Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тэдний факт #3: АТГ-т шалгуулж байсан нэр дэвшигчдийг сануулъя

Эхний дугаартаа нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдож, нэр нь зарлагдаж явсан нэр дэвшигчдийг сануулсан. Нэр дэвшигчдийн факт цувралынхаа хоёр дахь цувралаараа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд холбогдсон нэр дэвшигчдийг сануулж байна. Энэ удаад АТГ-т шалгуулж байгаа болон шалгуулж байсан нэр дэвшигчдийг сануулъя.


Нэг. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

Уг нь А.Адъяасүрэн гишүүнийг "Тэдний факт #1" цувралдаа нүүрс тээврийнх нь асуудлаар хамруулан дурдсан. Энэ удаад ч бас дурдагдах нь. Нүүрс тээврийн бизнестээ С зөвшөөрөл авах зорилгоор АТҮТ-ийн албан тушаалтанд хахууль өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Түүний хэргийг НПГ-ын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгосон удаатай. Сүүлд хэргийг сэргээж, яллах дүгнэлт үйлдэж өөрт нь танилцуулсан гэж АТГ зарлаж байсан ч таг чиг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө шалгаглаж байсан энэхүү хэргийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөллөөрөө царцаасан гэгддэг. Тэгвэл саяхан намын дарга Л.Гантөмөр нь "АТГ-аас А.Адъяасүрэнг хэрэгт холбогдож байгаагүй, хийсэн хэрэггүй, нэр дэвшихэд асуудалгүй гэсэн албан бичиг авсан" гэдгийг зарлаж яваа нь хачирхалтай.

Нүүрсний асуудлаар АТГ-т шалгагдаж байсан хүмүүс А.Адъяасүрэнгээр эхлээд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж,

Хоёр. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд

Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн “Цахим эрүүл мэнд” төслийн гадаад, дотоод гүйцэтгэгчээр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын үеэл дүү Ө.Эсболд найзуудынхаа хамт орж ирэн тоглож, орхисон байдаг. Улмаар тэдний үрсэн мөнгө манай Засгийн газраас нэхэгдэж, Эрүүл мэндийн яам, Сангийн яамныхан олж өгөх үүрэгтэйгээр ажиллаж байна. Өдгөө энэ хэргээс дэд сайд С.Энхболд сугарч, таван хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаар процесс үргэлжилж байгаа юм.

Гурав. УИХ-ын гишүүн Б.Бейсен

УИХ-ын гишүүн Б.Бейсены тухайд аймгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэс болон эмч нартай  хамтран нас барсан иргэний бичиг баримт ашиглан хууль бусаар мөнгө завшсан гэх хэрэгт 2020 оны сонгуулийн өмнө нэр холбогдсон бөгөөд уг хэргийг өнөө хүртэл шалгасаар байв. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан нарын 51 хүнд холбогдох уг хэргийг Ховд аймаг дахь Прокурорын газраас шалгаж хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэж оролдсон хэмээн хэрэг үүсгэсэн.

Дөрөв. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хоригдсон ч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл заалтаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж байв. Улмаар хоёр шатны шүүх хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцож, 6.6 жилийн хорих ялаар шийтгэсэн ч Дээд шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан билээ. Ийн тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, халдашгүй дархан эрхтэй болоод буй.

Тав. АН-ын дарга Лу.Гатөмөр

АН-ын дарга Лу.Гантөмөр Болосролын зээлийн сангийн хулгайгаас болж АТГ-т шалгагдаж байгаа талаар мэдээлсэн Үндэсний АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат мэдээлсэн байдаг. Тэрбээр, “АТГ болон эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн хэргээр энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн ярилцлага өгч байв.

Зургаа. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 2022 оны үес шалгаж эхэлэсэн ААН-үүд дунд “Эрэл” ХХК багтсан байдаг. Өдгөө УИХ-ын сонгуульд "Эх орон" намаас Эрэл Группын Ерөнхий захирал Б.Эрдэнэбат нэр дэвшчихсэн яваа юм.

Долоо: А.Сүхбатын ах А.Батсүх

УИХ гишүүн асан А.Сүхбатын ах А.Батсүх “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-иараа Хөгжлийн банкнаас зээлээ авсан асуудлаар шалгагдаж байсан билээ. А.Батсүх энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт нэр дэвшиж байна. 13 тойрогт нэр дэвшигч 966 хүнээс хөрөнгөөрөө тэргүүлээд буй юм. 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас Ж.Батзандантай хөтлөлцөн нэр дэвшиж өвдөг шороодож байсан билээ.

