Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ нэмж хоёр тосгоныг хяналтдаа авчээ

Энэ сарын эхээр ОХУ-ын зэвсэгт хүчин Харьков мужид гэнэтийн довтолгоо хийж, дайнд дахин нэг фронт нэмсэн. Тус дайралтаар Оросын арми хурдацтай ахиц гаргаж хэд хэдэн тосгоныг хяналтдаа авсан байгаа.

Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын яам даваа гарагт /2024.05.27/ мэдэгдэл хийхдээ нэмж хоёр тосгоныг эзэлсэн гэжээ. Тэдний нэг нь Харьков мужид байрлах Ивановка бол нөгөө нь зүүн фронтод байрлах Донецк мужийн Нетайлове тосгон.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб ням гарагийн /2024.05.26/ орой Купьянск хотын зүүн хэсэгт оршдог Ивановка орчим дайралтыг няцаасан гэж мэдэгдэл хийгээд байсан юм.

Харин даваа гарагийн орой Украины жанжин штаб мэдэгдэхдээ цэргүүд Купьянскийн ойролцоо оросуудын долоон давшилтыг зогсоосон гэжээ.

Өчигдрийн мэдэгдэлдээ ОХУ-ын зэвсэгт хүчин Купьянскийн ойролцоо хэсэгчилсэн амжилт гаргасан, Украины арми нөхцөл байдлыг тогтворжуулж, дайсныг урагшлахаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа хэмээсэн.

Зургаадугаар сарын 15-нд Швейцарт Украины энх тайвны чуулган болно. Зеленский тус уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарыг оролцохыг онцолж хүссэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2024 11:08

Хурдхан арчаад хая.

Зочин
Зочин
5 сар 28, 2024 16:08

Пүүтлер пи�####�ааа гэмгүй хүн �##�ж хүрээ т�##�ахаа зогсоооооо гааг ийн шоронгийн хоригдол хүүрээээээээ

Цогяг
Цогяг
5 сар 29, 2024 19:28

Бодит байд�##�д хүчжүүлж бэхэлсэн хот маягийн томоохон суурин байна

Холбоотой мэдээ

Back to top button