ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ГАДНЫ ХЭВЛЭЛ: Гэхдээ л тэдэнд угаартах вий гэх айдас байна

Хүйтний улирал эхэлж, өвлийн хэрэгцээнд нөөцлөөд байсан сайжруулсан шахмал түлшийг иргэд ахуйн хэрэглээндээ нэвтрүүлсэн нь нийслэлчүүдийн хувьд шинэ тутам зүйл байв. Үүнтэй холбогдуулж угаарын хийнд хордож амиа насаа алдах иргэдийн тоо урьд жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн явдал шахмал түлшийг хардах эргэлзээнд оруулсан. Одоогийн байдлаар нас баралтын тоо тогтворжиж, сэдвийн дуулиан намжаад буй. Харин гадны хэвлэлүүд үүнд ямар өнцгөөс хандаж буйг мэдээлэх зорилгоор Phys.org сайтад гарсан шинэ нийтлэлийг орчуулан хүргэж байна.


-ҮХЭЛ ДАГУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСНАА ТЭР МЭДСЭНГҮЙ-

Г.Гэрэл аравдугаар сарын нэгэн хүйтэн өдөр нийслэлийн захын гэр хороололд амьдардаг ээж, аавынхаа гэрт хоноод явахаар болжээ. Үхэл дагуулах шийдвэр гаргаснаа тэр мэдсэнгүй. Гэрт орж ирснээс хойш хэдхэн цагийн дотор гэрийнхний амьсгалын эрхтэн тогтолцоонд доголдол гарж, тэд даруй яаралтай тусламж дуудлаа. Гэвч эмнэлгийн ажилтнууд хүрэлцэн ирэхэд дөрвөн сартай жирэмсэн байсан Г.Гэрэл аль хэдийнэ амьсгал хураасан байв.

29 настай тус эмэгтэйн ээж, аав хоёр мөнөөх орой сайжруулсан шахмал түлшийг анх удаа туршин түлж үзсэн нь тэр аж. Ер Засгийн газрын шийдвэр ёсоор өмнө зүгийн Говь нутгаас олборлодог угаагдсан нүүрсээр хийгдсэн уг шинэ түлш өвчин, үхэл дагуулах болоод буй юм.

Оршин суугчид сайжруулсан түлшийг аравдугаар сар гарснаар түлж эхэлсэн бөгөөд, хүүхэд хөгшид, бие давхар эмэгтэйчүүдийн дунд амь нас нь эрсдэх явдал мэр сэр гарах болсон. Улаанбаатарын захын дүүргүүдийн эмнэлэгт ойролцоогоор 1000 орчим хүн угаартсан гэх шалтгаанаар хандсан нь угаарын хий буюу нүүрстөрөгчийн моноксидод холбогдох айдас газар авахад хүргэв.

Талийгч Г.Гэрэлийн ээж болох М.Жаргалсайхан сайжруулсан шахмал түлшийг тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэсэн зүйлийг ярьжээ. “Би насаараа л нүүрс түлж амьдарсан. Нэг ч удаа угаартаж, ийм байдалд орж үзээгүй” хэмээн тэр тайлбарлаж байв.

Монгол улсын Засгийн газар нийслэлчүүд нь эрүүл мэндэд ноцтой аюул бүхий түүхий нүүрс түлдэг байдлыг халж, дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хотуудын жагсаалтаас мултрахаар оролдож байгаа билээ. Өвөлдөө -40 хэмийн хүйтнийг даван туулах гэсэн амьжиргааны түвшин доогуур иргэдэд түүхий нүүрс түлэхээс өөр сонголт үлддэггүй.

Тус улсын холбогдох албаны хүмүүс шинэ сайжруулсан шахмал түлшийг уг асуудлын гарц болж чадна гэдгийг батлан хэлж байгаа юм.

Photo credits to Phys.org

-МОНГОЛ БОЛ АГААРЫН БОХИРДОЛТОЙГОО ТЭМЦЭЖ БУЙ АЗИЙН ОРНУУДЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЖИШЭЭ-

Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн нэгэн ажилтан олон улсын AFP агентлагт нэрээ нууцлан яриа өгөхдөө, угаарын хийн хордлого бүхий дуудлагатай хэзээ ч ийм олноор ажиллаж үзээгүй тухайгаа дурьдсан байдаг. “Бид урьд өмнө тохиож байгаагүй өндөр ачааллын дор ажиллах боллоо” хэмээн тэр ярьжээ.

