Нийгэм мэдээ

"YaLLa Compass 2024" тэмцээнд "The MongolZ" түрүүлэв

Абу Даби хотноо цахим спортын "CS2" буюу "Counter Strike 2" төрлийн "YaLLa Compass 2024" тэмцээн өндөрлөлөө. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 12 баг оролцож, Монголын "The MongolZ" баг түрүүлэв.

Саяхан Улаанбаатар хотноо болсон 100 мянган ам.долларын шагналын сантай "Nomadic Masters" тэмцээнд түрүүлсэн билээ.

Финалын тоглолт өчигдөр/2024.06.09/ болж, "The MongolZ"-ийн эсрэг "NIP" буюу "Ninjas in Pyjamas" тоглов. Нийт гурван ээлжийн тоглолт гарч, 2-1 гэсэн харьцаатай Монголын багийн ялалтаар өндөрлөжээ. Эхний тоглолт "Ancient" дээр болоход нэмэлт цаг гарч, "NIP" ялсан аж. Харин "Mirage", "Nuke" хоёр дээр "The MongolZ" дараалан ялж, анхны S зэрэглэлийн тэмцээндээ түрүүлж, 200 мянган ам.долларын эзэд боллоо.

"The MongolZ" энэ тэмцээний турш "Sashi", "ENCE", "HEROIC", "NIP", "Astralis" гээд дэлхийн шилдэг багуудыг толгойн дараалан буулган авсан.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button