Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Мицүбиши компанийн робот рубикийн шоо 0.3 секундэд эвлүүлж рекорд тогтоолоо

Мицүбиши Электрик корпорацын таван инженер бүтээсэн робот 3x3x3 хэмжээтэй рубикийн шоог хамгийн хурдан эвлүүлж, Геннисийн дээд амжилт тогтоосон байна.

Тус робот шоог 0.305 секундэд эвлүүлсэн юм. Өмнөх рекордыг нэгэн Америк их сургууль 0.38 секундэд эвлүүлж тогтоож байжээ.

Японы Хёого мужийн Амагасаки хотод ажилладаг таван инженер тус роботыг хөгжүүлэх ажлаа 2022 онд эхлүүлсэн байна. Удаан хугацаанд хөгжүүлсний эцэст тэд шооны нэг талыг 0.009 секундэд эргүүлэх хурдтай болгож чадсан аж.

Рубикийн шоог 0.3 секундэд эвлүүлнэ гэдэг нь хүн нүдээ анивчих хугацаанд эвлүүлсэн гэсэн үг. Тодруулбал хүн 0.1-0.3 секундэд нүдээ анивчдаг юм.

Робот шоог эвлүүлэх эхний оролдлогоо амжилттай явуулж чадаагүй байна. Инженерүүд 20 минут орчим тохиргоо хийсний дараа хоёр дахь оролдлого хийхэд 0.305 секундэд эвлүүлж рекорд тогтоожээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button