Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хэргийн мөрөөр: Шалгалтын баг очихтой зэрэгцэн Г.Дугаржав эмнэлэгт хэвтэх оролдлого хийгээд баривчлагджээ

“Дарханы төмөрлөг үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан тухай бид өчигдөр /2024.05.28/ мэдээлсэн билээ.

Энэ тухай мэдээллийг хэргийн мөрөөр хүргэж байна.


-АТГ-ын шалгалтын баг очих үед Г.Дугаржав зөрөөд эмнэлэгт хэвтэхийг оролдож байгаад баривчлагджээ-

Уржигдар /2024.05.27/ АТГ-аас шалгалтын баг очиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж эхэлжээ. Улмаар Хүний нөөц, Санхүүгийн алба гэсэн хэлтсүүдээр шалгалтаа эхэлсэн байна.

Тухайн өдрөө Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаярыг 48 цагийн хугацаатайгаар баривчилсан аж.

Харин өчигдөр /2024.05.28/ нэмэлтээр хүмүүс очиж, бусад алба хэлтсүүдэд ч шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Улмаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн дарга Г.Дугаржавыг баривчилсан байна.

Шалгалтын баг ирэхтэй зэрэгцэн тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр зугтах оролдлого хийсэн байна. “Миний бие муу байна” гэж ажилчдадаа хэлж байжээ. Г.Дугаржав, Н.Батбаяр нарыг Дарханаас Улаанбаатар хотод авч ирэн саатуулаад байгаа ажээ.

АТГ-аас нийт найман комиссар ажиллаж, тус үйлдвэрийн бүх алба нэгжүүдийг шалгах ажиллагаагаа өнөөдөр ч үргэлжлүүлж байна. Шалгалтын ажиллагааг хийхдээ бүх хэлтсийн дарга нарынх нь албан өрөөг лацдан битүүмжилж, компьютер, бичиг баримт сэлтийг хураан авсан гэгдэж буй юм.

-Шалгалтын ажиллагаатай зэрэгцэн үйлдвэрт осол гарч, хүн гэмтжээ-

Шалгалтын ажиллагаа явагдаж бужигнахтай зэрэгцэн өчигдөр /2024.05.28/ 10-11 цагийн үед "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн уурхайд осол гарчээ. Ослын улмаас ковшийн жолооч буюу оператор гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тусламж үйлчилгээ авсан байна.

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс үйлчилгээ аваад, гарсан гэх мэдээлэл ч дуулдав. Урьдчилсан байдлаар “Ковшийн ямар нэгэн зүйл буудаж, оператор гэмтсэн” гэгдэв.

Аюулгүй ажиллагаа алдагдсанаас гарсан ослыг тус үйлдвэрийн удирдлагууд хав дараад өнгөрөхийг оролдож буйд нь үйлдвэрийн ажилчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Т.Доржханд Г.Дугаржавыг албан тушаалд нь сонгууль дуустал байлгаж өгөхийг “гуйж” явжээ-

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудыг төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.

Төмрийн хүдэр хятадын үйлдвэрүүд рүү нийлүүлэгдэж, төлбөр нь Г.Дугаржавын халаас руу орж, улмаар УИХ-ын гишүүн Т.Доржхандыг санхүүжүүлдэг байж болзошгүй гэх агуулга олон нийтэд цацагдаад буй.

Давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх, Х.Баттулгыг дахин нэр дэвшихгүй болгох агуулгуудаар ҮХЦ-д хандсаныхаа шагналд, өөрийн бизнес холбоотой Г.Дугаржавыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар томилуулсан хүн нь Т.Доржханд.

Хууль хяналтынхны хараанд өртөж, шалгагдаж эхлэх агуулга хөндөгдсөн цагаас УИХ-ын гишүүн Т.Дорхжанд түүнийг албан тушаалд нь сонгууль дуустал байлгаж өгөхийг “гуйж” яваа тухай мэдээлэл улстөрийн хөшигний ард хөврөх болов.


