СПОРТ

Монгол тамирчид ДАШТ-ий 90 медалиас 53-ыг нь хүртэн, дэлхийн гурван дээд амжилт шинэчиллээ

Олон улсын ой тогтоолтын холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д арваннэгдүгээр сарын 29-нөөс энэ сарын 01-нд болов.12 орны 167 тамирчин өрсөлдсөн тэмцээнд Монголын 14 тамирчин оюунаа сорихдоо 16 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу боломжит 90 медалиас 53-ыг нь хүртлээ. Тэгэхдээ гурван тамирчин дээд амжилт тогтоон, Монголын тамирчид багийн дүнгээр дэлхийн аварга болов.

Дэлхийн дээд амжилт шинэчилсэн тамирчид:

Өсвөр насны ангилалд:
-Азийн Мастер Б.Энхбаясгалан “Түүхэн үйл явдал” төрөлд  таван минутад 133 үйл явдал тогтоосон амжилтаар
Бага насны ангилалд:
– Азийн Мастер Б.Жамбалбаряням “Зураг” төрөлд 5 минутад 333 зураг тогтоосон амжилтаар
– Азийн Мастер Ш.Наранбат “Түүхэн үйл явдал” төрөлд 104 үйл явдал тогтоосон амжилтаар тус тус дэлхийн дээд амжилт шинэчиллээ.  

ДАШТ-ээс медаль авсан тамирчид:

Бага насны ангилалд:
1.Хишиг Арвин Индустриал ХХК-ийн тамирчин, Азийн мастер Ш.Наранбат (4824 оноо, Монгол)
2.БНХАУ-ын тамирчин, Aзийн Мастер Ши Жамиан (4516 оноо)
3.Азийн Мастер Б.Жамбалбаярням (4207 оноо)

Өсвөр насны ангилалд:
1.Азийн мастер Б.Энхбаясгалан (6993 оноо, Монгол)
2. Ажнай корпорацийн тамирчин олон улсын Их мастер Э.Лхагвадулам (6891 оноо, Монгол)
3.Олон улсын мастер У.Солонго (6356 оноо, Монгол)

Насанд хүрэгчдийн ангилалд:
1.Андрей Мюзи (8170 оноо, Итали)
2.Денк Фарма Монголиа ХХК-ийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (7203 оноо, Монгол)
3.Их Мастер Б.Лхагвадорж (7112 оноо, Монгол)

Багийн дүн:
1.Монгол улс (21308 оноо)
2. БНХАУ (15078 оноо)
3.Герман улс (14607 оноо)

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close