Нийгэм мэдээ

Архангайд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр Архангай аймагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаар ОБЕГ-ын мэдээлснээр Цэнхэр сумын Цэнхэр багийн Ширдэгийн гол гэх газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, 47°06'00.0"N 101°27'00.0"E/ өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-ны өдрийн 06:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button