Нэгт, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төр яг хоёр жилийн өмнө сахал Д.Эрдэнэбилэгээс авч байв. Төрд авснаасаа хойш засаглалын хувьд асар тогтворгүй байдал үүсэж, гурван даргын нүүр үзсэн. Мөн олборлолт хэвийн, түүхий эдийн хэмжээ их, арматураа зах зээлд нийлүүлдэг хэмжээний байсан уурхайн ажил өдгөө доголдож, зогсжээ. “Үйлдвэрт төлөвлөгөөт засварын ажил хийж байна” гэх нэрийдлээр сул зогсолт хийх нь олон болж. Ажилчдаар цемент шавар зууруулах, мод тариулах, шороо зөөлгөх, газар ухуулах гэхчлэн үйлдвэрийн бус аахар шаахар ажил хийлгэх болсоор уджээ.

Хоёрт, Зах зээлд арматур нийлүүлэх боломжтой хамгийн том нь гэж хэлж болох улсын үйлдвэр. Гэтэл хачирхалтай нь, БНХАУ-аас арматур оруулж ирж, үйлдвэрийн ажилчдынхаа 800 айлын орон сууцыг барьсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

Гуравт, Төрд авсан хоёр жил улстөрчдийн шахааны хүмүүсээр дүүрч томилгооны схем үүсжээ. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлангийн, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн, Дарханы Засаг дарга Б.Азжаргалын гэхчлэн төлөөний хүмүүсийн холбоо сүлбээ үүссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 29, 2024 08:59

төр мнгээд л арчаагүй байдаг юмаа яамаар чюм вэ хятадад зарчихмаар ч юм уу

Зочин
Зочин
6 сар 6, 2024 17:44
Reply to  Зочин

Дуудлага худ�##�даагаар зарах хэрэгтэй. Эм Си Эс, МАК, Шунхлай групп, АПУ зэрэг үндэсний том компаниуд үнэ хаялцаад аваг л дээ. Хувийнхан сайхан ажиллуулаад аваад явж чадна

Зочин
Зочин
5 сар 31, 2024 17:22
Reply to  Зочин

Төрд хөтлийн шохой цементийн үйлдвэр , Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажил нь сайжирсан уу.ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ.ХАРИН Ч УЛАМ ДОРДСОН ДОО.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 09:10

Ш�##�гаж эхлэлээ өвдлөө эмнэлэгт хэвтлэээ тэр хугацаандааа ямар нэг арга сэдээд л гараад ирнэ энэ жүжиг нээрээ үлиг болтол тавьж байна дөө та нар

Зочин
Зочин
5 сар 29, 2024 09:11

Durmiin daguu owdono gegch l bolj baih shiw

Зочин
Зочин
5 сар 29, 2024 09:14

Ганц доржхандыг ба�##�аааш. Өөрсдөө бүхэл бүтэн газар нутаг, ард иргэдийн, улс орны ирээдүйгээс хомсолж хусаж явж байж. Яааж ичкү ингэж бичүүлдэг байнаа??? Би доржхандыг өмөөрөхгүй.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 07:47
Reply to  Зочин

omoorch l bn shd naanaa hudlaa eh oronch tsarailaad tsaaguur ni ard tumnii bogsiig ni dorgo shig uhaad idej bdag uym bn shd eme Dorjhand gedef nohor

Зочин
Зочин
5 сар 29, 2024 09:50

Дураараа наах юмаа хаха, манай үйлдвэр харин ч анх удаа өнгөтэй өөдтэй ажиллаж байгаа шүү �####�кудаа! мАН сонгуульдаа мөнгө нэхээд манай захир�##� өгөөгүй юм бн л да, больж үз та нар жүжиг тавихаа, 1800 ажилчид энэ хүний т�##�д зогсож байгааг хатуу хэлье!!

Зочин
Зочин
5 сар 29, 2024 10:08

Эр хүн шиг ш�##�гуулчихаа ч ш�##�чигнахгүй

Зочин
Зочин
5 сар 29, 2024 10:36

МАН өөрт нь үйлчлэхгүй хүнийг шахан �######�уулдаг, хэрэг тохож огцруулдаг

Зочин
Зочин
5 сар 29, 2024 11:05

ХҮНИИ ТОЛГОЙ ДАХЬ ХУУРС ЯАХАВ ӨӨРСДИИН ТОЛГОЙ ДАХЬ ХУВАЛЗАА ЯААХИИМ БЭЭ ??? МАН-Н ХУЛГАЙЧУУДАА ???

