Top StoriesТойм, анализ

Цаглавар: МАК-т ₮856.8 саяар очсон Цагаан суваргын ордын лобби, өрнөсөн үйл явцтай танилц

Өгүүлбэр дундах цэнхэр хэсгүүдэд тухайн агуулгаарх линк байршив.

Уул уурхай, банкны салбар тэргүүтэй манай томоохон бизнесүүд улс төрийн сонгуульд ил далд санхүүжүүлэгчээр оролцсоор ирсэн жишгийг 2024 оны УИХ-ын сонгуулиар “МАК” албан ёсоор илчилж, бүхэл бүтэн нэг намыг ивээн тэтгэхээр болоод буй. “30 гэр бүл” хэмээн цоллодог уг бизнест Цагаан суваргын орд бий. Эднийх ашигт малтмалын 23 лиценз эзэмшдэг.

"Цагаан суварга" ордын цаглаврыг улс төрийн нюанстай нь холбон тайлбарлаж байна. Ерөөс манай томоохон ордууд хэрхэн хувьд шилждэг лоббиг дараах байдлаар барагцаалан ойлгож болох юм.

Анхлан 1963 онд геологич, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц уг ордыг нээж, дээрх онуудад улсын төсвөөр хайгуул хийсэн. Ч.Хурц нэгэнтээ "Монголын хувийн компанид "Цагаан суварга"-ыг өгч чадсан юм чинь буцаан авч чаддаг төр байх хэрэгтэй" гэж дуугарсан нь бий.

МАК-ийн эзэн Б.Нямтайширын эхнэр Д.Хулангийн эзэмшил дэх "Хөх тэнгэр тур" ХХК дээр уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл гарч байжээ. Уг шийдвэрийг өнөөгийн УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн АМГТГ-т ажиллаж байхдаа гаргажээ.

Үүнээс өмнө буюу 2003 оноос МАК Ерөнхий сайд асан Д.Содномыг зөвлөхөөрөө авч, улс төрийн агуулгатай томоохон ажлууд дээрээ холбогч хийлгэж эхэлсэн байдаг нь зүй ёсоор анхаарал татах өнцөг юм.

Сонирхолтой нь, ашиглалтын зөвшөөрөл гарснаас ДОЛОО хоногийн дараа Б.Нямтайшир эхнэрээсээ уг ордыг МАК руу шилжүүлэн авах хүсэлт гаргаж, 12 хоногийн дараа шийдвэрийг нь албажуулж байжээ.

Логик нь, МАК нь Ерөнхий сайд асан Д.Содном, Х.Хэрлэн нарыг хөдөлгөж, ашиглалтын зөвшөөрөл авахдаа шууд өөрийнхөө нэрээр оролцохыг хүсэхгүй тойрсон гэж харагдахаар. Харин зөвшөөрөл гарангуут нь МАК руу ордыг татаж, Д.Хулангийн цаасан дээрх компанийг татан буулгажээ.

МАК ашиглалтын зөвшөөрөл авснаасаа ДӨРВӨН сарын дараа төсвөөс хайгуул хийгдсэн зардал болох 714 мянган ам.долларыг улсад төлжээ. Энэ нь 2005 оны ханшаар |1200 төг| 856.8 сая төгрөг юм.

Үндсэндээ МАК 1 тэрбум хүрэхгүй дүнг төрд өгөөд л, Цагаан суваргын ордыг хувьдаа авсан байна. Үүнийгээ Н.Номтойбаяр нар "Төрийг хохиролгүй болгосон" агуулгаар тайлбарлаж ярьдаг билээ.

Ц.Нямдорж УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2007.02.06-ны өдөр Цагаан суваргын ордыг стратегийн ордод оруулж, УИХ-ын тогтоол баталж байв. Харин үүнээс 16 хоногийн дараа МАК барьцаа улам ахиулж, уг ордын гэрчилгээг эзэмшилдээ шинэчлэн бүртгүүлжээ. Энэ үед АМГТГ-ын даргаар АН-аас Л.Болд ажиллаж байв.

МАК нь Цагаан суваргын ордыг "Эрдэнэс суварга орд" ХХК-д шилжүүлсэн. МАК ингэж, Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төслийг УИХ-аар батлуулахаасаа хоёр сар гаруйн өмнө цаасан дээрээс төв компанийнхаа нэрийг бүдгэрүүлсэн байдаг.

