Хүн төрөлхтний 275 хэлийг саран дээр хадгална

Японы “ispace Inc.” компани Hakuto-R нэртэй саран дээр хөлөг газардуулах төсөл явуулж байгаа юм. Тус компани тавдугаар сарын 7-нд тус хөлөгт хүн төрөлхтний 275 хэлийг хадгалсан диск хамт нисгэнэ гэж мэдэгджээ.
“ispace” компанийн мэдээлснээр энэхүү шийдвэрийг тавдугаар сарын 6-нд Парис хотод ЮНЕСКО-гийн төв байранд болсон уулзалтын дараа гаргасан байна. Хөлөг энэ өвөл ниснэ.
Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг гэх мэт бусад дэлхийн хэмжээний хямралын үед хэлний олон чанарт байдлыг хадгалах хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Тэрхүү дискийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага нэгэн Америк компанитай хамтран бүтээсэн байна.
Санах ойн диск дээр ЮНЕСКО-гийн Үндсэн хуулийн оршил хэсгийг 275 хэл дээрх орчуулгыг буулгана. Тус компани хөлгийг энэ өвөл хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм.
“ispace” саран дээр сансрын хөлөг буулгасан анхны хувийн хэвшлийн компани болох зорилготой байсан юм. Гэвч өнгөрсөн жил тус компанийн хөлөг сарны гадаргуу дээр унаж, дэлбэрсэн байна.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн төрөлхтний зөв үзлийн төлөө эрэл хайгуул хийгчдэд хувиасаа дахин дахин баярл�##�аа. Бүгдэд эрүүл энхийг хүсье