Дэлхийн аварга Б.Баасанхүү: Медаль маань булган сүүлтэй байг ээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин оролцсон. Харин манай улсаас 18 жүдоч эх орноо төлөөлөн оролцсон юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг ялж, алтан медаль хүртсэн. Ингэснээр түүний хувьд жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медалийг эх орондоо авчирсан. Түүний энэ алтан медаль манай жүдочдын дэлхийн аваргын зургаа дахь алтан медаль байв.
Тив, дэлхийн шинэхэн аварга Б.Баасанхүү хоёр хоногийн өмнө эх орондоо ирээд буй. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан, "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртлээ. Энэ амжилтад хүрэхэд хоёргүй сэтгэлээр үргэлж тусалж дэмжсэн хүмүүсдээ маш их баярлалаа.
Амжилтын минь ард сайхан гэр бүл минь мөн манай багийн атгасан гар шиг эв нэгдэлтэй, гал цогтой , охид хөвгүүд дасгалжуулагч нар болоод ар тал болдог байгууллагууд байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ медаль маань булган сүүлтэй байг ээ" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой мундаг охин амжилт одоо олимпоос алтан медаль чирээд ир чи чаднаа
Булган сүүлтэй мeдаль авах юм уу