Анхлан "Цагаан суварга"-ын 34 хувийг төрд авах агуулгаар ЗГ-аас өргөн баригдсан ч хувь эзэмшихээс татгалзсан хэлбэрээр 100 хувь өөрчилж, УИХ-ын 54-р тогтоолыг батлуулав.

Тогтоолын төсөлд, төр 34 хувийг нь эзэмшвэл 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж танилцуулж байв. Үүнийг "Тэр их мөнгийг гаргаж байхаар хувийн хэвшилд нь өгчихсөн нь дээр" гэхчлэн яригдсаар, төр эзэмшлийн хувиасаа албан ёсоор татгалзсан юм.

Тухайн үед МАК-аас Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж, уг лоббиг зангидсан байдаг. Мөнхүү Ерөнхий сайд асан Д.Содном "Цагаан суваргын орд"-ыг МАК анхлан хувьд авах үеэс УИХ-ын 54-р тогтоолыг батлуулах хүртэл нийт 19 жил ажиллаад гарсан хугацаа анхаарал татдаг. Тэрбээр 2018 оны үед уг ордыг төрд авах агуулгыг У.Хүрэлсүх хөндөх үеэр "Цагаан суварга" нэртэй нийтлэл бичиж байв.

УИХ-ын 54-р тогтоолыг батлуулахад АН-аас УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд илтэд дэмжиж байсан бол Г.Уянга нар тууштай эсэргүүцэж, УИХ-ын дэд дарга Л.Цог ҮХЦ-д хандаж байв.

Харин Н.Номтойбаяр "Төр 400 сая ам.доллар төлөөд Цагаан суваргын ордынхоо 34 хувийг авч болно. Ийм өндөр зардал гаргачхаад байгаа" хэмээсэн мэдэгдэл хийсээр ирсэн билээ.

УИХ-аар хэлэлцэх үеэрх зарим протокол, гишүүдийн илтэд лоббинд автсан байдлыг ЭНД, бас ЭНД дарж уншаарай.

Тухайн үеийн парламент дахь "Шударга ёс" эвслийн бүлгээс төлөөлж, УИХ-ын дэд дарга Л.Цог "Цагаан суваргын орд" стратегийн ордыг хувийн хэвшилд 100 хувь эзэмшүүлж, төр эзэмших боломжоосоо татгалзсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар цэцэд хандаж байв.

ҮХЦ уг хүсэлтийг хянан үзээд, Үндсэн хууль ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзсэн юм. ҮХЦ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд Ж.Амарсанаа, Н.Жанцан, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг нар байв.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрхээс хойших огноонд,

  • МАК "Цагаан суваргын орд"-доо Н.Номтойбаярын лоббигоор концесс авч,
  • У.Хүрэлсүх Н.Номтойбаярт уурлахдаа "Цагаан суваргын орд"-ыг төрд авах гарцыг судлах ажлын хэсэг байгуулсан ч царцаж,
  • Н.Номтойбаярыг МАН-ынхан зориудаар улс төрийн өшөө авалт гэмээр байдлаар шоронд хорьж, баахан өшрөлтэй суллагдаж,
  • Боомтын сэргэлтээр "Нарийн сухайт"-аар үлэмж мөнгөжсөн МАК сонгуульд оролцохоор бэлтгэх зэргээрх үйл явцууд өрнөж, өдгөө ч үргэлжилж байна.

Харин дээрх огноонууд, дурдагдсан нэрсүүдийг нэгтгэж харахад,

  • Төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд ажиллаж, төрт улсаа залалцаж явсан Д.Содном шиг буурьтай хүн, хаана ч хэний ч өрөөнд ороод, МАК-ийн асуудлыг ярихад лобби нь бүтэх сайн логикийг ойлгож болно. Ёс суртахууны хувьд ийм кэйс цаашид давтагдах уу гэдгийг олон нийт хэрсүү нүдээр харж сурах санааг хавсаргамаар.
  • МАК-ийн ашиглалтын зөвшөөрөл, нэр шилжих зэрэг эхний процессуудад эдүгээ төрийн аль их мөнгөний эрх ашигтай газар бүрд ажилласаар яваа Х.Хэрлэн залуухан дарга байсныг,
  • Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болсноор Цагаан суваргын ордыг төр эзэмшихээс татгалзаж, тийш татах цахилгааны асуудлаа хүртэл төрөөр шийдүүлж чадсаныг,
  • МАК-ийн лоббинд МАН+АН тэр чигтээ оролцсоор ирснийг харж болно.

