Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоцыг анхны удаа оносноо мэдэгджээ

Ням гарагт /2024.06.09/ Украины зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ фронтоос бараг 600 км-ын зайд, ОХУ-ын газар нутагт байрлах цэргийн нисэхийн баазад байрлах Су-57 онгоцыг агаарын цохилтоор анхны удаа оносон хэмээжээ.

Москва Су-57 онгоцыг радарт харагдах талбай нь бага, зэвсэгт хүчний хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоц гэж мэдэгдсэн байдаг.

Хэрвээ Украины мэдэгдэл үнэн бол тус улс анхны удаа Су-57 онгоцыг оносон тохиолдол болох юм. Киевийн цэргийн тагнуулын гол алба халдлага үйлдэгдсэний дараах сансраас авсан зургийг нийтэлжээ.

ОХУ-ын нисэх хүчинд зөвхөн 32 орчим Су-57 сөнөөгч онгоц бий гэх тооцоо байдаг. Тэдгээрийн 10 орчим нь туршилтын загвар юм.

Орчин үеийн сөнөөгч онгоцыг нь оносноос гадна фронтоос маш хол, ОХУ-ын газарн нутагт цохилт өгсөн нь анхаарал татаж буй. Учир нь барууны орны удирдагчид саяхнаас Украинд барууны зэвсгийг ашиглан ОХУ-д агаарын цохилт өгөх хязгаарлагдмал зөвшөөрөл өгсөн.

Одоогийн байдлаар Украин ямар зэвсэг ашиглан агаарын цохилт өгсөн нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur
2024-06-10 19:47

ан гээч болон ухраан 2-ч адилхан, төрөлхийн урвагчид, шун�##�тангууд

Зочин
Зочин
2024-06-10 22:05

Gazar nutagaa aldchihaad yu soliorood baigaa nohduud ve

Холбоотой мэдээ

Back to top button