УЛС ТӨР

ТОЙМ: Нүдээ олсон шагналаас үүдсэн “ДИСС”-ээр эхэлж, сонгууль угтсан “ПОПРОЛ”-оор төгсөв

Амралт, баяр дүүрэн долоо хоног өнгөрлөө. “НЭГ хоног ажиллаад ХОЁР хоног амраад, НЭГ хоног ажиллаад ХОЁР хоног амраад, ХОЁР хоног ажиллаад ХОЁР хоног амраад” ерөнхийдөө арваннэгдүгээр сар шувтарч байна. Улс тунхагласны баяраа Чингис хааныхаа төрсөн өдрийн баяраар үргэлжлүүлсэн долоо хоногийн улс төр болоод нийгмийн өрнүүн үйл явдлууд Монголчууд биднийг уйдаасангүй.

-НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ БУЮУ “ЧИНГИС ХААН” ОДОНТ “THE HU”-

Энэ жил “Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож чадсан “THE HU” хамтлагт хүртээсэн үйл явдал болов. Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “THE HU” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог гардан авсан юм.
“Чингис хаан” одонг өмнө нь хувь хүнд гардуулдаг байсан бол энэ жил журамд өөрчлөлт оруулж байгууллагад гардуулдаг болсон. “Хамтлаг бол байгууллага гэдгийг тодотгоод “THE HU” хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах болсныг” Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлаад байсан билээ. Ийнхүү тус хамтлаг Чингис хаан одон хүртээснийг нийт Монголчууд нүдээ олсон шагнал хэмээж буй.

-ТӨРИЙН СОЁРХОЛТ ДУУЧИН ЕТГ-ЫН ДАРГЫГ “ДИССЛЭВ”

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сүүлийн үед улс оронд ямар л халуун сэдэв өрнөж байна түүнд нэрээ нь цуурайтуулах болсон. Өнгөрч буй долоо хоногт ч зүгээр байсангүй. Тэрбээр Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг “The HU” хамтлагт олгосоны дараа “K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй” хэмээн жиргэсэн нь урлаг соёлынхны дунд төдийгүй нийгэмд нилээдгүй дуулианы тарив. М-рор урсгалыг Монголд үндэслэгч нь “B production”-г үүсгэн байгуулагч, Камертон хамтлагийн гишүүн, Төрийн соёрхолт Д.Болд юм. З.Энхболдын жиргээний хариуд дуучин Д.Болд дуугүй байсангүй, хариу дисслэв. Тэрбээр, “Миний хийсэн бүтээснийг та хэмжихгүй ээ. Таныг жоохон байхад би дуулаа л явж байсан юм. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгөө адилхан богино юм” хэмээсэн нь юм.

-МАН “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ӨӨР “СОНГУУЛИЙН ПОПРОЛ”-ОО ЭХЭЛЖ БАЙГААГАА ЗАРЛАВ-

Сонгууль ойртож улс төрчид ард түмнээ хайрладаг, иргэдийнхээ амьдралыг гэнэт ойлгодог цаг гадаа нэгэнтээ ирчихэж. Сонгуулийн чимээ сонсогдоход л улс төрчдийн “мэрж” тоглодог нэг сэдэв бол “хүүхдийн мөнгө”. Эрх баригч МАН сонгуулийн попролоо эхэлж байгаагаа зарлаж “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно” гэдгээ УИХ-ын чуулганаар мэдэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан” гэсэн юм. Хүүхэд бүрт, бүр болохгүй бол хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг МАН-ынхан 2018 онд өөрсдөө САНААЧИЛЖ, өөрсдөө УНАГААСАН. Гэтэл одоо дахиад энэ сэдвээр оролдож, бүр төсөвт суулгасан хэмээн попорч эхэллээ. Ямартай ч сонгууль дөхсөний дохио энэ болж байна.

-МАН-ЫНХАН АН-ЫГ “АР ХУДАРГАЛСАН” СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ЭРХШЭЭХ НЬ-

Ямар ч үед эрх баригч нам сонгуулийн хуульд гар хүрэхдээ зөвхөн өөрсдөд ашигтай байдлаар өөрчилдөг нь “жам” болж. Энэхүү “жам”-аа хэрхэн эдлэх эрх МАН-д нээлттэй. Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барих юм. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл ирэх оны УИХ-ын сонгуулийн тогтолцоог тодорхой болгож нэгдсэн саналд хүрлээ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж 50:26 буюу 26 нь улс даяар нам бүр 26 хүн нэр дэвшүүлэн хамгийн олон санал авсанаар нь УИХ-д оруулахаар санал нэгдлээ. Үлдсэн 50 нь жижиг тойрогт өрсөлдөх аж. АН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлд оруулахаар сонгуулийн холимог тогтолцоог санал болгосон ч МАН-ын олонх нь дэмжээгүй тус саналыг нь унагааж “ар хударгадсан” билээ.

-СОНГУУЛИЙН ЖИЛИЙН “ҮНЭГҮЙ БАЙР”, “ӨР ТЭГЛЭХ” ДУУЛИАН-

Одоогоос гурван жилийн өмнө Х.Баттулга Ерөнхийлөгч маань Ерөнхийлөгчийн сунгааны үеэр “Намайг Ерөнхийлөгч болговол оффшорчдын хөрөнгийг оруулж ирж, ард түмнийхээ өрийг тэглэнэ” гэж амлаж байжээ. Гэвч өдгөө дурсамж төдий болон үлдэж. Ер нь сонгууль болгоны өмнө том том “эморл” явагддагийн тод жишээ энэ. Одоо ээлжит улс төрч, нам эвслүүд эмороод эхэлчихлээ. Тухайлбал, МАХН иргэдийг үнэгүй орон сууцанд оруулна гээд хэсэг пижигнүүлсэн. Одоо иргэдийн өрийг тэглэнэ хэмээх хууран мэхлэлтээ эхлүүлчихсэн явна. Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭ нам залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулна хэмээн попорч эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-30 13:40

ШИНЭ намыг болно дэмжнээ.

Zochin
Zochin
2019-11-30 19:34

The hu gej yu hiisiin be. atsniihan gaviya baiguulah gej bdin. Nudee oloogui shagnal xa xa

boyo
boyo
2019-12-01 03:20

50 jil zutgeed bgaa hamtlag . 5 sar tiichilj tenuuchilsen 2.n hoorond ylgaa bgaa bh shuu!

LesOrdiff
LesOrdiff
2020-01-19 09:32

Amoxicillin Nausea Cats Order Online Fluoxetine Lovan With Next Day Delivery [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] The Purple Pharmacy

StevSlarie
StevSlarie
2020-01-28 01:26

Thrush And Cephalexin 500 Mg [url=http://buycialisuss.com]Cialis[/url] Zoa п»їcialis Cephalexin Clamydia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 00:25

On Line Macrobid Delivered On Saturday Medicine http://buyciaonlinex.com/# - order cialis online Generic Cialis Sales In Uk Buy Cialis Viagra Delivery

Холбоотой мэдээ

Back to top button