Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд буюу “Морь унасан толгойгүй ХҮМҮҮС”

Ерөнхийлөгчид зөвлөх хүмүүс салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, туршлагатай байх нь зүй ёсны асуудал. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга багаа бүрдүүлсэн байдал нь их л “сонин” байсныг гайхах хүн олон байв. Ёстой л нөгөө улс төр, урлаг соёл, спортын “хосломол”-уудаар орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдийн багаа тэр бүрдүүлсэн. Нийтдээ 22 хүнээр зөвлүүлдэг Ерөнхийлөгч. Үүнээс орон тооны зөвлөхүүдийг товчоор өгүүлэх нь.

Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан:

Яруу найрагч “сэтэр”-тэй Ц.Хулан гэх эмэгтэйг, Ерөнхийлөгч Х.Баттулга Соёл, шашны бодлогын зөвлөхөөрөө сонгосон нь тухайн үедээ ёстой л чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэж байв.  Учир нь түүнд “Болор цом” наадмын хошой шагналт Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, басхүү яруу найрагч Д.Цоодолын охин гэх угтвар алдраас өөр товойгоод байх зүйл байхгүй. Монгол Ардын Намын улаан фанат байсан эмэгтэй АН-ын угшилтай Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдсон нь их л сонин. Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгатай “би, чи”-гээ үзэлцсэн, өрсөлдөгч М.Энхболдынх нь намын идэвхтэй гишүүн, М.Энхболдын нутгийн дүү. Тэрээр, УИХ-ын дарга М.Энхболд, ТЕГ-ын дарга Б.Хурц нарыг илтэд дэмждэг, ил тод түүнийгээ зарладаг байв. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэнэтхэн л зөвлөх болсон. Түүнийг зөвлөхөөрөө томилсон ганц шалтгаан нь “Ц.Хулан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нутгийн ах, намын даргаа “унагаалцаж” өгсөн явдал. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Хулан гэх зөвлөхийнхөө тухай “Ц.Хулан соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь МАН-ын хүн. Шашны асуудал дээр лам дээлтэй хүн тавилаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа. Их ажилсаг. Намайг зүгээр суулгахгүй байх гэж дотроо айж байгаа” хэмээж байсан билээ.

Тэрээр, “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхэлж байсан. Арав гаруй ном бичиж хэвлүүлсэн. “Ганжуур, Данжуур, Их хөлгөн” судруудыг монгол хэл, кирилл бичигт хөрвүүлэн буулгаж буй төслийн ТУЗ-ийн гишүүн. Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байсан нэгэн. Түүний амьдралын товч намтрыг сөхвөл гялайж, гялтайх зүйлгүй нэг иймэрхүү.

Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга:

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх. Тэрээр сэтгүүлч мэргэжил эзэмшиж 2000-аад он хүртэл сэтгүүлчээр ажиллаж байв. Сэтгүүлчээр ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ниргэсэн” хэд хэдэн шуугиантай нэвтрүүлэг хийж, түүнийг шинэ цагийн дарангуйлагч хэмээн цоллож явсан нэгэн. Эрдэнэтийн Отгонбилэг, Н.Энхбаяр хоёрыг газар доор ортол муулж АН-ын сонгуулийн шторк болтлоо мандаж явсан азыг атгаж байв. Улмаар Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар тэргүүтэй “поп”-уудтай нэгдэн гудамжинд гарч “поошиг” нүдэж иргэний хөдөлгөөнөөс улс төрийн замналаа эхлүүлсэн. АН-аар дамжин их хуралд тухалж амжсан ч өдгөө өөрийгөө нам бус хэмээн нэрийдэж яваа.

Гишүүн байхдаа парламентад тохой нийлүүлэн суусан Л.Эрдэнэчимэгийнхээ Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус авирлаж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацан “Ар хударгадсан” билээ. Л.Эрдэнэчимэгийн гуйлт хүсэлтээр бичлэг хийсэн, гар утас хулгайд алдагдсан гэж хэлээд улайх ч үгүй ярилцлага өгч суусан билээ. Гэвч тэрбээр тэмцэгчийн дүрээр улс төрд шургалагчийн л нэг төдий болтлоо “унажээ”.  

Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа:

АН-ын угшилтай ч, АН-аас хөөгдсөн Ерөнхийлөгчийн зөвлөх. Баянзүрх дүүргийн АН-ын даргаар ажиллаж байхдаа сахилгын шийтгэл хүртэж, 2018 оны арваннэгдүгээр сард намаасаа хөөгдсөн билээ. Тэрбээр, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажлын үеэр “хорлон сүйтгэх” комбе ажиллагаа явуулж байв. Тодруулбал, тухайн үед Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 3 өдөр дараалан өдөр, шөнөгүй ажиллаж байх үеэр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа Оюуны өмч, Улсын бүртгэлийн шуурхай группын ажилтнууд руу хаалга үүдийг нь эвдэн дайран орж, тог таслан, камер салгаж, бүдүүлгээр сүрдүүлэн төрийн тусгай чиг үүрэг бүхий улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажлыг хөндлөнгөөс хууль зөрчин саатуулж байсан юм. Эл үйлдлээрээ цагдаад шалгагдаж байсан нэг үгээр хэлэхэд “Бүтэхгүй гар”. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгад хүчин зүтгэсэн энэхүү үйлдлийнхээ хариуд нилээдгүй өндөр “кок” авч ийнхүү зөвлөхөөр нь залрах болсон гэхэд хилсдэхгүй. Мөн засаг даргаар ажиллаж байхдаа гурван орлогчтой болж хэвлэлийн бай болж байсан, 2017 онд эмэгтэй хүнд гар хүрсэн гэх хэрэгт нэр холбогдож, хэл амны бай болж байсан гээд тоочоод байвал олон “факт”-тай эр.  

Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа:  

Д.Үүрийнтуяа нь Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан.  

Түүнийг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах нь байсан гэдгийг  хүмүүс андахгүй. Ер нь бол Д.Үүрийнтуяа С.Эрдэнийн “баруун гар”. Гэхдээ 2009-2012 оны хооронд. Харин үүнээс өмнө буюу 2004-2008 оны хооронд Э.Бат-Үүлийн хүн буюу бие төлөөлөгч нь байв. АН дахь “Шонхор” фракцын төлөөлөл болж явсан. 2012 онд УИХ жагсаалтаар нэр дэвшиж ч үзсэн билээ. 2017 онд Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон юм.

Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал:

Т.Тэгшжаргалын хувьд нам бус боловч АН-ыг эрх барьж байх үед л Гадаад Харилцааны яаман дахь карьер нь эхэлсэн байдаг. Түүнээс хойш Гадаад хэргийн яаманд ямар л өнгөтэй өөдтэй албан тушаал байна, бүгдийг нь дамжин хашсан гэхэд болно.

Тодруулбал, тэрбээр ГХЯ-ны Европын газар, атташе, Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, III, II нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Европ, Ойрхи дорнодын газар, II нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар, дэд захирал, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, захирал, ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газар, дэд захирал, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат:

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сард захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлаа хариуцуулсан.  

Түүний боловсролын байдал Улаанбаатарт Технологийн дээд сургууль, Сингапурт Мэдээллийн удирдлагын системч, АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр, Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр хамгаалсан.

Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт, Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч, Азийн санд ахлах ажилтан, Нэгдсэн Үндэстний байгууллагад Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч, АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал, “Орика Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүдийг ерөнхийд нь дүгнэвэл АН-даа юм уу, АН-ын аль нэг даргад гавьяа байгуулсан л хүмүүс байгаа юм. Ц.Хуланг МоАХ буюу Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө томилсон бол, Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Т.Тэгшжаргал нарыг  АН-ын томилгоо гэж харддаг. Ямартай ч АН-ын угшилтай зөвлөхүүд дунд нийгэм цаг үедээ бужигнуулж явсан хүмүүс ч байна, нам гүмхэн амьдарч ирсэн хүмүүс ч байна. Ерөнхийлөгчийн зөвлөх болоод бүр ч сураг чимээ алдарч, морь унасан толгойгүй хүн болсон хүмүүс бий болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ksb
Ksb
12 сар 6, 2019 09:55

Joohon aytaihan humuuseer hureelulj boldoggui yumuu

зочин
зочин
12 сар 6, 2019 16:16

хүрэлсүхийг бодвол арай гайгүй юм аа хахаха

Зочин
Зочин
12 сар 7, 2019 15:32

монголд аятайхан хүн байна уу.

