Нийгмийн

Үйл явдал: Энхийг сахиулагчдыг хүндэтгэх ёслол болно

Улаанбаатар, тавдугаар сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм

09:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн үйлсэд цогцолбор”-т Энхийг сахиулагчдыг хүндэтгэх ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9999-7810.

09:00 цагт: Төрийн ордонд: Ашигт малтмалын зөвшөөрөл, татвар, төлбөртэй холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ. 

-Засгийн газар хуралдана.

09:30-14:00 цагт: “Холидэй Инн”-д: Нийслэлийн ЖДҮ, үйлчилгээний салбарт дижитал технологи, инновац нэвтрүүлэх “Digital SME-2024” форум болно. Утас: 9906-2162.

10:00-14:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

10:00-14:00 цагт: Улсын их дэлгүүрт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Миний дуу хоолой-Бидний эрх” анхдугаар форум болно. Утас: 8998-2929.

10:00 цагт: Орос-Монголын хамтарсан 162 дугаар сургуулийн сурагчдад ОХУ-ын Свердловск мужийн үе тэнгийнхний  бэлэглэсэн номнуудыг хүлээлгэж өгнө. 

14:00 цагт: Богд хааны музйед: “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр-ийн ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн өдөрлөг болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button