Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Видео: БНХАУ-ын хамгийн өндөр хүрхрээ хуурамч

БНХАУ-ын Хэнань мужид орших Юунтай ууланд 312 метрийн өндрөөс цутгадаг хүрхрээ бий. Тус цутгаланг Хятадын хамгийн өндөр хүрхрээ гэж тодотгодог юм.

Тэгвэл тус хүрхрээг хиймэл гэдгийг харуулсан бичлэг интернэт дээр цацагдсаны дараа Хятадын сошиал орчинд шуугиан тарьж, гадаадын бусад орнуудын платформуудад хэрэглэгчдийн анхаарлыг татах болжээ.

Тодруулбал нэгэн аялагч Юунтай уулны оргил дээр гарч, хүрхрээ хэрхэн цутгадгийг харахыг хүссэн аж. Тэр аялагч оргил дээр гарах үед хүрхрээ голоос бус хиймэл хоолойноос цутгаж байсан юм.

Douyin буюу Хятад TikTok дээр Farisvov нэртэй аккаунттай тэр “Би Юунтай хүрхрээний эхэд байдаг хоолойг харахын тулд их зовсон тухай бичлэг” гэсэн тайлбартай бичлэгээ нийтэлсэн юм.

Түүний хийсэн бичлэг цахим орчинд маш их хандалт авчээ. Мөн бусад жуулчдын хийсэн бичлэг ус шахаж буй хоолойг чулуугаар хучсан мэт бүтэц бичигдсэн байна.

“Юунтайн хүрхрээний эх нь зүгээр л хоолой байж” гэх сэдэвтэй нийтлэлүүд Хятадын сошиал платформуудаар хурдацтай тархсан юм.

Farisvov-ийн нийтэлсэн бичлэг Weibo дээр 14 сая гаруй хандалт авсан байна. Харин Douyin дээр 10 сая үзэлт авчээ.

Сошиал орчинд ихээхэн анхаарал татаж байсан тул Юунтайн аялал жуулчлалын хүрээлэнгийн ажилчид хуурай улиралд хүрхрээг татрахаас сэргийлж, жуулчид зорьж ирсэн газраа харах боломж гаргаж өгөхийн тулд хоолой суулгасан гэсэн юм.

Эх сурвалж: New York Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
6 сар 9, 2024 08:01

Ха ха..үмхии гятад санаа ч мөндөө..

Зочин
Зочин
6 сар 11, 2024 18:56

ҮМХИЙ ХЯТАДУУДЫГ ЯАНА А ХА ЯА ЯА

Холбоотой мэдээ

Back to top button