Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: Өргөн хэрэглэгддэг чихэрлэг амт оруулагч зүрхний шигдээс, харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг

Ксилитол нэртэй калори бага чихэрлэг амт оруулагч нэгэн төрлийн сахрыг бохь, шүдний оо болон сахар багатай хоол хүнсний орцонд их ашигладаг.

Тэгвэл шинээр явуулсан судалгаа ксилитол их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс зүрхний шигдээс, цус харвалт болон нас барах эрсдэл нь хоёр дахин нэмэгддэг байж магадгүйг харуулжээ.

Кливленд клиникийн лернер судалгааны хүрээлэн дэх Зүрх судасны өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Стэнли Хазен тэрхүү судалгааг ахалж бичсэн байна.

Тэрбээр “Бид судалгаанд оролцож буй сайн дурынханд ксилитол агуулсан ундаа өгч цусан дахь сахрын хэмжээ нь хэр өндөр болохыг хянасан. Тэгтэл мянга дахин нэмэгдсэн” хэмээжээ.

Хазен “Сахар хэрэглэх үед цусны глюкоз чинь 10 юм уу 20 хувиар нэмэгддэг, хэзээ ч 10 дахин ихэсдэггүй. Хүмүүс бид сахар орлуулагч бүтээгдэхүүн сүүлийн хорин жил хэрэглэж эхэлснээс өмнө нь ийм өндөр түвшний ксилитол ашиглаж байгаагүй” гэсэн юм.

Эрдэмтэд 2004-2011 оны хооронд зүрхний өвчний оношилгоонд хамрагдсан хүмүүсийн 1,157 цусны дээжид дүн шинжилгээ хийжээ. Мөн зүрх судасны өвчин тусах эрсдэл өндөр 2,100 хүний цусанд шинжилгээ хийсэн байна.

Ингэж судалж үзэхэд ксилитол хамгийн их хэрэглэдэг хүмүүс хамгийн бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээс, цус харвалт болон нас барах эрсдэл нь хоёр дахин өндөр байсныг илрүүлсэн юм.

ДЭМБ 2023 онд хүмүүсийг жингээ хасах зорилгоор сахар орлуулагч хэрэглэхээс зайлсхийхийг анхааруулж, илчлэг багатай мөн илчлэггүй сахрын амт оруулагчдыг нөлөөг нэмж судлахыг уриалсан байдаг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмч
Эмч
6 сар 8, 2024 10:59

Mаш чух�##� мэдээ оруулжээ. Бохь их зажилдаг хумуус анхаарах хэрэгтэй ксилитолоор амт�##�даг.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 14:42

Ystoi mededgvi yma medej avla

Холбоотой мэдээ

Back to top button