Сонгууль-2024Улс төрийн мэдээ

Б.Орхонбаяр, З.Шинэчагтгыг байр өгнө гэж мурьсан Д.Өнөрболорт итгэх хүн олдох уу

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт нэр дэвшиж буй Д.Өнөрболор одоо дахиад хэн нэгэнд байр амлавал итгэх хүн олдохгүй болов.

Хоёр жилийн өмнө Улсын арслан Б.Орхонбаяыг цолны мялаалгад хүрэлцэн ирээд тэр дөрвөн өрөө байр бэлэглэхээ мэдэгдэж байв. Одоо ч өгөөгүй, мурьчихсан.

Түүнээс ч өмнө, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ холимог тулааны тамирчин З.Шинэчагтгыг сурталчилгаанд авч явж байв. Мөн л орон сууцаар хөлс мөнгөө төлөх тохироонд хүрч ажилласан ч "мурьсан" талаар З.Шинэчагтга өөрөө, саяхан ам нээсэн.

Үүний дээр Д.Өнөрболор нь З.Шинэчагтгыг төрсөн дүүгээ хэмээн ярьж, сурталчилгаа хийсэн гэдгийг ч ярьсан. Нэгэнт сонгуулийн үе учраас элдэв зүйл ярьж яах вэ хэмээн дуугүй байсан юм билээ.

МАН-аас Д.Өнөрболорыг нэр дэвшигчээс хасах байр суурийг тууштай баримталсан ч "дийлээгүй" юм. Одоо тэр сурталчилгаа хийхдээ хэн нэг тамирчинтай ойр дотно гэдгээ зарлаж, байр орон сууц өгнө гэж яривал итгэх хүн олдохгүй нь. Ер ийм тохироонд худал хэлдэг, мурьдаг хүн ард түмнийг хэрхэн төлөөлөх нь барагцаалж болмоор хэрэг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2024 12:13

Сайхан мурьдаг гар юм биш үү

иргэн
иргэн
6 сар 20, 2024 13:48

ЭНЭ НЭГ БНСУ н ХҮН МОНГОЛД НЭР ДЭВШЭЭД ЯВАХЫН НААДАХ ЧИНЬ МУРИХ БОЛ ЮУ Ч БИШ ӨШӨӨ Ч ТЭНЭГТЭНЭ СЭЛЭНГЧҮҮД ЭНЭ АВГАЙГ БАЙРАНД НЬ ТАВЬЧИХАА ТУЯА РЕСТОРАНДАА АРХИА УУГААД ТАСРААД ХЭВТЖИЙДАА МОНГОЛЫН ТӨРД ИЙМ ХАЧИН ЭМГЭНЭЭР ЯАЛГАХ ГЭЖААГААН

Зочин
Зочин
6 сар 20, 2024 13:55

Намын нэр бузарласан б�##�ай авгай.

Холбоотой мэдээ

Back to top button