Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Сонсголоо оромдож, АТГ-ын баривчилгаанууд явагдаж, Н.Номтойбаяр цохилтод оров

Өнгөрч буй долоо хоногт улстөрд олон үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна.

НЭГ, нээлттэй сонсгол: Стратегийн ордууд дээр нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийг нэгбүрчлэн зарласангүй, оромдов

Ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ийн талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг сонгуулиас өмнө явууллаа. Ц.Цэрэнпунцаг даргалах байсан ч, Б.Энх-Амгалангаар солигдсон байв. Ашиг сонирхлын зөрчлийн үүднээс дотроо солио хийсэн байх. Гэхдээ хийхээр зориглосонд нь алга ташууштай.

Эхний өдрийг Ерөнхий дүр зургаар хамгийн хүчтэй шидсэн мессеж нь МАК байв. МАК-ийн охин болон хамаарал бүхий компаниудаар дамжуулан нийт 40 хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг гэж зарласан. Б.Нямтайшир, Д.Хулан, Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн, Н.Мөнхшагай нарыг тус бүр 40 лиценз эзэмшдэг мэтээр жагсаан харуулав. Угтаа эдний гэр бүр стратегийн ордод 26 лиценз эзэмшиж УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрийнхөө тухай "Би "Аспайр майнинг"-ийн хувьцааг сүүн цагаан сэтгэлээр эзэмшдэг" гэх нь холгүй үг хэлж, хамгаалсаар таарсан. Мөн гишүүдэд багтсан Т.Доржхандын төрсөн ах хамгийн олон лиценз эзэмшдэг хувь хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн ч төдийлөн чухалчлалгүй орхив.

Хоёр дахь, АМНАТ-ийн төлбөр болон стратегийн ордуудыг талаар хөндлөө. Ингэхдээ стратегид бүртгэлтэй 16 ордыг дурдаж лиценз эзэмшигчдийг нь зарлав. Гэхдээ хувийн компаниудыг цааш гүнзгийрүүлэн ашиг сонирхлын нэгдмэл этгээдүүдийг нь ухаж төнхсөн зүйл ярьсангүй. Мөн стратегид бүртгүүлэх гээд чадаагүй 39 ордыг зөвхөн нэрлээд орхиж байгаа нь учир дутагдалтай. Энэ ордыг яагаад өдий хүртэл төрийн эзэмшилд оруулж, стратегид бүртгүүлж чадахгүй байгаа нь улстөрчид, тэдний гар хөлүүд байдагтай холбоотой. Нэг бүрчлэн нэрлэж илчлэх байх гэсэн хүлээлтэд хүрсэнгүй. “Сонсгол хийсэн” гэх нэр төдий өнгөрч буй нь харамсалтай.

ХОЁР, баривчилгаа: Ц.Гарамжав, ДТҮ-ийн Г.Дугаржав нарыг

Нэг, Өнгөрсөн долоо АТГ хэд хэдэн баривчилгаа явууллаа. Тэдний нэг нь “Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Ц.Гарамжав байв. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, гадаадад мөнгө угаах замаар хөрөнгө босгосон хэмээн буруутгаж шалгасан. Гэвч "Монполимет" 65 сая ам.долларын буюу ₮126 тэрбумын зээл аваад ₮260.2 тэрбум болгож төлсөн байдаг. Гэхдээ энэхүү мөнгөө зориулалтын бусаар зарцуулж, АНУ-д байр авсан гэгдсэн. Улстөрийн нюансын хувьд, төрийн томчуудын бизнесийнхнийг намнах гэсэн оролдлого. С.Баярцогт, Б.Хурц нарын шүүх хурлыг олны хараанаас холдуулах гэсэн оролдлого гэдэг өнцөг сошиалд "сэвэгдсэн".

Хоёр, АТГ-ынхан 5-р сарын 27, 28, 29-нд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Эхний өдөр Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаярыг баривчилсан. Хоёр дахь өдөр тус үйлдвэрийн дарга Г.Дугаржавыг баривчилсан. Шалгалтын баг ирэхтэй зэрэгцэн тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр зугтах оролдлого хийсэн ч, бүтээгүй. Харин сүүлийн өдөр Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүхийн саатуулсан гэх мэдээлэл бий.

Гурван өдөр шалгахдаа дарга нарынх нь өрөөг битүүмжилж, бичиг баримт, комьютер зэргийг нь хураан авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудыг төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн байж болзошгүй байна.