Эцэст нь, Ашигт малтмалын тухай хуулийн хоёр заалтыг байршуулав.

5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.

Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.

5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.

Цагаан суваргын орд:

Дорноговь аймгийн Мандах суманд нарийвчилсан хайгуулын ажлыг олон улсын стандартын дагуу хөндлөнгийн геологийн судалгааны компанийн хяналт дор гүйцэтгэж, Цагаан суваргын ордыг нээн илрүүлсэн. Тус орд нь нийт 1.7 сая тонн зэс, 61 мянган тонн молибденийн нөөцтэй. Монголын 3 дахь том зэс, молибденийн орд юм.​

Жилд 14.6 сая метр тонн хүдэр олборлох хүчин чадлаар ажиллахаар тооцвол нийт 290.4 сая хүдрийн нөөцийг 15-20 жил үйл ажиллагаа явуулж, жилд 300 мянган тонн зэсийн баяжмал болон 5 мянган тонн молибденийн баяжмал тус тус үйлдвэрлэх тооцоотой гэж МАК-ийн албан ёсны хуудаст танилцуулжээ.

Үргэлжлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2024 08:37

Өө за за новшнууд авилгад тавиад туучихжээ эргүүлж ав

Зочин
Зочин
3 сар 20, 2024 08:48

Ингэж монгол улсын баялаг, ард түмний өмчийг өөрсдөдөө авах гэж л УИХ-д үхэн хатан зүтгэтгээдэг л дээ!

Зочин
Зочин
3 сар 20, 2024 09:08

Монголд хэдхэн ханаж цаддаггүй шунаотай нөхөд байх юм. Монголын ард түмнийг их басамжлах юм даа...

Зочин
Зочин
3 сар 20, 2024 09:20

МАК-аас ч олон лиценз эзэмшдэг компаниуд зөндөө л байна, гэтэл тэдний овойж оцойтол хийж бүтээсэн нь хаа байна?? Гэтэл МАК улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан томоохон бүтээн байгуул�##�туудыг бодитой хийсэн!!! Лиценз зарж баяжаад бултсан авлигачдаа шүүмжлэхийн оронд баялаг бүтээснээ хөнөөс нь татахыг л мэддэг тамын тогооныхон!!!

zozchinzochiZn
zozchinzochiZn
3 сар 20, 2024 09:32

Dotoodiin kampani ezemshij bolohgui yu gadniihand shuluulj baihdaa taarsan yumnuud hachin hachin yum yarihaa boiuh heregtei.

Зочин
Зочин
3 сар 20, 2024 09:59

Содном гэж соц үеийн авилгач өвгөн

Зочин
Зочин
3 сар 20, 2024 10:10

Содномыг МХК төрийн ажлаа хөөцөлдүүлэх гэж авсан нь үнээн. Сэтгүүлч зөв харсан байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан төрийнхнөөс юм гуйхаар зөвшөөрөхөөс яахав. Хуулиаараа хориглох ёстой. Яаманд ажиллаж бхйсан з�##�уусыг mcs урихад очдоггүй юм билээ. Очирбат Багабанди нар ч уул уурхай дэээр их ажилласан

Tuya
Tuya
3 сар 20, 2024 10:12

MAK bol ezdiin umch dawamgalisan aimshigtai gazar

Зочин
Зочин
3 сар 20, 2024 10:16

Gol uzel Sanaa ard tumnii medeld toriin hamgaaltand gej baigaashdee getel neg ger buld gej baih uchirguidee. Shuud huraaj av

зочин
зочин
3 сар 20, 2024 10:39

Буцааж ав.нэг л их гэгээнтэн царайлж сурга�##� хайрласан хүн . Ням Тайширыг яаж нууцын зэрэглэлийн мэдээлэлийг соц.ын үеийн дарга нартай нийлж эзэн болсныг бүгд л мэднэ