Зочин
Зочин
5 сар 29, 2024 11:14

ЦАГААН ЗАХТНУУД ИДЭЖ УУХДАА УУРГЫН МОРЬ ШИГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ БОЛОХООРОО ХУДЛАА АЛЦАГНААД ӨВДЛӨӨ ХАВДЛАА ҮХЛЭЭ ХАТЛАА БОЛОХ ЮМ.НААД НӨХӨР ЧИНЬ ШААЗГАЙ ДООЖГОЙГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙНАШТ ШААЗГАЙ МУУ ГӨЛӨГӨӨ СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАХ ЭХ ҮҮСВЭР ЧИНЬ ИЙНХҮҮ АЛНЫ ҮС БОЛЛОО ОДОО ЧИНЬ ЯАНА ДУУС ДУУС ТӨГСӨХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

zocin
zocin
5 сар 29, 2024 11:29

МАНы томилгоо дандаа хужаа царайтай, эсвэл Монгол хүний сэжиг төрмөөр царайтай гахай шиг, эсвэл өсөхдөө өлөн өссөн долоон шид нь бүрдсэн бузар юмнууд байх юм. Х�##�х Монголын сүр сүлдийг бага ястангууд ч арай устгачихгүй байгаа. Сүүлдээ айдаг боллоо эсвэл эд нар Монголоос өшөөгөө авч байна уу

Д.Ариунболд.
Д.Ариунболд.
5 сар 29, 2024 12:32

арматур нийлүүлдэг уурхай гэнэ үү.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 13:14

Хувьд өгөө, тэгээд татвараа ава�##� байл даа.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 13:20

Төрийг мөнгө уйлахгүй гээд л үзчихэж дээ энэ нөхөр

Зочин
Зочин
5 сар 29, 2024 14:45

Сонгуульд ахид л Доржханд мэтийн луйварчид олноор нэр дэвшиж байгаад харамсаж байна.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 14:55

Ийм чухл ганц үйлдвэрээ шударгаар ажиллуулж чадахгүй арчаагүй юмаа. Баттулгыг цэцэд гацаах гэж гүйсэн Мөнхсайхан цэцийн гишүүн, Доржханд Төмөроөгийг гэх мэтээр шагнуулсан л даа

Зочин
Зочин
5 сар 29, 2024 15:39

Omhii hulgaichuud

Цогяг
Цогяг
5 сар 29, 2024 15:52

Гэмт хүн гэлбэлзэнэ гэж

Цогяг
Цогяг
5 сар 29, 2024 15:57

Хятад зөвлөх уръя Бид байтугай эзэн Чингэсийг зааж зөвлөж байсан юм

Зочин
Зочин
5 сар 29, 2024 16:04

Мэдээж шүү дээ төр оролцсон бүх зүйл дампуурах нь зүй.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 17:07

Улс төрчдийн төлөөний гөлөгнүүд маш их шүүдээ.үндсэн ажилчид нь ажилгүй байхад гаднаас намын шахаагаар ямар их хүн орж ирдэг гээч одооч орсоор байгаа

Зочин
Зочин
5 сар 29, 2024 17:39

Хулгайч гишүүд дарга нар ах дүүс үр хүүхдүүддээ битгий бололдоо

Зочин
Зочин
5 сар 29, 2024 17:54

Төр нам хоёр хамтарсан учраас хувь хүнээс дор болох нь тодорхой болжээ

зочин
зочин
5 сар 29, 2024 19:04

Төр энэ үйлдвэр уурхай ажилуулдагаа болих хэрэгтэй дуудлага худ�##�даагаар борлуулах хэрэгтэй. харин Кью эс си ХХК-д концесс нэрээр зүгээр өгдөг шиг бэлэглэчихэж бас болохгүй. Ямарч хүн удирдсан хэрэгт холбогдох нь тодорхой

