ЭРҮҮЛ МЭНД

Иргэний нэгээс дээш эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх боломжийг хязгаарлаж, битүүмжилдэг болжээ

Иргэн нэгээс дээш эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хязгаарлажээ. Үүнийг битүүмж гэж нэрлэнэ. Тодруулбал, иргэн ямар нэг эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээгээ бүрэн авч дууссаны дараа битүүмж хаагдаж, өөр эмнэлэгт үзүүлэх боломж нээгдэх юм байна. Өөрөөр хэлбэл ямар нэг эмнэлэгт үзүүлчхээд өөр эмнэлэгт эмчлүүлэх боломжгүй болсон гэсэн үг.

Үүнийг ЭМДЕГ, "Нэг даатгуулагч нэг цаг хугацаанд хоёр өөр газар байх боломжгүй. Үүн шиг тодорхой нэг эрүүл мэндийн байгууллага дээр тусламж үйлчилгээ авч байх яг тэр цаг хугацаанд өөр эрүүл мэндийн байгууллага дээр давхардуулан тусламж үйлчилгээ авахыг хязгаарласан зохицуулалтыг битүүмж гэж ойлгож болно.

2020 оны цахим системийн шинэчлэлээс өмнө нэг даатгуулагчийн мэдээллийг бүрэн дүүрэн авдаггүй, тухайн даатгуулагчийн нийт тусламж үйлчилгээн дээр тавьж байгаа хяналт нь нэг сарын хоцрогдолтой явдаг байсан. Харин 2020 оны шинэчлэлээс хойших хугацаанд иргэн А гэдэг даатгуулагч аль эрүүл мэндийн байгууллагад ямар тусламж үйлчилгээ авсан гэдгийг цаг минуттай нь бодит цагийн горимоор хүлээж авах боломжтой болсон.

Үүн дээр үндэслэж идэвхгүй тандалтын зорилгоор хэд хэдэн судалгааг хийж үзсэн.

Нэгдүгээрт, нийт тусламж үйлчилгээ авсан даатгуулагчдаас түүврийн аргаар мессеж санал асуулгаар та тухайн тусламж үйлчилгээг тухайн цагт тухайн эрүүл мэндийн байгууллагад авсан уу гэдэг санал асуулгыг авахад ихэнх нь аваагүй гэж хариулсан.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн байгууллагуудаар идэвхгүй тандалтыг хийж үзэхэд цаг захиалж бүртгүүлсэн иргэд кабинетаар үзүүлээгүй байхад үзүүлсэн юм шиг нэхэмжлэлийг ЭМДЕГ-т илгээдэг болох нь илэрсэн.

Иймээс иргэдийн шимтгэл төлөлтийн мөнгийг зөв зохистой шаардлагатай хүнд нь хүргэх зорилгоор битүүмж гэдэгт ойлголтыг оруулж ирсэн.

Битүүмжийг иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн эрүүл мэндийн байгууллага нээж тухайн тусламж үйлчилгээгээ цогцоор нь үзүүлж дууссан тохиолдолд хаана" гэж тайлбарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-05-27 12:50

чанаргүй эмчилгээ чадваргүй эмчээсээ сонголтоороо с�##�ж чадахаа байлаа энэ буруу шийдээ болиочээ

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
2024-05-27 14:42

Үзүүлэх гэж дугаар аваад цагтаа иртэл тухайн эмч нь өөр газарт ажиллахаар явсан бв�##� яах вэ? Оронд нь түр эмч байх боловч тэр нь нарийн мэргэжлийн үзүүлэх гэсэн эмч биш учир яах вэ? Бас л цаг хугацаа, хөлслөж очсон унааны хөлс гм-ээр хохирох л юм бна л даа. Мөн эмч нь тухайн өвчнөөс ш�##�тга�##�аад 2 дахь эмч рүү хандахыг зөвлөдөг: Тэгвэл бас л маргааш гээд чирэгдүүлээд байх юм уу? Наад шийдвэр чинь бодит байд�##�тай нийцэхгүй бна шүү. Ингэж л хүндрүүлж хүнд сурт�##� гаргахаа болимоор бна шүү. Ялангуяа хүүхэд, настангуудад хүнд тусч бна. Ажил төрөлтэй хүмүүсээ давхар шийтгээд....зөв үү???

oogii
oogii
2024-05-27 14:48

bi ene bol buruu gej bodoj bna.

Зочин
Зочин
2024-05-27 15:24
Reply to  oogii

Тийм жинхэнээсээ өвчтөн өөр газарт бас ойрхон үзүүлэх болбол хэцүү. Өвчтний т�##�аас ерөөсөө бодохгүй. Даатг�##� эмнэлгийн эсрэг гэсэн байлдаан явагддаг бололтой. Эмч эмнэлэг нь дээд боловсролтой байж нээрээгээсээ тийм худ�##�ч хулгайч байх уу ? Заримдаа бас даатг�##� эмч нарыг арай дэндүү дээрэлхүү муухай харьцаж шахдаг. Би нэг даатг�##�ын хэлтэс дээр асуух гэж очиход миний дэргэд ямар эмч хэн бэ гээд аймаар ялтантай харьцах гэж байгаа мэт муухайгаар ажлаа хийдэг юм бийлээ. Илүү монопол эрхтэй гээд өөрсдийгөө бодчихсон-

Иргэн
Иргэн
2024-05-27 15:08

Тийм бол эрүүл мэндийн даатг�##� төлж яах юм бэ нэг хүн хэд хэдэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байхад нэг эмчилгээгээ дуусгаад дараагийнхаа эмчилгээг эхэл гэх юмуу улсын эмнэлгийн эмчилгээ чанаргүй эмч нар нь хүнд сурт�##�тай гар харсан дээр нь эрүүл мэндийн даатг�##� ашиггүй болж байгаам бна лдаа.

Уншигч
Уншигч
2024-05-27 16:59

МАШ ЗӨВ.ЗАРИМ ХҮМҮҮС 20, 30 МИНУТЫН ЗАЙТАЙ 2 ӨӨР ЭМНЭЛЭГТ ЦАГ АВЧИХААД ЭМЧИЙГ ХУРДАН ҮЗЭЭЧ ӨӨР ЭМНЭЛЭГИЙН ЦАГ БОЛЛОО ГЭЭД ЗАГНААД ХААЛГА ҮҮДИЙ НЬ ОНГОЛЗУУЛААД ХАРААГААД ЗОГСОЖ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ЭВГҮЙ ХАРАГДАЖ БАЙСАН ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХҮРТЭЛ СТРEССТҮҮЛЭЭД

Зочин
Зочин
2024-05-29 08:29

Хотод үзүүлэхээр эмч нар нь өөрсдөө тэр эмнэлэгт очоод тийм шинжилгээ, тийм зураг авахуулаад ир, тэр эмчид үзүүлээд ир гд өөр эмнэлэг, эмч рүү их явуулдаг юм бна лээ , тэгэхээр яах ёстой блж бна аа, хэрэгтэй шаардлагатай блд л тэгж явуулдаг блгүй .

Холбоотой мэдээ

Back to top button