22.1 биш 23.5-аар яллагдсан Н.Номтойбаяр нэр дэвших ЭРХТЭЙ байсан ч "жийгдлээ"

"Үндэсний эвсэл"-ийг тэргүүлж, УИХ-ын сонгуульд оролцохоор урт хугацаанд бэлтгэсэн Н.Номтойбаярыг СЕХ-ноос нэр дэвших эрхгүй гэж үзээд байна.
Сонгуулийн тухай хуульд, нэр дэвшигчдэд тавигдах нийтлэг шаардлагыг заасан.
Үүнд ноднин буюу 2023 оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээрээ,
- Тойрогт ба жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно
- Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж нэмсэн юм.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг бол Эрүүгийн хууль дахь 22.1 дэх заалт. Уг заалтаар ял шийтгэл авсан бол автоматаар УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болох зохицуулалт ийн хийдсэн.
Харин Н.Номтойбаяр ямар хэргээр ял шийтгүүлж байв?
Анх Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйлд заасны дагуу ял оноосон нь үнэн юм.
Харин УДШ-ийн хяналтын шатны шүүгчдийн хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэж, Н.Номтойбаярт холбогдох ялын зүйлчлэлийг 22.1 биш 23.5 болгож өөрчилсөн. Энэ бол 2021.01.23.
23.5 нь харьцангуй зөөлөн заалт бөгөөд "Хайнга хандах" нэртэй эл зүйлчлэлээр Н.Номтойбаяр:
- Нийтийн албанд томилогдох эсвэл сонгогдох эрхээ хоёр жилээр хасуулж
- Нэг жилийн хорих ял авсан байдаг.
2021 оны эхээр ял шийтгүүлсэн гэхээр, түүний нийтийн албанд томилогдох ба сонгогдох эрх 2023 онд сэргэсэн байх ёстой.
Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр ял шийтгэлээ эдэлж дууссан бөгөөд УИХ-ын сонгуульд нэр дэвших бүрэн бололцоо бүхий гэж харагдана.
Хөшигний ард: 22.1-ээс "мултарч", сонгуульд идэвхийлэн бэлтгэсэн МАК
Н.Номтойбаяр хэдийгээр УДШ-ээр цагаатаагүй ч 22.1 дэх зүйлчлэлээ 23.5 болгож өөрчлүүлсэндээ сэтгэл хангалуун байв. Учир нь, Сонгуулийн тухай хуульд нэмэгдсэн, автоматаар нэр дэвших эрхгүй болох байсан 22.1 буюу авлига, албан тушаалын гэмт хэргээс "мултарсан" хэрэг.
Ийм ч болохоор өнгөрсөн хугацаанд МАК сонгуульд илтгэл төгс бэлтгэсэн. Их хэмжээний хөрөнгө зарсан. Хөшигний ард МАК-ийнхан ерөөс Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын гэмт хэргээс мултарч, сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжтой болсонд жаал баяртай явлаа.
Авчиг түүнийг нэр дэвших эрхгүй гэж үзлээ. Энэ бол урт хугацаанд их хэмжээний хөрөнгө зарж бэлтгэсэн, МАК-ийн хувьд том цохилт юм. Яг ямар хуулийн заалтаар Н.Номтойбаярын 23.5-аар ял эдэлсэн түүх өдгөө хориг, саад болсон нь тодорхойгүй хэвээр байна.
Сонгуулийн тухай хуулийн "Нөхөн нэр дэвшүүлэх" гэсэн хэсэгт, нэг бол нас барсан, эс бөгөөс ял шийтгүүлсэн бол өөр кандидат санал болгоно хэмээх заалт бий. Харин "Ял шийтгүүлсэн" гэдэг нь чухам ямар хэргээр болох нь тайлбарлагдаагүй.
Н.Номтойбаяр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болсныг чухам дээрх бүдүүн тойм заалт руу "чихэх" бололцоо бүхий.
Н.Номтойбаяр, түүний "Үндэсний эвсэл" эрх баригч намын хувьд том өрсөлдөгч байж болно. Гэхдээ хууль үйлчлэх ёстой. С.Баярцогт, Б.Хурц нарыг АН-ынхан өөрсдөө "жийсэн". Харин Н.Номтойбаяр ийн "жийгдсэн" нь эргээд эрх баригч намын рейтингэд л сөргөөр нөлөөлөх дүр зурагтай юм.
МАК-ийн хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд эртнээс маш их мөнгө зарцуулан бэлдсэн. Н.Номтойбаярыг УДШ дээр Эрүүгийн хуулийн 22-оос 23 руу оруулах процессыг хүртэл сонгуультай холбон тооцож, бэлтгэсэн байдаг. Тиймээс улс төрийн нам тусгайлан санхүүжүүлж, сонгуульд оролцохоор бэлтгэж байсан МАК-д СЕХ-ны шийдвэр үлэмж ихээр нөлөөлөх юм.
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр|2024.05.31| "Цаашдаа нэр дэвшихийн төлөө тэмцэнэ" гэж мэдэгдсэн.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор стратегийн орд эзэмшигчдийн эрхзүйн орчин чангарахаар болсон. Гэр бүлийн хүрээнд 40 орчим уул уурхайн лиценз эзэмшигч МАК ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар, парламентад эрх нөлөөгөө хадгалах нь ч бизнесийнх нь хувьд чухал хүлээлт юм.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв. Хөрөнгөө манах гэж УИХ гишүүн болох санаатай
ӨӨРИЙН ТАЛЫН ХОНГИЛЫН ШҮҮГЧ НАРААР СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХИЙН ТУЛД "ХАХУУЛДАЖ" ЗҮЙЛЧИЛЭЭ ӨӨРЧЛҮҮЛСЭН НЬ ТЭГЭЭД "АРИУН" ЯВДАЛ ЮМ УУ? ЦААД СЭДЭЛ САНАА НЬ ӨӨРИЙН ЛИЦЕНЗИЙН ЛУЙВАР ХУЛГАЙГАА МАНАХЫН ТУЛД Л ДЭЭД ШҮҮХЭЭР ЗҮЙЛЧЛЭЛЭЭ ӨӨРЧЛҮҮЛСЭН БНА ШД! БАЯРЦОГТ МЭТИЙН ЦААД СЭДЭЛ САНАА НЬ БОХИР ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСИЙГ ОЙРТУУЛАХГҮЙ БСАН НЬ ЗӨВ БХ ӨӨ!
Сайхан цаг айсуй ашгүй дээ
Маш их мөнгө хөрөнгөтэй гээ биз дээ? Тэр мөнгөө идээд зажлаад жаргаад, идэж уугаад бааж шээгээд л байж байна биз дээ! УИХ-аар үхсэн баасаа хийнэээ!
Хүүкийн муухай хорхойтой араанууд ч сайн зууна шүү, гэхдээ удахгүй хорхойндоо өмхрөөд ойчих байхаа.
Албан тушаалын хэргээр л шоронд орсон хүн шүү дээ уг нь их хуралд орж хэдэн лицензээ л хамгаалах гэсэн юм байх даа.Албан тушаалдаа хайнга хандаж улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан хэргээр л ял авсан санагдах юм би андуураагүй бол
Ямар ацны чинь эрх амьд бгаадаа баярла
Хөрөнгө,лиценцээ хамгаалах ёстойшдээ! Их хуралд л гарч байж Цагаан суваргыг авилгадаж байж өөрийн болгосон!
УИХд байхдаа юу ч хийгээгүй тараа таниулсан ш дээ гэмт хэрэгтэн