Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөр таг чиг болж, АН-ынхан өөрсдөө ч учраа олохгүй бужигнаж байна

АН сонгуульд орж "чадахгүй" нөхцөл байдал бямба гарагт /2024.05.25/ гэнэт үүссэн. Тодруулбал,

Нэгт, СЕХ-нд ҮБХ-ны хуралдаанаар нэр дэвшигчдээ эцсийн байдлаар баталсан тогтоол гэгчээ гардуулсан. Үүнийг нь, О.Цогтгэрэл, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нарын таван хүн аваачсан байдаг.

Хоёрт, үүний дараа “2024.05.20-ны хуралдаанаар нэр дэвшүүлсэн 09-р тогтоол” гэсэн баримт бичиг СЕХ-нд өгчээ.

Гуравт, дахин “Тогтоол дээр техникийн алдаа гарсан байна” гэх шалтгаан хэлж, 74 хүний нэр бүхий хавсралтыг аваачиж өгсөн байна.

Сүүлийн хоёр тогтоолыг С.Баярцогт, хуульч Д.Оросоо нар өгсөн болж таарав.

Тэдний будилуулсан буюу гурван өөр тогтоолоор АН-ын дэвшигчдийн нэр солигдохоос гадна, хамгийн ноцтой нь сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. СЕХ АН-ын дотоод асуудалд оролцох хууль зүйн эрхгүй тул өчигдрийн дотор тодруулга хүслээ. Гэхдээ амралтын өдөр хэдий ч удирдлагуудаас нь 17.00 цаг хүртэл ямар нэгэн тайлбар ирүүлээгүй аж. Эцсийн мөчид гурван тогтоолоо шүүхээр шийдүүлэх асуудал үүсэв.

Хуулиараа сонгуульд оролцох нам, эвслүүд 2024.05.20-нд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж, тав хоногийн дотор /2024.05.25/ нэр дэвшүүлэх хүсэлтээ СЕХ-нд өгөх учиртай. Хүсэлт авснаас хойш долоо хоногийн дотор /2024.06.01/ тухай нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрээ зарлана. 

Тэгэхээр АН-ын асуудал шүүхэд очлоо гэхэд долоохон хоногийн дотор шийдэгдэх ямар ч боломжгүй. Сонгуульд оролцож чадах эсэх тун эгзэгтэй цаг хугацааны хайчин дунд орчихлоо.


Харин нэрсийг хэрхэн өөрчилж будилаантуулав гэдэг нь анхаарал татах дараагийн асуудал. Ингэхдээ,

  • Х тойрогт УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн оронд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр бичигдсэн байна.
  • Жагсаалтын 9-р дэслэлээс Х.Тэмүүжингийн нэрийг хасаж, ХII тойрогт өрсөлдүүлэхээр тэмдэглэжээ. IX дэслэлд Сангийн сайд асан С.Баярцогтын нэрийг бичиж хүргүүлжээ.
  • Жагсаалтын III дэслэлд АН-ын гишүүн Ж.Баясгалангийн оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нэр бичигдсэн байна. Харин Ж.Баясгаланг жагсаалтын 7-д бичжээ.
  • Жагсаалтын дэслэлийн 23-т болон Х тойрогт нэр нь давхар бичигдсэн зөрчил үүссэн тул Ц.Баатархүүгийн нэрийг СЕХ-оос хассан гэгдэв.

Гэтэл АН-ын ҮБХ-ноос гаргаж, шөнө нэмж засварласан анхны тогтоол л хүчинтэй гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Тэр нь

гэсэн жагсаалт. Энэхүү нэрс Ардчилсан намын албан ёсны сайтад одоо ч байгааг энд дарж харах боломжтой.

Эцэст нь, АН-ын дотоодод асар их зөрчил үүсэж, хурцадмал нөхцөл байдалд хүрлээ. Энэхүү будилаантай асуудлын учрыг тэд өөрсдөө ч ойлгохгүй бужигнаж байна. Тайлбар өгөх удирдлага ч алга, тэр олон дарга дунд. Ядаж байхад намын дарга Л.Гантөмөр жагсаалтын дэслэлийн эхэнд өөрийгөө биччихээд сураг чимээгүй, таг чиг сууна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг БНСУ руу зугтсан хэмээн бичиж байсан.