Харин Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргүүлж байгаа гэдэг тайлбарыг өгсөн юм. Тэдний зүгээс холбогдох ажилтнуудыг томилж, гэр хорооллын айлуудаар яван шинэ түлшийг хэрхэн аюулгүй түлэх талаар зааварчилгаа өгч буйгаас гадна түүхий нүүрс түлж байгаа тохиолдолтой таарвал нэн даруй хуулийн байгууллагад хандах үйл ажиллагааг явуулж буй.

Энэ бол агаарын бохирдлын хортой түвшинтэй тэмцэж, түүхий нүүрсийг хэрэглээнээс халах тэргүүтэн аюулгүй арга замыг эрэлхийлж буй Азийн жижиг орны хамгийн сүүлийн үеийн жишээ юм.

Энэтхэгийн хувьд Ерөнхий сайд Нарендра Моди айлуудыг хийн түлшээр хангах гэдэг замыг сонгож, амлалтаа өгөөд буй. Харин Хятадын тухайд 2017 оны байдлаар Бээжин хотын ойролцоох гэр хорооллын айлуудыг хийн эсвэл цахилгаан халаалтаар бүрэн хангаж чадсан нь томоохон үр дүнг авчирсан.

Улаанбаатар бол улсынхаа хүн амын тэн хагасыг агуулдаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон агаарын бохирдлын стандартыг аль хэдийнэ хол давуулсан хот. Засгийн газрын зүгээс хотыг нэлэнхүйд нь бүрхсэн энэ агаарын бохирдлыг сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр бууруулж чадна хэмээн үзсэн нь энэ юм.

Нөгөө талаар холбогдох мэргэжлийн хүмүүс эл шинэлэг шийдвэр эерэг үр дүнг аль хэдийнэ үзүүлж эхэлсэн гэдгийг хэлж байгаа. МУИС-ийн Профессор н.Сономдагва AFP агентлагт тодруулга өгөхдөө, өнгөрсөн жилийн аравдугаар сартай харьцуулахад РМ 2.5 төрлийн тоосонцрын хэмжээ даруй 40 хувиар буурсан хэмээн баталж байв.

“Гэвч удаан үргэлжилж буй дулаан намрын улирал, мөн сайжруулсан түлшийг хэрэглэхээс эмээж буй иргэдийн мод түлж буй байдал зэрэг үүнд нөлөөлсөн байж болохыг үгүйсгэхгүй” гэж тэр ярьжээ.

Photo credits to Phys.org

-ГЭХДЭЭ Л БИДЭНД УГААРТАХ ВИЙ ГЭСЭН АЙДАС БАЙНА…-

AFP агентлаг цаашлаад Монголын Шинжлэх ухааны академийн физикч Л.Бямбажаргалын байр суурийг сонсоход, сайжруулсан шахмал түлш нь тулгамдаад буй агаарын бохирдлыг бууруулах сайн арга, гагцхүү иргэд үүнийг аюулгүй аргаар хэрэглэж сурах нь зүй хэмээж байв.

 “Хүмүүс сайжруулсан түлшийг хуучин түүхий нүүрс шигээ санаж, адилхан арга барилаар түлээд байх шиг” хэмээгээд, “Шахмал түлш нягт ихтэй учир түүхий нүүрсийг бодвол шатахын тулд хоёр дахин их хүчилтөрөгч шаарддаг” гэж нэмсэн юм.

Харин хүчилтөрөгчийн хангалттай бус нөхцөл нь угаарын хий ялгарах, улмаар үүнд угаартах асуудлын шалтгаан болдог. Түлшийг үйлдвэрлэж буй төрийн өмчит компанийн зүгээс иргэдийг сайжруулсан шахмао түлшийг хэрэглэхийн өмнө зуухаа сайтар цэвэрлэхийг ч зөвлөөд буй.

Ийнхүү гэр хорооллын айлуудаар зуух цэвэрлэх үнэгүй үйлчилгээ хийх болсон тухай тус улсын хэвлэл онцолсон юм. Түүнлчэн айл бүрт угаарын хий хэмжигч төхөөрөмж суурилуулахаар болоод байгаа билээ.

