

-Энэ бол амралтын газрын үйлчилгээ биш. Байгалийн сайханд ой мод, гол усаа бараадсан малчин айлын хотонд хэд хоног алжаалаа тайлж, агаарын сайхнаар амьсгалж амрах үйлчилгээ шүү дээ. Тийм учраас архи дарс, шоу цэнгээн зохион байгуулахгүй байх шаардлага тавьдаг. Мөн манайх 30 хоногоос дотогш захиалга авдаг. Захиалга өгөхдөө амрагчид нийт үнийн дүнгийн 20 хувийг төлснөөр баталгааждаг. Удахгүй захиалгын нэгдсэн систем бүхий вэб сайтыг нээнэ. Тэр үед амрагчдад маш хялбар болно. Сайт руугаа ороод өөрийн хүссэн газраа таалагдсан малчин айлаа сонгох боломжтой болно.

-Мэдээж малчны хотонд очихоор шинэ шөл уух, айраг саам уух гээд нэмэлт хэрэгцээ үүснэ. Энэ талаар?

-Малчин айлын дэргэдэх гэр түрээс үйлчилгээ малчдын гэрийг түрээслүүлэх захиалга авч өгнө. Нэмэлт бусад хэрэгцээ харилцааг малчин айл, үйлчлүүлэгч хоёр өөрдсөө тохироод явна. Мөн малчдын орон нутгийн онцлог, давуу тал бусад үйлчилгээнээс хамаарсан үнийн багц гаргаж байгаа.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд өнгөрсөн жил амрагчид олуулаа очоод зарим нь майхан барьж байсан. Энэ жил нэг майхан бол үнэгүй, хоёр дахь майхнаас тодорхой хэмжээний түрээсийг малчин айл авах талаар бас яригдаж байна.

-Танд өөр нэмж өгөх мэдээлэл байна уу?

-Энэ үйлчилгээ бол зуны сайхан цагт хөдөө хамаатан садангүй хүмүүст тохиромжтой эрэлттэй хэрэгцээ юм. Нөгөө талаас малчин айл орлого олж байна. Ноднин Элсэн тасархайн малчин Балжинням гэдэг айл 60 хоногт 3 гэр түрээсэлж 4.5 сая төгрөгийн орлого олж байсан. Хэн хэнийхээ хэрэгцээг олсон үйлчилгээ гэж би хардаг. Уншигчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99713003 дугаарт хандаарай. Мөн бидний мэдээллийг түгээж өгч буй танай сайтын хамт олонд маш их баярлалаа.

Малчин айлын дэргэдэх гэр түрээс үйлчилгээний талаар ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-25 11:06

Архангайн Их тамирт гэр түрээ байна уу

Зочин
Зочин
2024-05-25 16:11

тухйн түрээслүүлэгч ай тараг сүү өгөх бол ахриун цэврийн ба эрүүл ахуйн т�##�аар шаардлага тавих ёстой. тэр айын сүү са�##�ь бэлтгэдэг хүмүүс нь эрүүл мэндийн үзлэгт орж янз бүрийн х�##�дварт өвчингүй наад зах нь хеликобактергүй шүд ам эрүүл байх ёстой шүү. Бохир идээ бэлтгэж заваан айл бол дэмий. гэрийн түрээсийн нэ бол боомжийн юм байна аа.

Зочин
Зочин
2024-05-25 19:05

Аймгийн төвд 2 ортой хагас люкс 75000 байна.

Зочин
Зочин
2024-05-25 19:08
Reply to  Зочин

Тийм байна лээ. Өглөөний цайтай шүү.

Зочин
Зочин
2024-05-26 10:31

Арай үнэтэй юмаа. Зочид буудлаас ч илүү. Хэ хэ шун�##�тай туламнуд.

Холбоотой мэдээ

Back to top button