Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Сэрэмжлүүлэг: Утсаа шалгах, нарны тос түрхэх зуур хүүхэд усанд живэх эрсдэлтэй

Усанд живэх нь хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Утсаа шалгах, нарны тос түрхэх хугацаанд ч хүүхэд эсвэл сул сэлэгч усанд живэх боломжтой. Зөвхөн далай, гол, нуур гэлтгүй гэрийн бассейн, ванн зэрэгт живэх тохиолдлууд байдаг. Усны ойролцоо байхдаа дараах зүйлсийг анхаараарай гэж НЭМҮТ-өөс сэрэмжлүүлж байна.

- Өөрийн хязгаараа мэддэг байх
- Ганцаараа сэлэхгүй байх
- Аврах хантааз ашиглах
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үед сэлэхгүй байх
- Өөрийн байгаа орчны онцлогийг мэддэг байх (голын урсгал, усны температур, гүехэн тунгалаг бус ус, усан доорх ургамал болон амьтад)
- Хүүхэд болон сул сэлэгч нараа анхаарах
- Хүн живж байх үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх
- Амилуулах суурь тусламж болон анхны тусламж үзүүлэх чадвартай байх
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.