Нийгэм мэдээ

УЦУОШГ: Өнөөдөр байгалийн аюултай үзэгдэл болохгүй

Өнөөдөр борооны улмаас байгалийн аюултай үзэгдэл болно гэж зарим мэдээллийн сайтаар мэдээлснийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс залруулга мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр "Дэлхийн томоохон цаг уурын төвүүдээс боловсруулан гаргадаг агаарын мандлын загварын үр дүнгүүд нь тогтмол хугацаануудад шинэчлэгдэж, үүний үр дүнд агаарын мандлын цаг агаарын үзэгдлүүдийн хувьсал өөрчлөлтийг шинэчлэн, сайжруулалт хийж зураглан харуулдаг юм. Интернэт орчинд зарим сайтуудаар өчигдөр нийтлэгдсэн 5-ны өдрийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээлэл нь хэрхэн өөрчлөгдөж байгааг та бүхэнд зургаар харьцуулан үзүүллээ.

Зуны улирлын цаг агаарын нэг онцлог нь бороо, аадар борооны үүл нь маш эрчимтэйгээр богино хугацаанд үүсэж, хөгжиж, сарнидаг онцлогтой.

Өнөөдөр өдрийн буюу 5-ны өдрийн 08-12 цагийн хооронд Улаанбаатар хотод 0.1мм тунадас одоогоор ороод байгаа бөгөөд үдээс хойш бороо дахин орохоор байна.

Иймд та бүхэн цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг www.weather.gov.mn сайт болон Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл нэртэй олон нийтийн сүлжээ 11-326609 утсаар лавлан авч байхыг зөвлөж байна. Мөн нэр бүхий сайтууд ард иргэдийг төөрөгдүүлсэн, түгшээсэн худал мэдээ мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсэж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button