зочин
зочин
12 сар 16, 2019 15:25

Хулан,Уянга гээд Ерөнхийлөгчийг хов живээр зөвлөнө дөө. Арай л юм.

StevSlarie
StevSlarie
1 сар 16, 2020 11:59

Comprar Viagra En Madrid Sin Receta Amoxicillin And Diarrhea Cialis Rezeptfrei Uberweisung [url=http://cialibuy.com]Cialis[/url] Algodones

MatFuse
MatFuse
1 сар 16, 2020 23:58

Lasix Over The Counter Cvs Zithromax 5 Day Dose Pack [url=http://cialibuy.com]canadian pharmacy cialis 20mg[/url] Canadian Drugs Cialis Cab

StevSlarie
StevSlarie
1 сар 20, 2020 02:34

Zithromax Wound Infection Whoesale Levitra Pills [url=http://cialibuy.com]cialis no prescription[/url] Amoxil 500 Mg Amoxicillin Online Pay

MatFuse
MatFuse
1 сар 27, 2020 08:23

Facsimile Ricetta Cialis [url=http://cialisir.com]Buy Cialis[/url] Generika Cialis De Cialis Clomid Forum Gratuit

LesOrdiff
LesOrdiff
2 сар 6, 2020 23:11

Prednisone Purchase http://viacialisns.com/# - Buy Cialis Amoxicillin 250 5 Buy Cialis Viagra 25mg Filmtabletten 4 Stuck

LesOrdiff
LesOrdiff
2 сар 7, 2020 10:45

Mysecuretabs http://viacialisns.com/# - Cialis Uso Viagra Embarazo Buy Cialis Zithromax 600 Mg Pfizer

StevSlarie
StevSlarie
2 сар 12, 2020 16:56

Ciprofloxacin For Diarrhea http://abcialisnews.com - Cialis Healthy Man Radio Ad Buy Cialis Baclofene Arret Tabac

Зочин
Зочин
4 сар 2, 2020 23:31

монголыг зөв удирдаад, зөв хөгжүүлэх өөрийн гэсэн толгойтой хүн байна уу , юу л болдог бол доо

MarkZep
MarkZep
7 сар 1, 2020 08:47

Представляем статистику платных сайтов за Март, собранную из публикуемых на сайте ТопБукмекер прогнозов.РњС‹ РїСЂРёРЅРѕСЃРёРј СЃРІРѕРё извинения, РЅРѕ доступ Рє запрашиваемому ресурсу ограничен.

MarkZep
MarkZep
7 сар 2, 2020 01:24

Для того чтобы всегда иметь возможность сделать оптим�##�ьные ставки и получить собственный выигрыш используйте для ставок на футбол лег�##�ьную букмекерскую контору Winline.Может случиться, срочно надо снять средства, букер не одобрит транзакц

Зочин
Зочин
7 сар 18, 2020 17:47

ХОВООР АЖЛАА ЯВУУЛДАГ ОЛОН ТООНЫ ШИВЭГЧИНГҮҮД ОЛОН ТООНЫ БУУНЫ НОХОДООР ҮГ ХИЙСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ДӨӨ УДАХГҮЙ МУЛТАРНАА

MarkZep
MarkZep
8 сар 8, 2020 01:17

Reprezentatywny przyklad pozyczki: Reprezentatywny przyklad: Oplata rejestracyjna 0,01 PLN (zwracana pozyczkobiorcy); calkowita kwota pozyczki 1500 PLN; czas obowiazywania umowy 30 dni; oprocentowanie zmienne w skali roku 9% (odsetki maksym

MarkZep
MarkZep
8 сар 8, 2020 14:30

Od lipca 2017 roku, gdy weszla ustawa o kredycie hipotecznym, maksyma##a prowizja za wczesniejsza splate w PeKaO S. Szczególnie sądy to najbardziej przeze mnie znienawidzone instyucje w Polsce. Pozyczkobiorca ma prawo do pelnej splat

Холбоотой мэдээ

Back to top button