Нийгэм мэдээ

"МСҮТ-ийн оюутнууд сурагчийн ширээ, ахмадын орыг хоёр дахь жилдээ захиалгаар хийж байна"

 Хэнтий аймгийн ЗДТГ тус аймаг дахь Политехник коллежийн оюутнуудаар сурагчийн ширээ, сандал захиалгаар хийлгэжээ.

Тэд өнгөрсөн жил 75 хүүхдийн ширээ, сандлыг нийт 22 сая төгрөгийн захиалга өгч хийлгэсэн бол энэ жил ахмадын сувиллын 30 ор, 83 хос ширээ, сандлыг 40 сая төгрөгөөр захиалан хийлгэсэн байна. Энэ удаагийн захиалгыг коллежийн багш, мужаан, гагнуурын ангийн оюутнууд 30 хоногийн дотор хийж гүйцэтгэжээ.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Политехник коллежтэй сүүлийн хоёр жил хамтарч ажиллаж байна. Оюутнуудын мэргэжлийн чадварт суурилан сургууль, ахмадын сувилалд хэрэгтэй эд зүйлсийг хоёр дахь жилдээ хийлгэлээ. Аймаг, орон нутгийн төсөвт Политехник коллежид чиглэсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд бараг тусаагүй. Харин энэ жил коллежийн оюутнуудын дотуур байрыг засварлахад 350 сая төгрөгийг шийдвэрлэсэнээр засварын ажил нь дууссан байна. Цаашид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр судалгаа хийж хамтран ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button