Top StoriesНийгэм ярилцлага

Б.Отгончимэг: Ээжийгээ эмнэлэгт байсан 20 хоногт, гэрийг нь засаж, гэнэтийн бэлэг барьсан

Ах дүү дөрвүүлээ ээжийгээ эмнэлэгт хэвтсэний дараа гэрийг нь засаж тохижуулжээ. Энэхүү санааг ах дүү дөрвийн хамгийн бага охин дүү нь сэдсэн бөгөөд 20 гаруй хоногийн дотод өсөж, төрсөн гэрээ өөрчилжээ. Анх энэхүү санааг гаргасан бага охин дүү нь “Классик Жем” хамтлагийн эмэгтэй дуучин байсан бөгөөд одоогоор хааяа л урлагийн ажлаа хийдэг аж.

Өнгөрсөн жил ээждээ зуслангийн байшин барьж өгснөөс хойш барилга, байшин барьдаг хүн болоод байна гэж бидэнд ярилаа. Ийнхүү ах дүү дөрвийн хамгийн бага нь болох Б.Отгончимэгтэй ярилцлаа.

-Ээжийгээ баярлуулах санааг найз нөхөд, гэр бүлийнхэн маань их сайн дэмжсэн-

-Ээждээ гэнэтийн бэлэг барих санааг хэрхэн гаргасан бэ?

-Анхнаасаа ээж маань ярьж байсан. Тэгсэн нуруугаа гэмтээгээд эмнэлэгт хэвтэх болсон. Тэр хугацаанд өсөж,төрсөн гэрээ шинэчилсэн. Монгол гэрээ хэвээр нь хадгалахын тулд нэлээн судалгаа хийсэн. Хөгшин ээжид маань гал ус түлэх хэцүү шүү дээ. Тиймээс шалны халаалтаар асуудлаа шийдсэн. Яг таг санасандаа арай хүрээгүй ч ер нь нэлээн дөхөөд байна. Ер нь би унаган багийн л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тиймдээ ч наддаа элдэв санаа их гардаг.

-Та гэр бүлээ танилцуулбал?

-Би дээрээ хоёр эгч, нэг ахтай айлын бага. Ээжийг маань И. Мөнгөнцэцэг гэдэг. Монгол улсын Зөвлөх малын эмч, утга зохиол судлаач сэтгүүлч Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт, мундаг эмэгтэй байдаг.

Та нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэсэн. Өмнө нь өөр ямар нууц ажил санаачилсан бэ? Өнгөрсөн жил ээждээ зуслангийн байшин барьсан. Ер нь нэг удаа байшин барилга барьчихаар гарт ороод өгөгдөлтэй болдог юм шиг.

-Гэрийн хаалга болон залгаа байшин хийх санаачилгыг яаж гаргасан бэ, Хэр их судалгаа хийсэн бэ?

-Зөөврийн сууц маань бэлэн байсан юм. Гэхдээ ноднин гал гараад, манай энэ маань дотор тал нь шатаад. Тэгээд дотор тал нь нэлээн аймар болчихсон. Сая түүнийгээ авч ирж засаад гэрийнхээ хаалгатай залгаа байршуулбал, саруулхан том болно гэж бодсон.

-Хэдий хэр хугацаанд гэрээ тохижуулсан бэ?

-Ээж маань эмнэлэгт 20 гаруй хоносон. Эмнэлэгт байх хугацаанд л ажлаа бүрмөсөн дуусгахыг зорьсон. Одоо хэдхэн хоногт нэг мөр хийгээд дуусгахаар ажиллаж байна.

-Та энэхүү ажилд нярав, нягтлан хийсэн үү. Ямар үүрэг рольтой ажиллав?

Гол босс нь. Хань бид хоёр л ерөнхийдөө одоо яг энийг хийе, тэрийг хийе гэсэн. Ах маань хундам, барилга шорооны ажлыг чиглүүлсэн. Ер нь энэ барилга, байшинд бол нэлээдгүй ажил ордог юм байна. Тэгээд гэрийнхээ буйрыг цутгалаа гэхэд нөгөөдхөө хатаана, шалны халаалт хийхээр заавал хатааж байж хийнэ гээд л жаахан цаг хугацаа жаахан давчуу хэрнээ амжуулсан. Ээжийг эмнэлгээс гардаг өдөр “Шинэ хувцсаа өмсөөрэй, Ширээнийхээ бүтээлгийг тавиарай” гэдэг шиг хамаг л юмаа янзалсан.

-Сошиалд тийм их хандалт авна гэж огт бодоогүй ээ-

-Ээжийгээ орж ирэхэд танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үр хүүхдүүд нь бүгдээрээ ээжийнхээ өмнөөс баярласан байх. Мэдээж бүгдээрээ сэтгэл өндөр байгаа, бүгдээрээ өмнөөс нь баярлаад л тухтай санагдсан байх.

-Нууц биш бол төсвийн тараад хуваалцаж болох уу?

-Төсөв бол нэлээн өндөр. Тэгээд ерөөсөө нэг гэрээс тэдэн төгрөг гээгүй, боломжоороо л бүх зүйлээ зохицуулсан. Гэхдээ ээждээ хийж байгаа юм гэдэг чинь цаанаасаа л бүтээд л байдаг юм билээ. Нэг юм нь бүтэхгүй болох юм бол дорхноо эргээд бүтдэг ч юм уу. Нэг гацангуут нөгөөдөх нь бүтдэг ч юм уу. Манай ээжийн ажлууд бол үнэхээр хурдан аягүй гоё бүтсэн.