ГУРАВ, АН-ын 32-р тогтоолын "маафаан": С.Баярцогт, Б.Хурц нар намдаа "жийгдэв"

Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 154 хүний дотор С.Баярцогт, Б.Хурц нарын нэр байгаагүй. Л.Гантөмөрийн хуульч Д.Оросоогоор дамжуулан СЕХ-нд хүргүүлсэн 32-р тогтоолд тэдний нэр байгаагүй. С.Баярцогтыг жагсаалтын дэслэлийн есөөс, Б.Хурцыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн X тойргоос намынхан нь хассан. 2024.05.29-нд Б.Хурц Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэр дэвшилттэй холбоотой асуудлаараа нэхэмжлэл гаргаад буй /линк/. Улмаар шүүх хурал болсон ч “Бүрдэл хангалтгүй гэх шалтгаанаар хойшлуулсон" гэх мэдээлэл бий.

ДӨРӨВ, : 22.1 биш 23.5-аар яллагдсан Н.Номтойбаяр нэр дэвших ЭРХТЭЙ байв

СЕХ Н.Номтойбаярыг нэр дэвших эрхгүй гэж үзэв. Н.Номтойбаяр нэр дэвших эрхээ хангачихсан байсан.

Тодруулбал, УДШ-ээр цагаадаагүй. Гэхдээ 22.1 буюу "авлига, албан тушаалын гэмт хэрэг" зүйлчлэлээ 23.5 буюу "Хайнга хандах" зүйлчлэлээр солиулж ял сонссон. Улмаар нийтийн албанд томилогдох эсвэл сонгогдох эрхээ хоёр жилээр хасуулж, нэг жилийн хорих ял авсан байдаг. Сонгуулийн тухай хуульд нэмэгдсэн, автоматаар нэр дэвших эрхгүй болох байсан 22.1 буюу "мултарсан" гэсэн үг. Гэтэл түүний 23.5-аар ял эдэлсэн түүх өдгөө хориг, саад болсон нь тодорхойгүй байна.

МАК-ийн хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд эртнээс маш их мөнгө зарцуулан бэлдсэн. Н.Номтойбаярыг УДШ дээр Эрүүгийн хуулийн 22-оос 23 руу оруулах процессыг хүртэл сонгуультай холбон тооцож, бэлтгэсэн байдаг. 

ТАВ, томилгоо: Д.Загджав томорч, Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүд дэмжиж, О.Машбат тооноор орж ирэв

ҮХЦ-ийн 3 гишүүнийг солихоос гадна, гурван ч гэнэтийн томилгоо хийв. Бүтэн болсон цэц маргааш нь даргаараа Г.Баясгаланг сонгоцгоолоо. Загдажавыг Ерөнхий аудитороор дэвшүүлж, О.Машбатыг Ерөнхий прокурорын орлогчоор томилсон юм.

ҮХЦ-ийн гишүүдээр: Х.Баттулгын саналаар ҮХЦ-ийн гишүүн болж байсан Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын оронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар нарыг оруулж ирэв. Харин, Ш.Солонгын оронд спикер Г.Занданшатарын зүгээс Цэдэвийн Цолмонг санал болгон оруулж ирсэн. ТББ, ХЗБХ-ны хуралдаан дамнуулан оруулж, улмаар чуулганаар томилгоог "машиндав". Бараг л 30 минут л зарцуулсан гэхэд хилсдэхгүй.

ҮХЦ-ийн даргаар Г.Баясгаланг: ҮХЦ-ийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилох томилсон. Тэд томилогдсон даруйдаа буюу маргааш нь /2024.05.31/-нд даргаараа Г.Баясгаланг томилсон.  

Д.Занданбатын орлогч аудитороор чихчхээд явсан Д.Загджав Ерөнхий аудитор болж дэвших. эрх баригчид хоёр жилийн өмнө төрд цэвэрлэгээ хийхээ сүр дуулиантай зарлан “Шүүр”, “Шүгэл” ажиллагаануудыг эхлүүлж байсан. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн Д.Загджавыг Монгол Улсын төсвийн зарцуулалтад хяналт тавих эрх үүрэгтэй хамгийн том байгууллага болох Үндэсний аудитын газрын даргаар томилж байгаа нь асар зохимжгүй үйл явдал боллоо.

Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбат, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар О.Машбат Улсын Ерөнхий прокурорын орлогч болов. Дорноговь аймгийн гаралтай. “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр, АНУ-ын Колорадогийн их сургуульд хууль зүйн магистраар, Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 2002 оноос УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн. 2007 оноос ХЗДХЯ-нд мэргэжилтэн, 2009 оноос НЗДТГ-т хэлтсийн дарга, 2015-2020 оны хооронд нийслэл болон УЕП-ын газар ажилласан. 2020 оноос Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан намтартай нэгэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 1, 2024 18:42

Оромдсон сонсголуудыг хараад ой гутаж бна хулхидагчид гурилдагчид оромдогчид сонгуулиас өөрийг бодох толгойгүй ноход

Н.Ж
Н.Ж
6 сар 1, 2024 23:59

Энэ бичигч "маапан " гэдэг үгийг Монгол гээд бодчихсон хятад байна даа Монгол хэлээ аварья....

zochin
zochin
6 сар 2, 2024 13:35

Эрүүгийн хуулийн 22 бүлэг нь авлигын гэмт хэрэг бол 23 бүлэг нь �##�бан туша�##�ын гэмт хэрэг юм.Номтойбаяр нь �##�бан туша�##�ын гэмт хэргээр ял авч шоронд орсон хүн бөлгөө.Сэтгүүлчид маань өөрийн ашиг сонирхлын төлөө өөрийгөө хамга�##�ж худлаа ярьж байгаа хүний үгэнд автах биш хуулиа уншиж суд�##�маар байнаа.

Зочин
Зочин
6 сар 2, 2024 22:24

Загджав ХУД Засаг даргаар ажиллаж эхлэсэн цагаас ХУД газрын наймаагаар хөлжсөн. Энэ хүнийг хэн дэвшүүлээд байдаг юм бол. Үндэсний Аудитын Газрын даргаар гэх . Өөрийг нь ш�##�гуулах болж байна уу.

Зочин
Зочин
6 сар 3, 2024 02:53
Reply to  Зочин

Оросын гар хөл

Фердинанд өвөө
Фердинанд өвөө
6 сар 2, 2024 23:14

ОК

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
6 сар 3, 2024 04:27

ЖИНХЭНЭ ХОГИЙН ШААРУУД

Зочинзо
Зочинзо
6 сар 3, 2024 06:12

Загджавыг бодохлоор ой угтаж байна арай юмаа

Найз
Найз
6 сар 3, 2024 06:16

Чойномын бичсэн ..... эрээ үхсэний маргааш бусадтай ш�##�иглах эм мэт манай төр ...гэсэн нь энэ төрийн явд�##� я�##�тчгүй мөндөө

Зочин
Зочин
6 сар 3, 2024 07:18

Ерөнхийлөгч гэж ёстой хуйв�##�даан, хутгуурын эзэн байна.

Зочин
Зочин
6 сар 3, 2024 07:43

Сонсголыг хийх ажилгүй ард иргэдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн хэдэн �##�и�##�агч нар цаад эзнийхээ да�##�гавараар улин хуцаж хонин жороолж байгаашт үүнийхээ оронд з�##�уусыг зөв амьдр�##�д ури�##�ах хэвшүүлэх нэвтрүүлэг хийж цацмой тэнэгүүдээ.Ноён Нямтайшир бараг доромжилж тохуурхаж байна лэ хохь чинээ тэгээд тэр олон лицинзээс иргэдэд хэд нь ирэхээр боловоо

Зочин
Зочин
6 сар 3, 2024 07:48

Бүх зүйл ёсоор явагджээ. Тэнэгийн тэнэг Загджавыг �##�бан туша�##� дэвшүүлэхээр бодоход МАН боловсон хүчний нөөцгүй мэт. Загджав томчуудын хэнийг бөлдөгдсөн юм бол...

Зочин
Зочин
6 сар 3, 2024 17:41

Undsen xuul.n tests ogzog dargaas sogtuu tolgoi nusan xamart dargatai bolov. Solioruulj bna shuu

Ганхуяг
Ганхуяг
6 сар 3, 2024 18:08

Ер нь ардчил�##� анархистуудыг төрүүлж байгааг ойлгож байгаа бага дээр нь дарж авах нь зүйтэй

Зочин
Зочин
6 сар 3, 2024 23:56

Сонгуулийн өмнө хэн нь хэн бэ гэдгийг намын дарга нь мэдэж авсан бол тэр бүтэлгүй хүмүүсийг дараагийн сонгуульд нам нэр дэвшүүлэхгүй гэдэгт хян�##�тын сонсголын ач холбогдол орших ёстой!

Холбоотой мэдээ

Back to top button