СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ФОТО: Зургаан охинтой Г.Эрдэнэчимэг өргөө цагаан гэр, хашаатай боллоо

“ИРЭЭДҮЙД ГЭРЭЛТЭХ ЗҮРХНИЙ ТӨЛӨӨ” АЯН ӨНДӨРЛӨЖ, Г.ЭРДЭНЭЧИМЭГТ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР, БУСАД ЭД ЗҮЙЛИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн багш, алба хаагч, сонсогчдын санаачилан зохион байгуулсан “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аян өнөөдөр өндөрлөлөө.

Тус сургуулийн хамт олон аяны хүрээнд өөрийн гэсэн орон гэргүй, зургаан охинтой өрх толгойлсон Г.Эрдэнэчимэг эмэгтэйд тусламжийн гараа сунгаж, орон гэртэй болгон, хашаа, амбаар барьж, хүүхдийн тоглоомын талбайтай болгохыг зорьсон байна.

Харин тэд сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, иргэдийн тусламжтайгаар Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд өргөө цагаан гэр, гэрийн тавилга, хувцас хунар, цахилгаан бараа, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хүнс, сайжруулсан түлш зэрэг бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгснөөр “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аян амжилттай өндөрлөж байна.

Энэхүү арга хэмжээнд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар тэргүүтэй тус сургуулийн хамт олон, “Домогт хийц” ХХК, “Ривер клуб”, “Хобби зон” ХХК-ийн төлөөлөл оролцож, Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд сайн сайханыг хүсч, гэр, хашаа, бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгч гарын бэлэг гардуулав.

Энэ үеэр олон хүүхэдтэй ээж Г.Эрдэнэчимэг аянд нэгдэж, тусламжийн гараа сунгасан хүн бүрт талархсанаа илэрхийллээ.

“Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аян найман хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Ахлагчийн сургуулийн сонсогчид хүйтнийг үл ажран газар ухаж, хашаа хатгасан байна.

Мөн аян хүрээнд “Түмний байр” төслийн хамт олон Г.Эрдэнэчимэг бүсгүйд 40 шуудай сайжруулсан түлшээр сэтгэлийн хандив өргөсөн бол “EMALIDENT” шүдний эмнэлгийн эмч нар Г.Эрдэнэчимэг болон түүний охидод амны хөндийн үзлэг, эмчилгээ хийжээ.

Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн 210 сонсогч, оюутан сайн дураараа сайжруулсан түлш савлан цалингаа “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аянд хандивласан байна.

Мөн Ахлагчийн сургуулийн Хилийн албаны тэнхимийн багш, алба хаагчид Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд хөргөгч, цахилгаан зуух зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгөв.

Аяны хүрээнд байгууллага, иргэдээс 15 сая орчим төгрөгийн хандив цуглажээ. Энэ мөнгийг гэр, хашаа, амбаар барих, бусад шаардлагатай эд зүйлд зориулж үлдсэнийг нь Г.Эрдэнэчимэгийн хүүхдүүдийн “Голомт банк”-ны хадгаламжийн дэвтэрт хадгалуулсныг Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн онцоллоо.

“Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аяныг амжилттай зохион байгуулсан Ахлагчийн сургуулийн хамт олон, тус сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Х.Эрдэнээ, дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн, сонсогчдод Г.Эрдэнэчимэгийн гэр бүл, иргэд талархал илэрхийлсээр байна.

Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Yamar mundag yamar saihan ym be. Hiiwel duustal gej ens shuu dee. Huurhii busgui yamar ih bayarlaj baigaa bol. Ene ajild gar bie oroltsson mundag zaluust amjilt husie.

  2. Yostoi hovor uzegdel bn mgl.chuud mini iim l shn setgeltei bh yosgoi .bidnii uvug deedchuud yduu goltsuu bsn chiim uguumur setgeltnuud bsn ym . odoonii baychuud bl medehguiee baas doloomoruud ene shn humuus yostoi l UIH.d l gishuun baimaajin uls irged hugjin badrah ireedui gerelteh bhdaa. Sn uils delgereh boltugai!!!

  3. “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аяныг амжилттай зохион байгуулсан Ахлагчийн сургуулийн хамт олон, тус сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Х.Эрдэнээ, дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн, сонсогчдод маш их баярлалаа. Та бүгдийн маань үйлс нь бүтэмжтэй, ирээдүй нь гэрэлтэй, үргэлж цоглог байх болтугай. БАЯРЛАЛАА.

  4. Гэртэй болчихлоо түлэх түлээтэй болчихлоо… нѳгѳѳ хаяад явсан нѳхѳр нь одоо ирнэ дээ.

  5. амьдралынхаа төлөө зүтгэж байгаа ийм сайхан ээжид тусалсан нь үнэхээр нүдээ олсон аян болжээ.Юу ч үгүй байхдаа 6 хүүхдээ өөрийнхөө чадлаар өсгөж байсан эмэгтэй, одоо ийм сайхан орон гэртэй, ажилтай болж байгаа болохооор их урам орж амьдрал нь улам гялалзаж, үр хүүхдүүд нь эрүүл байж аз жаргалтай амьдрах болтугай.

  6. Энэ эмэгтэй зургаан охин тэдэнд тусалсан бүх хүмүүсийн юу санасан есөн хүсэл нь биелэж буян нь дэлгэрч яваарай маш их баярлалаа сэтгэл сайхан боллоо.

  7. монгол охид эмэгтэйчүүд зүгээр л хүүхэд үйлдвэрлэдэг машин ажил хийх сонирхолгүй залуу хэт бэлэнчлэх сэтгэлгээтэй яаж хөгжих билээ дээ

  8. Энэ авгай тэгээд өөрөө одоо арчаатай бх хэрэгтэй шдээ,Олон охин хүүхэдтэй хүн,өөрөө л зөв үлгэр жишээ бхгүй бол бүгд гэртээ янз бүрийн хүний баахан хүүхэд гаргаад л хүмүүсээр өрөвдүүлээд л хандив тусламж гуйгаад л байвал хэцүү шдээ,Охидуудаа зөв хүмүүжүүлэрэй

    1. Энэ эмэгтэй өөрөө тусламж гуйгаагүй. Тэгээд ч маш арчаатай бүсгүй. Тусламж авч байгаа хүн бүр арчаагүй байдаг юм биш. 6 хүүхэдтэй өрх толгойлсон эх харин ч хүүхдүүдээ мундаг авч явна

  9. Сайхан мэдээ байна. Гэхдээ ингээл хамаг үр хүүхдүүдийнх нь зураг хөргийг олонд дэлгээд байхаад энэ олон хүүхдүүд чинь сургууль соёл дээрээ эмзэг давхаргын ядуу зүдүү гэх мэтээр бусад хүүдүүдээс гадуурхагдах, зарим нэг өнгөтэй өөдтэй айлын цамаан өссөн хүүхдүүд инээж шоглох гээд олон асуудал гарна шүүдээ. Өөрсдөө бол дотроо дургүйхэн л байгаа даа зайлуул.

  10. Сайхан мэдээ байна.Бид чинь ийм сайхан сэтгэлтэй улс шүү дээ.Залуустаа баярлалаа.Ээж болон охидуудад их урам өгчээ.Сайн сайхныг хүсь

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close