Зочин
Зочин
3 сар 20, 2024 10:51

ХАМАГ БУЛХАЙН ЭХИЙГ ӨГӨР ТОЛГОЙ СОДНОМ ТАВЬСАН ШҮҮДЭЭ. ТЭР МОНГОЛЫН БҮХ АШИГТМАЛТМАЛЫН НӨӨЦ БОЛОН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, УУЛ ГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ ЗЭРЭГ УЛСЫН НУУЦЫГ БҮГДИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД МАК-Д ДАГААР ОРЖ ХУЛГАЙ ХИЙЛЦСЭН НҮГЭЛТЭЙ ҮХСЭН ТОЛГОЙ , БУЗАР ЗӨНТӨГ АЦ ШҮҮ

Зочин
Зочин
3 сар 20, 2024 10:52

Ер нь газрын хэвлийд байгаа үхмэл хөрөнгийг ашиглаж амь оруулж ажлын байрыг яаж бий болгосон нь чух�##� болохоос , атаарх�##� хорсолдоо хөтлөгдөн ад шоо үзэх нь ер хэнд хэрэгтэй юм

Зочин
Зочин
3 сар 20, 2024 12:41
Reply to  Зочин

Үхмэл хөрөнгө ч гэх шиг. Чиний толгой хоргодож байгаа сав шим eртөнц наад дээр чинь тогтдог юм

Зочин
Зочин
3 сар 20, 2024 11:43

Eр нь мэдээж иймэрхүү төр дэх оуйвраа хийлгэх гэж л Нямтайшир хагас мэдрэл хүүгээ төр рүү зүтгүүлээд байгаа юмшдээ. Гэтэл баяны бандгарыг өөрсдийнх нь, төрийн төлөө л зүтгэнэ гэж борчууд нь хөөрхий гэнэн тэнэгтээд Номтойбаярыг дэмжиж байна ч гэх шиг чааваас

ИРГЭН
ИРГЭН
3 сар 20, 2024 11:55

Монголд ийм жижиг Зах зээлд ийм богино хугацаанд ингэтлээ хагартлаа Баяжсан гэхэд Гадны Бизнесменүүд үнэхээр гайхаж толгой сэгсэрдэг ш дээ, ЗГ, Парламент, Хууль хян�##�тынханыгаа атгачихсан ийм Аймаар бүлэглэл Дэлхийн түүхэнд гараагүй шүү гэж гайхдаг,

иргэн
иргэн
3 сар 20, 2024 12:16

Төрийн өмчит компанууд бол тухайн намын нөлөөнд байж, хамгийн үр ашиг султай ажиллаж, элдэв шахааны бай болж ирсэн. Тиймч учраас үйлдвэрийн удирдлага нь хөдөлмөрийн баатар, гавъяат болж мандаж өгдөг. Харин хувийн хэвшилд бол огт өөр дүр зураг харгддаг. Хамгийн гол нь төр хувийн хэвшилийн хооронд хийсэн гэрээ "Оюутолгой" шиг байж таарахгүй. АМНАТ болон бүх татварыг нарийн тооцсон гэрээ хийгдэх ёстой.

Зочин
Зочин
3 сар 20, 2024 12:33

Нямтайшир ч Элбэгээ, Багабанди хоёрыг бол их тойглосон доо. Охиных нь анхны нөхөртэйгөө хийсэн хуримд Багабанди тууж л явсан. Одоо тэгээд мангар хүүгээрээ дамжуулж төрөөр тоглож улам баяжмаар байгаа юм байлгүй дээ. Яагаад eр нь трм орд газруудыг нэг гэр бүл авчихаад л томроод суудаг юм. Тэр шар авгай нь үe үe соши�##�аар бас агсарнаа

Зочин
Зочин
3 сар 20, 2024 13:09

Цог гуай eр нь гайгүй шудрага дуу, давгүй хүн санагддаг байсан. Их хур�##�д сууж байхад Пануужин мэтээс хамаагүй дээр. Даанч мөнгөгүй хүмүүс нь тэгээд хоцрох юмдө

Зочин
Зочин
3 сар 20, 2024 13:17

Яасан ч айхтар ханаж цаддаггүй бирд шиг гэр бүлэв. Хүрэлсүх сүржигнээд л таг чиг болсон. Монголыг сүүлийн 20 жил МАН, АН гэсэн намууд биш нам дамжсан хэдэн олигархи гэр бүлүүд удирдаж үлдсэн 99 хувь нь ядуу амьдарч байна. Одоо дээр Ногоон нам гэж эдний гэр бүлийн нам нэмэгдэх нь