Найм. Сейфтэй мөнгөний эзэн Н.Хүрэлбаатар

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн нэг Эрүүл Мэндийн Сайд асан Н.Хүрэлбаатар. Түүний хүү Энхбатын “Рапид харш” хотхоны орон сууцнаас төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Энэхүү мөнгөнийхөө асуудлаар буюу авлигын асуудлаар Н.Хүрэлбаатар шалгагдаж байв.


  1. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр,
  2. УИХ-ын гишүүн С.Одонтуяаг “Комиссын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийж татвараас зайлсхийн брэндийн бараа оруулж ирсэн гэх хэргээр,
  3. УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, ашиг олсон хэргээр,
  4. Шадар сайд С.Амарсайханыг нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотойгоор эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр,
  5. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг Засаг даргаар ажиллаж байхдаа авлига авсан гэх хэргээр,

2020 оны сонгуулийн үр дүнгээр гишүүн болуутаа шалгагдаж эхэлсэн ч, таг чиг болцгоосон билээ. Ерөнхийдөө УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дор нуугдаж үлдсэн гэж хэлж болно.


Тэдний факт #2: ЖДҮХС-гийн зээлд холбогдсон нэр дэвшигчдийг сануулъя нийтлэлдийг ЭНД дарж уншина уу.


Тэдний факт #1: Нүүрсний хулгайд холбогдсон нэр дэвшигчдийг сануулъя нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-06-20 09:06

ХУЛГАЙЧ НАР ТӨРД САНДАЙЛААД УДАЖ БАЙГААШТ ДАХИН ГАРАХ Ч ЮМ БИЛ ҮҮ? ИНГЭЖ БОЛОХГҮЙ ГЭХДЭЭ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХУЛГАЙЧИЙХАА ТАЛД АЖИЛЛАХААР ИРГЭД ХУДЛАА ТЭЧЬЯАДАН БАХИРАЛДААД НАМ ДУУГҮЙ БОЛЧИХНО ХУЛГАЙЛ ХУЛГАЙЛ БАС ДАХИН ХУЛГАЙЛ ГЭДЭГ ЭНЭ ЗАРЧИМ ИХ УДААН ОРШИН ТОГТНОНО ХОХЬ ЧИНЬ

Зочин
Зочин
2024-06-20 10:17

Мэдээж ш�##�гагдаад ямар нэгэн юм болоод л мултараад л гараад ирж байгаа

Зочин
Зочин
2024-06-20 10:20

Хэцүү л хүмүүс шүү

Зочин
Зочин
2024-06-20 10:24

Олон ч хүний ингэж хара�##�ыг идэж хараанд орж амьдрах хэцүү биш байдгийн байхдаа

Зочин
Зочин
2024-06-20 10:26

Мөн хачин улс шүү

Зочин
Зочин
2024-06-20 10:58

Андуурч ш�##�гаад байгаа АТГ-гийнхнийг ш�##�гая

Зочин
Зочин
2024-06-20 11:19

Яааядаа гэмээр л хүмүүс байхын хүмүүс сайн хараад аваарай

Зочин
Зочин
2024-06-20 11:22

Сайн хараад аваарай ноотой шүү ноотой

Зочин
Зочин
2024-06-20 11:24

Ш�##�гагдаад мултраад л яваад байдаг нь хачин. АТГ гэж газар авилгад идэгдсэн үү

Зочин
Зочин
2024-06-20 11:27

Гантөмөр угаасаа ийм шдээ

Зочин
Зочин
2024-06-20 11:29

Тэр А.Сүхбатын ах уу

Зочин
Зочин
2024-06-20 11:31

Хачирх�##�тай улс шүү

Зочин
Зочин
2024-06-20 11:34

Хулгайч луйварчид нь төрд гарчихаад хуулиас гадуур явж байдаг

Dar
Dar
2024-06-20 11:39

Zuv bichij suraad daraa ni medee bicheesee bilee

Зочин
Зочин
2024-06-20 12:35

Хулгайч нарыг нэр дэвшүүлсэн нам бүртгэж авсан сонгуулийн хороо ард иргэдийг доромжилж ханахгүй бна уу

Зочин
Зочин
2024-06-20 13:18

Хаха МАН- төлбөрт Цэрэнбат ярилцлага өгөөд л АТГ-д ш�##�гуулсан болохуу.тэрний ярьж бгаа юм бүгд гүтгэлэг. Иймэрхүү маягаар ашиглах гээл тэрнийг ман тэжээгээд бга юм

https://ergelt.mn/news/22/single/36285
https://ergelt.mn/news/22/single/36285
2024-06-21 06:47

хулгайчдаасаа л с�##�чихаарай, энэ сонгуулиар

Зочин
Зочин
2024-06-21 23:54

Omhii shorongiin hulgaichuudiig z##luul

Холбоотой мэдээ

Back to top button