Иргэдийн дунд сайжруулсан шахмал түлшний давуу талуудыг дурьдах хүмүүс ч цөөнгүй аж. Гэрт амьдардаг иргэн С.Төрболд AFP агентлагт ярихдаа шахмал түлш цаг хэмнэдэг, дулаанаа удаан барьдаг гэдгийг хэлж байв. “Миний хувьд түүхий нүүрсийг түлэхийн тулд урьдчилан буталж, жижиглэдэг. Харин шинэ түлж хэрэглэхэд шууд бэлэн байгаа нь давуу талтай” гэж ярьжээ. Цаашлаад “Нэг шуудай түүхий нүүрсийг нэг л өдөр түлдэг байсан бол нэг шуудай шахмал түлшийг гурван ч өдөр ашиглаж болж байна” хэмээн нэмсэн байна.

Түүний ээж Ч.Энхжаргал хувийн шүдний эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд, сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илүү дулаан байгаа хэмээн баталжээ. Тэр, “Гэхдээ бидэнд угаартах вий гэсэн айдас байна. Тийм учраас шөнөдөө өрхөө нээлттэй хонож байгаа” гэж ярьсан юм.

Холбоотой мэдээ

28
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
21 Сэтгэгдлүүд
5 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Zochin
Zochin

End sanal avch bgaa ogch bgaanuud ni dandaa bairand amidardag humuus bn shuudee. Ger horoolold tulshee avch chadajgui bgaa humuus ingeed fb ihaad suuj bh internet ch bhgui. Ter humuust bol hetsuu bgaa hucheer shahm** tulsh heregleed tolgoi tarhi ni ovdoj bdg tegeed nuurs bhgui mod l tuleh ni uldej bn . Saijruulsan tulsh geech ni hamgiin muu hogoor hiigdsen hor bn. Ene maygaar ger horoolloo istagh gej bgaa yum shig bn. Bairand amidaedaguud ni duugui baihgui oorsdoo gert yamar hetsuu bdgiig ch medehgui amia bodson humuus.

Зочин
Зочин

Anhnaasaa uliigee hiij hot ruu orj irsiin.

иргэн
иргэн

Би орон сууцанд амьдардаг, түлж хэрэглэж үзээгүй байна. Гэхдээ арай нэг өөр, сонин үнэр байгаа нь мэдэгдэж байгаа.

Haha
Haha

Shaasn

Зочин
Зочин

Улам боловсронгуй сайхан болноо… гэрэлт ирээдүй байгаа … туршлагажаад ирнэ шүү дээ …

Зочин
Зочин

Зайл

Монголхүү
Монголхүү

Утааны эсрэг утаагаар тэмцдэг, манайхан нээрээ улсаараа тэнэг гарууд юмаа.

Zochin
Zochin

Ehleed yu ghew

Оогий
Оогий

Гадаадын ямар сайт дээр вэ эх сурв***жаа тавьб*** уншъя

Zochin
Zochin

Za utaa hedii baga baigaa ch ttsonh ongoiohod l huher unerteed bn da

hi
hi

utaagui saihan l bna sh dee Maa namiin sait uu heheee

Man an zail
Man an zail

haha c.erdene p**** comiin araas bocheed suuj baogaa da muusain ardchilsan namiihan odoo MAH l****uud ne aytaihan yum hiohleer uhgej baigaag ne

fuck
fuck

***даагаа өөрсдөөсөө хай сав л хийвэл төр засаг гэж хуцахын. Өвөл хүйтэн болдогыг мэдсээр байж бэлтгэлээ сайн ханга гэж хэлий. миний хувьд түлээд сайхан л байна.

Зочин
Зочин

Би байранд амьдардаг гэхдээ зуслангийнхаа байшинд хавар 4 сард түлж үзсэн гайгүй л санагдсан шөнөдөө их дулаахан хоносон гэхдээ өвөл утаа гайгүй болсон ч p.m 2.5 буюу хортой зарим бодисууд буураагүй юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл хортой хүнд химийн бодис утааг дагаж байхгүй болсон ч p.m 2.5 буюу хүнд харагдахгүй ч хохирол үзүүлж чадах химийн хортой бодисууд арилаагүй гэж бодож байна. Гэхдээ энэ бол том ахиц шүү!