Зочин
Зочин
3 сар 20, 2024 13:36

Төр уурхайгаа ард түмэнд буцааж өг. Би монгол улсын иргэний хувьд байг�##�ийн баялгаас ашиг хүртэх эрхтэй. Би энэ уурхайгаас ноогдол ашиг хүртмэнр бна

Зочин
Зочин
3 сар 20, 2024 13:37

Бүх юм НАХЯ-наас эхтэй !!! ЗО гэр бүлийн ихэнх нь хуучин НАХЯ-ны чекистүүд ш дээ. Тэд улсын нууцыг мэддэг давуу байдлаа ашиглан �##�ь эрт даам гарсан.

Зочин
Зочин
6 сар 8, 2024 07:16
Reply to  Зочин

Энэ үнэн. Эндээс эхэлж хөөх хэрэгтэй. Нямтайшир НАХЯ-ны ашигт м�##�тм�##�ын нөөц, хайгуулын тайлангийн нууц хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан чекист, Ленинградад төгссөн мэргэжлийн хүн. Улсын нууцыг хувийн зорилгод ашигласан асуудлаар эрүү үүсгэн ш�##�гах ёстой юм.

Зочин
Зочин
3 сар 20, 2024 13:42
Reply to  Зочин

Одоогийн УИХ-д хуучин чекист хэд байдаг гэж санана Бузар хүүрнүүдийг МАН зориуд дэвшүүлдэгийм шүү!
Тэгээд л бодчих.... Оюук энэ байдлыг засах хэрэгтэй !

Зочин
Зочин
3 сар 20, 2024 13:38

Цагаан суваргаас ард түмэн ноогдол ашиг хүртэе гэсэн аян өрнүүлж 100 мянган гарын үсэг цуглуулье. Энэ дээрмийг зогсооё ар түмээн

Зочин
Зочин
3 сар 20, 2024 19:27
Reply to  Зочин

Санадаг санаа шүү

Зочин
Зочин
3 сар 20, 2024 13:41

Ард түмний өмчийг энэ луйварчид 2 хон тэрбумаар төгрөгөөр л авчихсан бна ш тээ.

буцааж аваач тэгээд
буцааж аваач тэгээд
3 сар 20, 2024 14:05

төр өгч чадсан юм чинь буцааж ав. айлын эрх хүүхэд нь төрд өгүүлэхгүйн тулд, улсын мөнгөөр цахилгаан, төмөр замаа татахын тулд л УИХ-н гишүүн болж байгаа юм байна. аав нь ханг�##�ттай хулгай хамгийн ашигтай �##�т, нүүрс, зэстэй газрын зургийг хулгайлж өөрөө цөм баяжсан. Улсад ажиллаад л баяжаад байдаг энэ гэр бүлийн шун�##�ыг одоо зогсоох хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 20, 2024 14:16

Хулгайч Нямтайшир

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 20, 2024 14:16

ЦАХИӨГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ҮНЭН ӨЛӨН ХУЛГАЙЧ ИДЭХГҮЙ САМРАХГҮЙ ЮМ ГЭЖ НЭГЧ БАЙХГҮЙ ТЭР ХУЛГАЙЧ НЭГ ӨДӨР ТИЙРЧ Ү... НЭЭ

Зочин
Зочин
3 сар 20, 2024 14:56

Тод томруунаар нь гаргаад ирж байхад хариуцлага тооцох уу эсвэл танилын хүрээндээ чимээгүй өнгөрөөх үү

Зочин
Зочин
3 сар 20, 2024 16:30

Хурааж ав

Зочин
Зочин
3 сар 20, 2024 16:42

Макийн шун�##�тай гэр бүл цагаан суваргын ордыг буцаагаад өгөөч төр гэж байдаг бол хураагаад аваач

зочин
зочин
3 сар 20, 2024 18:17

ЖИНХЭНЭ ХУЛГАЙ ЧИД АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ

Зочин
Зочин
3 сар 20, 2024 19:28

Үндэстэн дамнасан луйварчин Сү.Батболдтой худ ураг гэж байгаа. Хулгайч нь хулгайчтайгаа өрөөсөн дугуйгаа олоод суучих юмаа ккк