-Энэ ажлыг хийж байгаа хүмүүс нь яг л ах дүү нар нь байсан уу?

-Ер нь бол ажлыг хийж байгаа хүмүүс нь манай ахын ихэнх найзууд нь ирсэн. Манай хүн бас хийсэн. Би бас өөрөө барилгачин, саальчин гэдэг шиг. Тэгээд тусалж, дэмжиж байгаа маш олон хүмүүс байгаа. Ерөнхийдөө энэ чинь гэнэтийн бэлэг маягтай болохоор ерөөсөө ээждээ хэлээгүй. Бүгдээрээ л нууцалчихсан. Ахын найз нар маш олон хүмүүс тусалсан, манай найз нөхөд бас тусалсан. Тэгээд эгч нар маань, ах эгч нар маань, ач зээ нар нь гээд эргэн тойрны бүх л хүмүүс дэмжиж, тусалж богинохон хугацаанд дуусгасан даа.

-Сошиал дээр видео тавихад хүмүүс холбогдсон уу, ер нь тийм өндөр хандалтад хүрнэ гэж бодсон уу?

-Сошиалд бол өчигдөр орой л нийтэлсэн шүү дээ. Тэгээд гэр бүлийнхнийхээ хүрээнд цахим хуудсан дээрээ нийтэлье гэж бодсон. Тэгсэн зөндөө их хүн үзээд, хандалт сайтай болсныг нь хараад их гайхсан. Эхэндээ хэдэн давхар хаус барьчихсан юм шиг эвгүй санагдаж байсан. Одоо бол зүгээрээ хийж бүтээж, хөдөлмөрлөсөн маань үнэн юм чинь.

-Дэмжиж тусалж байгаа болон одоо хамт ажиллаж байгаа хүмүүстээ зориулаад үг хэлбэл?

-Тусалж дэмжсэн ах эгч нартаа, найз нөхдөдөө, үр хүүхдүүддээ, ач зээ нарт нь маш их баярлалаа. Хүнд тусална гэдэг чинь буян нь бороо шиг ирэх болтугай гэж бас хэлмээр байна. “Болор угаалгын хими цэвэрлэгээ” маань ээжийн хувцас, гудас хөнжил гээд бүх л хувцсыг нь манай найз маань угааж, цэвэрлэж шинэ юм шиг болгож ирсэн. Болор цэвэрлэгээнийхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Амидаа бас баярлалаа гэж хэлье ээ.

Биднийг очиход, том ахын гурван найз Төв аймгийн Баянцагаан сумаас ирээд, гэрийн гадаах хэсгийг янзалж байлаа. Энэ үеэр Д.Эрхэмбаяртай хэсэгхэн хуучиллаа.

-Та ирээд хэр удаж байна вэ?

-Ах нь гурав хонож байна. Төв аймгийн Баянцагаанаас ирсэн.

-Найздаа туслахаар ирж, танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ. Ахынх нь сэтгэл санаа өег сайхан байна. Найзын маань ээж, миний ээжээс ялгаа юу байхав. Одоо ах нь энэ хаалганы бариулаа жигд будаадхъя. Тэгээд дараагийн ажилдаа орно. Намайг юм аа хийгээд дуусахаар дараад нь хараарай. /Инээв/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2024-05-28 10:12

Сайхан сэтгэлтэй з�##�уус байна. Ээжийгээ баярлуулахад эргээд буян нь ирнэ ээ.

Saran
Saran
2024-05-28 10:54

Сайхан хүүхдүүдтэй ээж юм.Мундаг бна

vvvbi
vvvbi
2024-05-28 11:31

Bravo

Зочин
Зочин
2024-05-28 11:54

Ухаантай хүүхдүүдэд нь баяр хүргэе, буян нь буцаад өөрсдөд нь ирнэ дээ ????

Зочин
Зочин
2024-05-28 12:51

Энэ ярилцлагыг үзээд Дундговь аймгийн "Улаантуг"/"1991 онд "Хотол чуулган" болж нэрээ өөрчилсөн/ сонины оны шагн�##�т бичигч И.Мөнгөнцэцэг мөн гэж та�##�аа. Манай аймгийн Баянжарг�##�ан, Цагаандэлгэр суманд м�##�ын их эмч байсан даа. И.Мөнгөнцэцэгт, сайн хүүхдүүдэд нь эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсье. Сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭн

Зочин
Зочин
2024-05-28 15:58

Яахав болж бн аа. Наад хөгшний чинь цахилгааны төлбөр сард их л гарна даа. Манайх 2 жижиг өрөө энэ гэрийн дайны. Сард 650к орчим гараад хэцүү юм билээ аргаа бараад огт х�##�а�##�таа асаахаа зогсоогоод г�##�лаж эхэлсэн сард 42 к одоо төлж байгаа шүү хөө. Бас гадаа банзан жорлонтойгоо бол тэгээд ялгаагүй дээ. Доош нь хийх гэсэнгүй үнэн л үг хэллээ гэж бодно. Уг нь ганц өрөө байр байсан бол хөгшин үнэнээсээ баярлах байсан болов уу �######�уул. Гээд яах вэ

Зочин
Зочин
2024-05-28 20:54
Reply to  Зочин

За яахвээ төлбөр гэхээсээ илүү үхэр м�##�тай хүн ямар хот хүрээнд байлтай бишдээ. Өөрийн бодлоор бусдын амьдр�##�руу бүү орж бай мэдэхгүй шүү дээ

Зочин
Зочин
2024-05-29 14:40

Mash unxaantai achtai oxin umdaa

Холбоотой мэдээ

Back to top button