Зочин
Зочин

Утаагүй болох ганц арга нь орон сууцжуулах Энэ нь хэрэгжих бүрэн боломжтой Сүүлийн 8 жилд утаанд зарсан мөнгөөр бүх гэр хорооллыг орон сууцанд оруулах боломж байсан

Зочин
Зочин

Авилгачид улсад 12 их наядын хохирол учруулсан гэж АТГ с мэдээлсэн Энэ мөнгөөр УБ ын гэр хорооллыг үнэгүй орон сууцжуулах байлаа

Зочин
Зочин

Орон сууцжуулах нь маш зөв л дөө. Гэхдээ бас хүндэр байнаа. Эхлээд цэвэрлэх байгуулмжаа шинэчилж хшчин чадлыг нь сайжруулж байж орон сууцнуудаа нэмэхгүй бол ача***лаа дийлэхгүй, дээр хуучирч муудсанаас зундаа хотоор нэг үнэр танар болдог шүү. Нүдэнд харагдахгүй ч агаарыг бас бохирдуулж байгаа гэж боддог шүү

ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ
ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ

Нүүрс нь УУЛ нь ХАмаагүй ИЛЧТЭЙ байсан юм УДААН Ч ХАЛУУНАА БАРИНА. ШӨНӨ Ч ОЛИГТОЙ ТҮЛЖ ЧАДАХГҮЙ ДААРЧ СЭРДЭГ. УГААРТХААС ҮНЭНДЭЭ Л АЙЖ байна. Сэрүүндээ л ГАЛАЛЖ байна да. Толгой бол угаасаа Л ӨГЛӨӨ Болгон өвдж бАЙНА

Монгол
Монгол

Монголчуудын нэг муухай зан ер арилахгүй юм. Юм хийж байгаа хүнд үнэн дургүй. Дандаа муу хэлж доош нь дарна. Ингэхээ л больчих л до

Иргэд
Иргэд

Юм хийж байгаа хүнд дандаа ингэж заваарах юм чадаагүй новшнууд нь. Энэ жил хатгаа ханиад ч гайгүй байна. Эмнэлэг дүүрээд коридортоо хэвтдэг байсан бол энэ жил тиймгүй байна. Ард түмээн. АН ядуур*** авчирдаг пиар хийдэг өөр юм хийдэггүй юм. Өөрсдөө арчаагүй зуух пийшингээ янзлаагүй угаартаж байгаа хүмүүс хохь

Иргэн
Иргэн

Энэ түлш нэг л биш санагдаад байгаа. С***хигүй өдөр ялгаагүй л утаатай харагдаад байна.тэр нь их сонин эвгүй үнэртэй.өмхий хүхэр л үнэртэд байгаам даа. Ер нь монголчууд юмыг хэзээ ч стандартаар нь хийдэггүй. Дандаа л ашиг хонжоо мөнгө идхээ бодож чанаргүй муу хямд юмаар хийдэг. Энэ түлшийг ч гэсэн анх төлөвлөж байснаараа хийгээгүй юм билээ. Анхны ажлын хэсгийг х***ж сольж байгаад нүүрс болон барьц***дуулагчийг хамгийн хямд муу юмаар сольжээ. Энэ хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болчих шиг боллоо гэсэн хардлага байна. Эрдэнэс таван толгойн эрчим хүчний нүүрс ашиглана гэж байснаа болиод энэржи ресурсын хүхэр ихтэй угаасан нүүрсний хаягдлыг үнэгүй авч ашиглаж… Үргэлжлүүлж унших

Fuck off
Fuck off

Hudlaa oorsdiinh zardag tuuhii nuursiig ni heregleenees gargatsan bolhoor ingej muulj bgaashd zugeer tuleed bolj bna bas utaaguu saihan bgaa bizdee

Зочин
Зочин

Энэ түлш хор.Товчдоо бол хаягдлаар хийсэн бизнес.

StevSlarie
StevSlarie

Acheter Dapoxetine En Ligne [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Birthcontrol Online Allergic Reaction For Keflex

LesOrdiff
LesOrdiff

Best Buy Stendra Direct With Free Shipping Keflex Shelf Life [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis 10 Doctissimo Baclofen Canada

MatFuse
MatFuse

Potenzmittel Viagra Diabetes Viagra Witout A Prescription [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Canada Prescription Drugs No Script Via

Kelgreelm
Kelgreelm

Lithium Carbonate No Prescription [url=http://buyciallisonline.com]Buy Cialis[/url] Viagra Online Kaufen Erfahrung cialis online Cialis Y Losartan

LesOrdiff
LesOrdiff

Amoxicillin Dairy Products [url=http://abcialisnews.com]Cialis[/url] Amoxicillin With Cancer Paitents Buy Cialis Buy Alli Online Canada

Back to top button