Сонгогчдын боловсролд #2: Монгол гуравхан намгүй. Үлдсэн 18 нам, эвсэлтэй ч танилцаж, сонголтоо хийе

Төрийн эрхийг барихын тулд нам институтийн хэмжээнд төлөвших ёстой гэдэг.
Гэхдээ тэр утгаар нь харвал эргээд МАН дээр л бууна. Ардчилсан нам урт хугацааны түүхтэй ч УИХ-ын сонгуулийн өмнө мөн л эрх ашиг, бүлэглэлийн зөрчлийг туулж байна. Харин өмнөх сонгуульд өндөр хүлээлт авсан ХҮН намын хувьд, дөрвөн жилийн хугацаанд эрх баригч намд үйлчилдэг болсон, "халаас"-нд орсон гэж шүүмжлүүлсэн.
Яах аргагүй МАН, АН, ХҮН гэсэн гурван нам л сонгуульд өрсөлдөх мэт уур амьсгал, дүр зураг тогтжээ.
Улс төрийн намд бат нот итгэл үнэмшил бөгөөд эв хамтач чанар чухал. Хийж хэрэгжүүлэх ажлын өмнө үзэл бодлын мэтгэлцээн өрнүүлж, харин яг хийхийнхээ өмнө нэгддэг байх учиртай. Харин эрх ашгаас ангид, эрх баригч намын нөлөөллөөс хол байж чадвал тэр жинхэнэ улс оронд хэрэгтэй нам.
Өнөөдрийн байдлаар МАН, АН, ХҮН намаас гадна 18 нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, нэр дэвшигчдээ тойрог тойрогт илгээн, жагсаалтаа ч гаргаж бэлдлээ. Мөрийн хөтөлбөрөө ч Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд буй.
Үнэн хэрэгтээ илүү эх оронч, илүү үнэн зорилго тэнд байхыг үгүйсгэх аргагүй. Харин мөнгө, санхүүжилт бага нь мэдээж.
Иймд сошиал медиа болон зар сурталчилгааны илүүрхэлд автаж, сонгогчид зөвхөн МАН, АН, ХҮН гуравт л дөмөгхөн анхаарвал учир дутагдалтай болох юм. Мэдээж сонгогдох нь, сонгогдоод дорвитой ажил хийх магадлал нь тэдэнд илүү ч, шинэ цагийг хүсэж буй энэ цаг үед өөр сонголт хийгээд үзэхэд ч буруудах юмгүй. Тэгвэл сонгуулийн дүн эрх баригчдад, улстөрчдөд том сануулга болно.
Энэ үүднээс жижиг нам, эвслүүдтэй ч алагчлалгүй танилцаарай гэж зөвлөе.
Бүх нам, эвслийн баримталж буй мөрийн хөтөлбөртэй ЭНД ДАРЖ танилцаарай.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зав гаргаад сайн судлаарай таньдаг чөтгөр байна гээд зурах нь хайхрамжгүй гэсэн үг
Монголд ганцхан эмэгтэй даргатай нам байгаа би тэрийг дэмжинээ энэ бол Оюунгэрэлийн иргэдийн оролцоотой нэгдсэн нам
Тийнш дээ