Зочин
Зочин
5 сар 29, 2024 19:46

Сонгууль зүгээр юм аа

Зочин
Зочин
5 сар 29, 2024 20:04

Доржхандтай нь барь

Зочин
Зочин
5 сар 29, 2024 20:19

Өө энэ Доржханд чинь ийм улаан луйварчин байсан юмуу. ХҮН нам будаа боллоо доо. Уг нь дэмжие гэж бодож байсан юм

Зочин
Зочин
6 сар 3, 2024 18:32
Reply to  Зочин

Би бас дэмждэг юмаа. Үнэн худлыг нүдээр хараагүй болохоор мэдэх юм �##�га даа.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 21:15

Ийм хогийн амьтдыг Олон үг үсэггүй буудан хороох шиг сайхан юм үгүй. Буудан хороогоод, дээр нь шээгээд жорлонд хая.

Цогягү
Цогягү
5 сар 29, 2024 22:30

Мэдээлэл сайн байна

Зочин
Зочин
5 сар 29, 2024 23:28

Хувийн хэвшилд байхдаа ч бас бүр аймаар байсан. ажилгүй, ажилчдаараа үйлдвэрийн тоног төхөөрөмж засуулдаг ш�##� тэнэг байсан. зөвхөн хүдрийг нь урагш зөөхөөс өөр ажилгүй.

Зочин
Зочин
5 сар 29, 2024 23:29

Энэ ч Доржхандын нэр хүндэд х�##�дах гэж хийж буй ажил байна. Зүгээр өрсөлдөж сураач.

Bataa
Bataa
5 сар 30, 2024 11:20

Jawkhlan damdinnyamiig ch shalgah heregtei

зочин
зочин
5 сар 30, 2024 12:57

Алдагд�##�тай байсан үйлдвэр харин сайн ажилласан юм бишүү яахаараа ингэж худ мэдээлэл бичдэг бнаа

Зочин
Зочин
5 сар 30, 2024 13:18

МАНай МАНгар ху жаа нам л хулгайланашдээ

Зочинсмх
Зочинсмх
5 сар 30, 2024 16:06

Жоомоо �##�ах гээд байшингаа шатаав

Зочин
Зочин
5 сар 30, 2024 18:56

Цаазын ялаа сэргээхгүйгээр авилгатай тэмцэнэ гэж юү байхав дээ. Цагдаа прокурор шүүх сайд дарга нар нь хөрөнгийг нь хувааж завшаад авилгачид ямарч ялгүй үлдэнэ

Монгол
Монгол
6 сар 1, 2024 07:11

Энэ х�##�тар царайны цаана царайндаа таарсаг муухай юм их бий!

ЗочинATG
ЗочинATG
6 сар 3, 2024 14:59

Erdenetiin avikgach hulgaich darga nariig yag ene argaar shalgabal barivchlagdah hvn ih bna daa

иргэни
иргэни
6 сар 6, 2024 08:52

хөтөлийн цемэнт шохойн үйлдэвэр улсад ирсэнээр ашигтай ажилаж ирсэн харина төмөрлөг ноотой байж сангийн сайд жавх�##�анд их ноотой нөхөр шүү энэ этгээдийг сонгож болохгүй этгээдшүү дамдинням гэсэн ч гэсэн илжигдорж шиг хошигруулдаг этгээд шүү

Зочин
Зочин
6 сар 6, 2024 09:15

Төрийн нэр барьж өөрсдийн шахааны хүнээ оруулж идэж уух нь тодорхой тэгж байж сонгуулийн мөнгөө босгоно төр ашигтай ажиллаа гэж өөрийн хүнээрээ пиар гиилгэх гэж хүний нөөц санхүү �##�ь ашигтай �##�бан туша�##�даа байлгана

Зочин
Зочин
6 сар 6, 2024 19:44

төмөрлөгийн үйлдвэрийн тээвэр ложистикийн хэлтсийн Дарга оюунбат ахлах экспидитер даваасамбууг ш�##�гах хэрэгтэй дээ будлианы бузрууд

Зочин
Зочин
6 сар 6, 2024 19:52
Reply to  Зочин

Вагоны оочер болон дотоодын гэрээ будлиулж мөнгө гувчдаг бэлнээр н авдаг гэж байгаа энэ 2 нөхөр

Холбоотой мэдээ

Back to top button