зочин
зочин
3 сар 20, 2024 20:05

Мак аас аваа яахаараа нэг гэр бүл ийм олон лицезтэй байдаг юм. одоохон ав. монголын баялагыг хамчаад олон юм ярьцгаана. энэ их лицензээр яах гээд байдаг байна.1 айл шүү

Зочин
Зочин
3 сар 20, 2024 21:05

За одоо ч цаг хугацаа �##�д�##�гүй( хожилгүй) 40 их наядын асуудлыг нэг тийш болгохгүй бол олон хүний хоолойд тээгэлсэн яс, нүдэнд торсон өргөс, буглаанд үржсэн өт болоод байна шүү⁉️

Зочин
Зочин
3 сар 20, 2024 22:45

Duraaraa yashkanuud bna

шударга бай
шударга бай
3 сар 20, 2024 23:26

энэ гэр бүлийг шууд устгах хэрэгтэй яг хятад шиг

Уншигч
Уншигч
3 сар 21, 2024 09:54

Та бид <> болоод <> - д амьдраад олон жил болж байна .
Иймээс , намын эгнээндээ, ялангуяа удирдлагадаа голдуу харь элэгтэй ДАЙСАН, удмын доройтолд орсон УРВАГЧ, хулгайч , луйварчин , дээрэмчин, тонуулч, цөлмөгч, хүчирхийлэгч, гаж донтнуудыг олноор нь шург�##�уулж Монгол Улсын ХӨГЖЛИЙГ ГАЦААЖ , МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ СЭМХНЭЭР УСТГАСААР байгаа МАН, АН - ыг нэн даруй ТАРААЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЭГНЭГТ ХОРИГЛОХ ЁСТОЙ ❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️
МАН-ын удирдлагад байсан ахмад ( 66-75 ) болоод ахимаг ( 56-65 ) настан гишүүдийн дунд Д. Содном, Н.Багабанди, Н. Энхбаяр, Ц. Нямдорж, С.Баяр , Сү. Батболд, М. Н. Энхболд- ууд , Ж. Эрдэнэбат, Улаан, Бадамжунай , Д. Зоригт , Л. Чойжилсүрэн, Ч. Хүрэлбаатар , Дэлгэрсайхан гм ;
АН- д П. Очирбат, Ц. Элбэгдорж, Да. Ганболд, Р. Амаржарг�##�, С. Баярцогт, Ч. Сайханбилэг, Б. Батбаяр буюу Баабар, Э. Бат- Үүл, Дорлигжав, Цагаан, Н. Алтанхуяг, Д. Эрдэнэбат, С. Эрдэнэ, Д. Бат- Эрдэнэ , Д. Баттулга( НИТХ-ын дарга асан ), Б. Хурц гэх мэт з�##�ьт үнэг , шун�##�т бирдүүд байгаагаас одоогийн идэр насны (46-55 ) гишүүд нь тэднээсээ муу муухай бүхнийг нь өвлөн авцгааж сүүлийн 33 жилийн хугацаанд улс, үндэстнийг нийгэм, улс төр, ёс суртахуун, төлөвшил ,хүмүүжлээр нь ч УРУУДУУЛАН ДОРОЙТУУЛЛАА . Энэ 2 нам намаа цэвэрлэхийг хүсэхгүй , чадах ч үгүй юм байна❗️❗️❗️

Тиймээс бид бултаараа СЭРЖ, СЭХЭЭРЧ, УХААРЦГААЖ УЛС ГЭР, ТӨРДӨӨ ЭЗЭН НЬ БОЛЦГООЁ ❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️❗️

ХҮН - д ч тийм этгээдүүд бас харагдах болсон !!!

Зочин
Зочин
3 сар 21, 2024 16:42
Reply to  Уншигч

Оронд нь тэгээд ямар ч ялгаагүй Номтойбаяр, Нямтайшир, Энхсайхан нар зүсээ хувиргаад хонины арьс нөмөрсөа мэт л орж ирэх гээд байншд

Зочин
Зочин
3 сар 21, 2024 13:32

ер нь бол хамгиин их лицензтэй нь шагааан шонхор, энхтайван гэж хэдэн жилиин өмнө бичдэг байсандаа

Зочин
Зочин
3 сар 23, 2024 09:31

Сайхан луйварджээ . Хэзээ нэг өдөр энэ дуявраасаа болж Но тойбаяр , эцэг, эх хоёртойгоо , Содном , Хэрлэн гээд бүгд шоронд орох нээ

Зочин
Зочин
3 сар 24, 2024 10:14

Ард түмнийхээ өмчийг буцааж өг ичээч хэний нутагт хэн юугаар баяжиж байна. Төрд нь өгөөч түмнийг ядуурлаас гаргахад туслаа ч эсвэл 51 хувийн төрд өг

Зочинард
Зочинард
3 сар 26, 2024 08:00

Номтойбаяр Цагаансуваргыг �##�дахгүй тулд Их хур�##�д суух гээд улайраад байгаа юм бна!!!

