СПОРТ
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Унгарыг зорилоо

Унгар Улсын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд болно. Тус тэмцээнд Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ П.Орхон, МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар оролцоно. Харин тэмцээний дараа Унгарын Олимпын бэлтгэлийн төвд эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын хамтарсан бэлтгэлд гарах юм.
Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай таван эмэгтэй тамирчин хамрагдана.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.