Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ: Тайваньтай энхийн аргаар нэгдэх бололцоо багассаар байна

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дун Жун өнөөдөр /2024.06.02/ Тайваньтай энхийн аргаар нэгдэх боломж бололцоо салан тусгаарлагчид болон гаднын хүчнүүдийн улмаас багассаар байна гэжээ.

Хятадын засгийн газар Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Шаардлагатай тохиолдолд цэргийн хүчин ашиглахад бэлэн гэж БНХАУ мэдэгдсэн байгаа.

Тавдугаар сарын 20-нд Тайванийн шинэ ерөнхийлөгч Лай Чинтэ тангаргаа өргөж, албан тушаалаа хүлээн авсан. Лай Чинтэг БНХАУ салан тусгаарлагч гэж тодорхойлдог юм.

Түүнийг албан тушаалаа хүлээн авсны дараа БНХАУ эсэргүүцлээ илэрхийлж Тайванийг тойрсон цэргийн сургуулилт хийсэн.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ду Жун Сингапурт болж буй “Shangri-La” бага хурлын үеэр Тайван боль Хятадын гол асуудлуудын цөм нь гэж хэлсэн байна.

Тэрбээр “Салан тусгаарлагчид Хятад үндэстэн, өвөг дээдсээсээ урвасан мэдэгдэл саяхан хийсэн. Тэднийг түүхийн ичгүүрийн баганад хадах болно” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаасан барууд! Мэдэгдэл хийж сүрдүүлэхээс цаашгүй. Байлдаж чадахгүй хэвтэж

Зочин
Зочин

Муусайн Маочууд муухай шантааж хийж бна даа !

Зочин
Зочин

Зөв ! Тайван яаж ч бодсон Хятадын нэг хэсэг!

Холбоотой мэдээ

Back to top button