СПОРТ

ОУХМ Г.Жаргалсайханы волейболын хүүхдүүд 16 жил дараалан дүүргийн аварга болжээ

Волейболын ОУХМ Г.Жаргалсайханы дасгалжуулан бэлтгэдэг Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн сурагчдын волейболын шигшээ баг 2007-2024 онд сурагчдын лиг болон дүүргийн аваргаар тасралтгүй 16 жил дараалан тодорчээ.

Мөн 2018, 2022 оны нийслэлийн аварга, 2024 оны идэрчүүдийн бүсийн мөнгөн медаль, MNUE open 2024 мөнгөн медаль, "D" зэрэглэлийн хүрэл медалийг тус тус хүртсэн байна.

Г.Жаргалсайхан багшийн шавь нарын амжилтаас онцолбол, 10г ангийн сурагч Н.Дөлбаяр Чингэлтэй дүүргийн шилдэг довтлогч, 10г ангийн сурагч Б.Энхжаргал Идэрчүүдийн нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг холбогч, 10б ангийн сурагч Б.Булган 16 насны шигшээ багийн шилдэг холбон тоглогч, дунд нас шилдэг тоглогч, 12г ангийн сурагч М.Азбаяр Чингэлтэй дүүргийн шилдэг довтлогоор тус тус тодорчээ.

12г ангийн сурагч М.Азбаяр Чингэлтэй дүүргийн шилдэг довтлогч
10г ангийн сурагч Б.Энхжаргал Идэрчүүдийн нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг холбогч

Ташрамд дурьдахад, ОУХМ, тэргүүлэх зэргийн багш, дасгалжуулагч Г.Жаргалсайхан боловсролын салбарт 24 жил ажилласнаас сүүлийн 16 жил Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байна. Тэрбээр сургуулийнхаа сурагчдаас бага, дунд, ахлас насны ангиллаар гар бөмбөгийн секц хичээллүүлж, өнгөрсөн хугацаанд 500-600 хүүхдийг зэрэгтэй төгсгөжээ.

50 дугаар сургуулийн волейболын аварга сурагчид 11 наснаасаа Г.Жаргалсайхан багшийн сургалтад хамрагдаж эхэлдэг байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-01 19:53

Миний найз я�##�тчгүй их хөдөлмөрч хүндээ найздаа найзаараа бахархаж байна.

Back to top button