УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Нэр дэвш, гэхдээ 34 хувиар наймаалцъя…”

“Нэр дэвш, гэхдээ 34 хувиар наймаалцъя…”

Өчигдөр /2024.6.06/ яг ийм үйл явдал боллоо. “Үндэсний эвсэл“-ийн тэргүүн Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нийслэл дэхь Захиргааны хэргийн давж заалдах шүүх гурван цаг хэлэлцлээ. Улмаар Н.Номтойбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг СЕХ-нд даалгасан. СЕХ маш сул хүн явуулж, өнөөх нь “Хариулах боломжгүй” гэж бүлтэлзсээр шүүх хурлаа дуусгав. Сонгуулийн хуульдаа Эрүүгийн хуулийн 22.1 буюу авлига, албан тушаалын хэргээр ял авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж заасан. Гэвч Эрүүгийн хуулийн 23.5-ыг хамруулаад, Н.Номтойбаярыг жагсаалтаас хассанаа тайлбарлаж чадсангүй. Харин Н.Номтойбаяр ба түүний өмгөөлөгч О.Батхүү нар зөрүүтэй хуулийн заалтуудаа сайн тайлбарлаж, сөрсөөр дуусгалаа.

Шүүхийн шийдвэр гарахтай яг зэрэгцэн Засгийн газар хуралдааны мэдээллээ олон нийтэд цацав. Ингэхдээ “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй мэдээлж байна” гэх гарчигтайгаар нийтэлсэн нь анхаарал татсан юм.

Цаг хугацааны хэлэмж: Уг нь Засгийн газар өглөө 8.00 цагт хуралдаж, таван асуудал хэлэлцсэн. Улмаар 13.30 юм уу 14.00 цагийн үед мэдэээлэл хийхээр байв. Гэвч мэдээлэл хийсэнгүй. Н.Номтойбаярын шүүхийн шийдвэр гарахтай зэрэгцэн бүр орой 17 цаг өнгөрч байхад албан мэдээллээ олон нийтэд цацсан нь энэ.

Товчхондоо “Нэр дэвш гэхдээ Цагаан суваргын 34 хувийн асуудлаар наймаалцъя” гэсэн хэлэмжийг шууд илэрхийлсэн гэж ойлгогдов.

Н.Номтойбаяр одоогийн МАН-ын даргатай НАМЗХ булаацалдаж, өнөөгийн Ерөнхийлөгчтэй "Цагаан суварга"-ын хэрүүлээ хийж явсан. Тэргүүлэх эвсэл нь МАН-ын саналыг хуваахуйц байсан учир СЕХ-н дээр хаалт тавьсан гэхээр ойлгогдож байгаа биз.

Н.Номтойбаяр нэр дэвших эрхээ, төр “Цагаан суварга”-аас хувиа буцааж авах зам засагдаж байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Эрүүгийн хуулийн 23.5-аар Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь яалт ч үгүй СЕХ-ны буруу. Н.Номтойбаяр нэр дэвших эрхээ хуулийн дагуу л олж авсан хэлбэр. Нөгөө талд Засгийн газар өөрт байгаа боломжоо эгзгийг нь тааруулан ашигласан гэж харагдлаа. Стратегийн 16 ордын ХОЁРЫГ нь МАК буюу Б.Нямтайширын таван ам бүл эзэмшдэг. Улсын төсвөөр хайгуул хийсэн 1 тэрбум хүрэхгүй мөнгө төлөөд л шилжүүлэн авч, УИХ-ыг тэр чигт нь "Цагаан суварга"-ын ордоос татгалзтал нь лоббидсон кэйсийг олон нийт мэдэх эрхтэй. Засгийн газар ажлаа л хийлээ.


Засгийн газраас ил болгосон "Цагаан суварга"-ын 34 хувийг эзэмшихээс татгалзсан УИХ-ын 54-р тогтоолын төсөлд,

Төр 34 хувийг нь эзэмшвэл 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж танилцуулж байв. Үүнийг "Тэр их мөнгийг гаргаж байхаар хувийн хэвшилд нь өгчихсөн нь дээр" гэхчлэн яригдсаар, төр эзэмшлийн хувиасаа албан ёсоор татгалзсан юм. 

УИХ-ын 54-р тогтоолыг батлуулахад АН-аас УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд илтэд дэмжиж байсан бол Г.Уянга нар тууштай эсэргүүцэж, УИХ-ын дэд дарга Л.Цог ҮХЦ-д хандаж байв. Харин Н.Номтойбаяр "Төр 400 сая ам.доллар төлөөд Цагаан суваргын ордынхоо 34 хувийг авч болно. Ийм өндөр зардал гаргачхаад байгаа" хэмээсэн мэдэгдэл хийсээр ирсэн билээ.


Энэ тухай цаг хугацааны цаглавараар нарийн тайлбарласан Цаглавар: МАК-т ₮856.8 саяар очсон Цагаан суваргын ордын лобби, өрнөсөн үйл явцтай танилц нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жонгуугийн хүүхэлдэй золбин Данхаа �######�уулаачээ Хүрэлсүх ээ. Чадахгүй бол хөтлөлцөөд �######�ж эх орондоо буян болж үз

Зочин
Зочин

Ard tumnii omchiig naimaalan gej yu yraad bainaa toriin hamgaaltand baij ard tumen mongol ulsiin hogjild ashig lash uchirtai heden ger buliin huviin omch bish

МАН маань Женкогийн кармаанд орчихлоо
МАН маань Женкогийн кармаанд орчихлоо

МАН-ч Данхдаа чирэгдээд Женкогийн кармаанд бүрэн орчихжээ !!! Одоогийн сонгуульд МАН ялах нь ялна,гэх дээ дангаараа ЗГ байгуулахааргүй л байх болов уу ! Яг түүгээр д�##�имдуулаад л Их, бага хурлаараа Данхыгаа хусах хэрэгтэй ! Тэхгүй бол Херо Баатар, шүүр унасан Мөнхбаясг�##�ан, Цэнхэр үст Цэрэн, шар Уянга нтр Улс төрийн Зөвлөлд чинь ороод ирнэ дээ !

Зочин
Зочин

Боломжийн шийдэл

Зочин
Зочин

БОЛЖ Л БАЙНА

Зочин
Зочин
Reply to  Зочин

МАК-ЫН ГЭР БҮЛ ХАГАРТЛАА ЦҮНДИЙЖЭЭ. ОДОО БОЛНО. ДЭЛБЭРЭХ ЦАГ НЬ БОЛСОН!

Зочин
Зочин

ene ger bul hagarlaa

Дорнод
Дорнод

Баяр хүргэе. Номтыг дэмжинээ

Зочин
Зочин

34 хувийг төр авна гэдэг хэсэг бүлэг төрийн толгойд гарсан улс төрийн нэрээр хулгайлж хувааж авна гэсэн үг. Хөрөнгийг нь хураа одоо болсон гээд байгаа нэргүй Зочин танд юу ч ирэхгүй. Харин та атаархсан сэтгэлээ л амраах байх

Зочин
Зочин

За за тавтай морилоно уу эрхэм ЕС номгүйбаяраа. Горьдсон уу? Хуцаарай муу хулигаан хулгайч

Зочин
Зочин

Mak ter litsenziig hyamdhan avsan bol MAN nam hariutslaga huleeh um bish u. Ogsonooroo

Жагаа
Жагаа

Хувийн хэвшлээс дэмжиж байж л ардчилсан засагл�##� б а.Үгүй бол коммунист нийгэмд зүс хувиргаж МАН б на.

Холбоотой мэдээ

Back to top button