УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамц Х.Нямбаатарын “хүн”

Хураангуй:

  • Жагсаалтын дэслэлийн нэгт бичигдсэн Г.Лувсанжамц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн биш Хотын дарга Х.Нямбаатарын хүн.
  • Нийслэлийнхэн түүнээс метроны зөвлөгөө авч байсан бөгөөд одоо ч хамтран ажиллах чигтэй байна.

Дэлгэрэнгүй:

Тооноор орж ирж, МАН-ын жагсаалтын дэслэлийн нэгт эрэмбэлэгдсэн Г.Лувсанжамцын тухай олон нийт одоо ч мэдээлэлгүй буй.

Түүний хувийн намтарт, Токиогийн Политехникийн их сургуульд бакалавраар архитекторийн чиглэлээр суралцсан. Төгсөлтийн ажлаа “Гэр хорооллын дэд бүтэц, орон сууцжуулалт” сэдвээр хамгаалжээ. 2011 оноос хойш жил бүр судалгаа хийдэг болсон байна. Төгсөж ирээд Багануурын их сургуулиудын хотхон, Оюутолгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө зэрэг төслүүдэд ажиллсан аж. Дараа нь Япон Улсын Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтийн чиглэлээр мастер, докторын зэрэг хамгаалсан байна. Суралцах хугацаандаа нийслэлийн хот төлөвлөлт, тэр дундаа гэр хороолол, түгжрэлийн асуудлаарх судалгааг дэлхийн улс орнуудтай харьцуулан хийсэн аж. Японы "Nippon Koie" компанид туслах менежерээр ажилладаг.

Түүний аав Бат-Очирын Ганзориг Ардчилсан намын гэх тодотголтой. Харин түүнийг МАН-ын жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нь Ерөнхий сайдын дэмжлэгтэй гэх яриа гараад байв. Гэвч Г.Лувсанжамцыг Хотын дарга Х.Нямбаатарт илүү ойр хүн гэвэл оновчтой.

Учир нь, одоо нийслэлд хэрэгжүүлэх гэж буй метроны төслийн талаарх зөвлөгөөг Х.Нямбаатар түүнээс авч байжээ. Одоо ч мөн энэ ажил дээрээ гаднын янз бүрийн туршлага зөвлөгөөг нь авч ажилладаг гэх мэдээлэл бий. МАН-аас нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "20 минутын хот" төсөлд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

МАН ирэх дөрвөн жил Х.Нямбаатарын нөлөөг хотод үргэлжлүүлэн барьж, хөлийг нь бэлтгэх ажил нэн чухал байгаа. Үүнийг бодлогын түвшинд анхаарахаа сонгуулийн үеэр ч алдсангүй. Бодлогоор маш сайн анхаарна гэх мессэжээ ингэж өгч байна гэж хэлж болно.

Архитектурч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн Г.Лувсанжамцыг нэгт, эрчим хүчний салбарын М.Энхцэцэгийн жагсаалтын дэслэлийн гуравт зүгээр ч нэг биччихээгүй нь ойлгомжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-27 08:18

Данх,Нянгар мэтийн боловсролгүй хулгайчдыг �######�уулб�##� сайн байна

Зочин
Зочин
2024-06-12 07:54
Reply to  Зочин

та ямар боловсролтой хэний боожгойны үс вэ Таны бичсэнийг уншихад таны боловсрол траншейны амьдр�##�ын туршлагатай нөхөр гэж ойлгогдов.одоо өвгөнтийн хөндийн гайхлууд траншейнаасаа гарч иржхуцаж байгаа юм байна гоомоонууд үхэж д�##�д орж монголын агаар газрыг цэвэршүүл.өмхий новшнууд хол бай

Зочин
Зочин
2024-05-27 16:59
Reply to  Зочин

Оюукагийн суганы үс Нямка, Нямаагийн суганы үс болсон энэ з�##�уу бүтэж үхэх байхдаа. Байнгын бүтэлттэй, дээрээс нь цүнх бариад гүйх нь. Өөрийн дураар ч хүндэрч чадахгүй, байнга өтгөн хатаж ярвайж явахаар, зургаа зураад зөнгөөрөө явж болдоггүй юм байхдаа.

Зочин
Зочин
2024-05-27 08:48

тэгвэл гишүүн болгож байхаар хотын ерөнхий архитектор болгоо дзөвлөгөөгөө авч ажлыг нь хийлгэх байсан бус уу

Зочин
Зочин
2024-05-27 08:48

биеээ ч засаагүй баахан нөхдүүд жагса�##�таар орлоо доо_ яана даа

Зочин
Зочин
2024-05-27 09:34

Зайлоо. Хэн гэдэг хорны б�##�дуушиг бэ.

ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
2024-05-27 10:31

ХОТЫН АРХИТЕТОРООР АЖИЛЛУУЛЖ МЭРГЭЖЛИЙГ НЬ АШИГЛААЧ ЭЭ. ТАНХИМД СУУДАЛ БӨГЛҮҮЛЖ ЗЭВРҮҮЛЭЭД ЯАХАВДЭЭ МАН-ЫН МАЛУУДАА

Зочин
Зочин
2024-05-27 13:41

УИХ буюу парламeнт гэдэг чинь элдэв хүүхдүүд цуглаж тоголдог тоглоомын газар болжээ

Зочин
Зочин
2024-05-27 13:43

Тэгээд тэр Сайнзориг гэдэг шизодуу бандийнхаа оронд тавиач

Зочин
Зочин
2024-05-27 15:57

Нянбаас өөрийнхөө �######� долоогчдыг сайн шургуулжээ

иргэн
иргэн
2024-06-11 11:08

Сур�##�цсан. Сурсанаа ажил хэрэг болгох суд�##�гаа хийсэн. одоо хийсэн ажлынхаа үр дүнг төрийн бодлогод оруулж улс орны бүсчилсэн хөгжил, бөөгнөрөл түгжрэлийг сааруулах ажилд орж байгааг дэмжиж байна. Хэний хүн болох, юу ярих зэрэг нь ажил хэргийн төлөө хэнд ч сонин биш. Ийм ёс зүйгүй өрсөлдөөн хөгжилд хүргэхгүйээ.

Зочин
Зочин
2024-06-11 12:02

Dank nyn 2 ugiin 1 buleg. 1 hun shuudee

Холбоотой мэдээ

Back to top button