УИХ-ын сонгуульд олон суудал авахгүй бол намын дарга, дэд дарга нар, генсек нь огцорсонд тооцогддог дүрэмтэй. Энэ утгаараа намын дарга Лу.Гантөмөр болон генсек Э.Одбаяр, 15 дэд дарга нарт нэг сарын л хугацаа үлдэв. Сонгуулийн санал хураахад 30 гаруйхан хоног үлдсэн энэ үед ингэж хөгөө чирж байгаа нь ардчиллын дэмжигчдэд том цохилт болов. С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн гурвын хүнийхээ учрыг олж, хүслийг гүйцээх гэсээр дундын хүн байж ирсэн. Энэ гай намаа сонгуульд оруулах эсэх аюулд хүрлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-27 08:49

Худлаа мөрөөдөөд л. Нэр дэвших үнэмлэхээ авсан байсан хүмүүс

Зочин
Зочин
2024-05-27 09:15
Reply to  Зочин

ХҮМҮҮСИЙН АМЬДР*ЛД УЧИР ХОЛБОГДОЛ БАГАТАЙ ИЙМ ЮМ БИЧИХ ШААРДЛАГАГҮЙ ДЭЭ.ТҮҮНИЙ ОРОНД 8 ЖИЛ ЗАСАГЛАСАН МАНын МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙГ ЯРЬЖ БАЙВ*Л ДАРААГИЙН ГАРАХ ЗАСАГ ТӨРД СУРГАМЖ БОЛНО ШҮҮ

Зочин
Зочин
2024-05-27 09:03
Reply to  Зочин

Болох гэж буй сонгуульд намуудын хооронд бас НАМ ДОТОР өрсөлдөөн байж болно.100% яр�##�дт�##� гар өргөдөг КОММУНИСТ МАН биш дээ.АРДЧИЛАЛТАЙ нам шүү.

zochin
zochin
2024-05-27 11:05
Reply to  Зочин

Хахаха шуудайнд хийсэн үхрийн эварнүүд юм бишүү

Зочин
Зочин
2024-05-27 08:55

Төлөвлөчихсөн байсан байхөө бүгдийг

Зочин
Зочин
2024-05-27 09:02

АН ийм байхаар яана даа, ямар юмных нь сөрөг хүчин цүцү

Зочин
Зочин
2024-05-27 09:02

Нүүсэн нүүдлийнхээ дагуул явж байгаа байх өө МАН нам бол хэрээс хэтэрсэн гэхдээ үнэн хэзээд ялдаг пм шүү

Зочин
Зочин
2024-05-27 09:03

Одоо АН МАН хоёроос харах юм �##�га монголчууд бусад тэр тусмаа Шинэ эвсэлээс юм юмуу эх орноо гэсэн з�##�уу сэхээтэн эрүүл сийрэг нөхдийг нам харг�##�з�##�гүй гаргаж ирэх хэрэгтэй....... Тэгэх бол эрх мэдлийн төлөө нэг хүний, намын хараат засагл�##�д ороход ойртлоо‼️‼️‼️ ХҮНам бол зүгээр эрх баригч намын цүнх баригч новшнууд шүү ‼️‼️‼️

Зочин
Зочин
2024-05-27 09:18
Reply to  Зочин

ШИНЭ НАМ засаг төр барих туршлагагүй зүгээр сайхан ярьдаг нөхөд л байдаг шүү. Зарим нь урваж шарваад явчихсан гэж байгаа.

Зайсан
Зайсан
2024-05-27 09:20

АН будаа Улс төрөөс �######�

Зочин
Зочин
2024-05-27 09:21

МАН -ын хулгайчид АН ыг дотроос нь бужигнуулаад аятайхан ч сонгууль хийж чадахаа больжээ. Данх ф�####�г л �######�уулчих

zochin
zochin
2024-05-27 11:06
Reply to  Зочин

Арчаагүй м�##�нууд буруугаа бу�####�ас хайна

зочин
зочин
2024-05-27 10:20
Reply to  Зочин

ишш хөөрхий өөрсдөө ямар ч буруугүй дандаа гаднаас хайна нэг бол МАН эсвэл Орос улс буруутай ккк

zochin
zochin
2024-05-27 11:07
Reply to  зочин

Харин тийм огт төлөвшөөгүй бас боловсон хүчингүй нам даа

Дэл
Дэл
2024-05-27 10:16

Угаасаа зодоонтой юмыг гаднаас жоохон үлээхэд нураад унах юмдаа гаднаас бурууг хайхаас илүү дотроо эвээ олох т�##�аар ярих хэрэгтэй байна даа ан

