Пауэрлифтингийн ДАШТ-ээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.
Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртээд байна.
Тодруулбал, тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөммөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ. Х.Баттөмөр ДАШТ-ий зургаа дахь медаль нь бөгөөд тэрбээр хоёр алт, дөрвөн медаль хүртэж байжээ.
Харин тэмцээний Equipped хэвтээ шахалтын залуучуудын -59 кг-ийн жинд О.Төрболд 152.5кг шахаж мөнгөн медалийн эзэн болжээ. Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын Залуучуудын -59 кг-ийн жинд рекордыг шинэчлэн тогтоогоод байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.