СПОРТ
85 настай Д.Волоож 10 км зайд гүйж, барианд орлоо

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцлоо. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Тус марафонд нас насны төлөөллүүд оролцож хамгийн уртдаа 21 км зам туулж барианд оров. Онцолбол ахмад настны төлөөлөл 85 настай Д.Волоож 10 км зайд гүйжээ. Тэрбээр Монгол Улсын Гавьяат агрономич, доктор, профессор юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮЙ ГҮЙ ГҮЙГЭЭД БАЙ