Зочин
Зочин
3 сар 26, 2024 09:55

Содном гэх этгээд хэсэг бүлэг этгээдүүдийг шантаажлан Цагаан суврага орд авсан.МАК бол гэмт бүлэглэлийн гар орсон Монгол улсын баялаг Монгол улсын ТӨР эргүүлэн авах бүх боломжтой. Оролцогчид Хэрлэн Содном Номтойбаяр Нямтайшир Хулан гэмт этгээдүүдийг яллах ёстой. Нарийн сухайтын гэмт хэргийг илчлэх ёстой

Цог
Цог
3 сар 26, 2024 12:11

Үндсэн хуулиараа газрын баялаг ард түмний өмч. МАК олборлож болно. Ашгийг нь ард түмэн хүртэх ёстой. Тэгэхэд хэдхэн гэр бүл хагартлаа баяжиж байна. Олборлосон цагаас тооцож ашгийг нь хурааж ард түмэнд тараа. Олигархуудад хариуцлага тооцож ялыг нь үүрүүл

Зочин
Зочин
4 сар 29, 2024 17:13

МАК-аас улсжсан-хулгайч авах гэнэ үү

Зочин
Зочин
6 сар 1, 2024 12:26

УЛААНБААТАР БОЛОН 7 АЙМАГТ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ ГЭЖ БАЙНАШДЭЭ МАК КОМПАНИ.
ПӨӨХ ХОТЫНХОН БИД ЧИНЬ МАК-н ГАЗАР НУТАГ ДЭЭР АМЬДАРЧ БГАА ЮМ БНА ШҮҮДЭЭ
ХЭЗЭЭ ХӨӨГДӨХ БОЛОО?
ЯАНАА ЯГ АЛЬ ДҮҮРЭГ ВЭ?
ЭРТХЭН МЭДЭЖ АВЧ НҮҮХГҮЙ БОЛ БАЛРАХ ЮМ БНАДАА
ЗАСАГ ТӨР МИНЬ ЭРТХЭН ЯГ АЛЬ ДҮҮРГИЙГ ЭЗЭМШДЭГИЙГ НЬ ЗАРЛААД ӨГӨӨРЭЙ....
ХҮНИЙ ГАЗРЫГ СУЛЛАЖ НҮҮЕЭ
УЛААНБААТАРЧУУДАА!!!!

Зочин
Зочин
6 сар 7, 2024 10:41

.....Төрд ажиллаж байсан Содномгуай ч ёстой түмэнээ тэжээх ордыг хэрхэн худ�##�даж бас болоогүй байн байн ТВ-ээр улс эх орны төлөө гэж ярихыг яанаа...ингэж лТӨР+ТҮМЭНИЙ хөрөнгийг хэдхэн хувийнханд гардуулах боломжоор хуьвийнхаа амьдр�##�+БҮЛЭГЭЛЭЭН тэжээх боломжыг хайж байсан ТӨРИЙН УРВАГЧ гэлтэй..тэгээд төрд өгвөл түмэн олоноо тэжээгээд түмэний сана�##�аа авчихана харин цөөхөнд буюу ЭБЭ+АН-д өгвөл дэлхийд ардчил�##�ыг тамаглуулах болно гэсэн ЭБЭ-ийн бодлогын үргэлжилэл бололтой...тиймээс тэд төрөөс хувьд өгөх гэдгийн үндсэн агуулага үүнд оршиж байна шүү иргэдээ...

ИРГЭН
ИРГЭН
6 сар 7, 2024 11:53

Номтойбаяр Төрлүү улайран зүтгэж байсны цаад учир нь Баялагтай холбоотой ойлгомжтой байсан,

Холбоотой мэдээ

Back to top button