Нийгэм мэдээТанд хэрэгтэй

"Муу зээл"-ийн түүх зургаадугаар сарын 6-наас шинэчлэгдэнэ

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна.

Энэхүү ойг тохиолдуулан зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор муу зээлийн түүхийг мэдээллийн санд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан анхаарал хандуулах хэвийн бус эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийнэ.

Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг. Иймд Монголбанк 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээрх тохируулгыг хийж, 06 дугаар сарын 07-ны зээлийн лавлагаа мэдээллийг өгөх боломжтой болжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2024 13:39

Сонгуулийн сан�##� татах гэж байж банкуудаа сэгсэрчих вий дээ, энхрий хайрт МАН минь ээ !

Холбоотой мэдээ

Back to top button