Зочин
Зочин
2024-05-27 10:29

Ёстой нээрээ, яацархаараа монголын ардчил�##� ийм түвшинд хүрчихвээ. Дарга нар нь өөрсдийнхөө л санд�##� сууд�##� �##�бан туша�##�тай зуур�##�дахаас биш улс оронд хэрэг болох т�##�аар бодож байгаа юм �##�гаа цүцүцү

ган
ган
2024-05-27 12:02

Эрх мэдэл эд хөрөнгө �##�бан туша�##� �##�дар цол нэр хүндийн хэтийдсэн их шун�##�тай 3 хүнийхээ зодоонд АН-н олон гишүүд т�##� т�##� тийшээ даган бужигнаж ердөө л бу�####�ас бурууг хайж өө сэв хэрүүл хутган уймарсаар байгаад одоо бүр сонгуульд ч орж чадахгүй хэмжээнд хүртлээ ш�##�даа ун�##�аа. Үүнд намын гишүүд өөрсдөө л буруутай. Үнэхээр үзэл бодлоороо нэгдсэн нэг нам юм бол бүх гишүүдийнхээ хурлаар энэ үл бүтэх нөхдүүдийг бүрэн �######�уулж намаа цэвэрлэж цэгцэгж чадахгүй юм бол одоо тарж бутран өөр шинэ намуудад дагаар орохоос өөр я�##�тайв. Хурц Баярцогт Баттулга гэх мэтийн хүмүүс намын нэр хүндийг олны дунд маш ихээр унагаж байгааг мэдэрдэггүй л юм байх даа

Зочин
Зочин
2024-05-27 12:38

АН ГЭЖ НЭГ АЛИАЛАГЧ НАР ЦУГЛАРСАН ЛАЛАРЫН НАМ БАЙНАА ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ БАЯРЦОГТ АЛУУРЧИН ЯЛТАН ХУРЦ ЭРДЭНЭБАТ НАРААР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ ЯАХ ГЭЖААГААН ЖИНХЭНЭ СҮЙРТЭЛ ХЯДАХНЭЭ .АН ИЙНХҮҮ ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАЖ ЭНЭ НАМЫН ДАЛБААН ДОР ЗАВААРЧ БАЛИАРТАЖ ЯВСАН СОНИН ГАРУУД ИЙНХҮҮ ШОРОНДОО МОРИЛЖ ЖАНГАА ИДЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО БАЯРТАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ

...
...
2024-05-27 14:41

Энэ Элбэгдоржийн хүн А ганбаатарын зураг нь биш бна..нөгөө етг-т байсан , хөл бөмбөгийн холбооны ганбаатарын нэрийг шургуулсан гэдэг биз дээ..ккк будлиулж дуусахгүй юм аа.

Зочин
Зочин
2024-05-27 16:00

Намаа намнаад дууссан эд нарт хэлэх үг байхгүй дууссан

Зочи
Зочи
2024-05-27 20:45

Odoo hoorondoo alaltsaach ta narin ym hiine gj yu bhu darga n nyalh amragaa haigaad yawj bga gsn

Зочин
Зочин
2024-05-27 21:06

АН сөнөж устаад олон жил болж байгаа шүү дээ. Ямар юмных нь АН байхав дээ. АН-ыг Батзандан устсан нам гэж хэлж байсан байх аа.

Зочин
Зочин
2024-05-27 21:09

БАЯРЦОГТ л ЭРДЭНЭ шиг УЛАЙРчихсан байна , өөр юу ч биш . Баярцогтыг нарсанд нь явуулаач ...

Зочин
Зочин
2024-05-28 07:41

Хэнч хэд дугаарт эрэмблэгдсэн сонгогдоно гэдэг эргэлзээтэй тийм болхоор тайван амг�##�ан байцгаа ардчилсан намынхаан...

Зочин
Зочин
2024-05-29 13:14

Gantumur unekheer looser s#a ymaa

Холбоотой мэдээ

Back to top button