Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Дархан-Уул-Орхон чиглэлд замын хөвөө нуржээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу зорчих чиглэлийн улсын чанартай А1001 дугаартай авто замын 23-24 дахь километрт замын хөвөө нуржээ.

Тодруулбал, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 20-нд шилжих шөнө орсон борооны улмаас 200 метр газарт зорчих хэсгийн хөвөө нуралт үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдлыг засварлах зорилгоор "Дархан-АЗЗА" ТӨХК шуурхай ажлын хэсэг гарган нуралт үүссэн хэсгийн эгнээг хааж хөдөлгөөн хязгаарлан засварын ажил хийгдэж байгаа тул иргэд та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчино уу.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button