Нийгэм мэдээ

Буянт, Ховд гол үерийн аюултай түвшинд хүрчээ

Зургаадугаар сарын 20-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Хангай нурууны арын Идэр, Хануй, Орхон, өврийн Чигэстэй, Завхан, Буянт, Алтай нурууны Буянт, Ховд, Бодонч, Согоог зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, Сөгнөгөр, Сэлбэ, Хөгшин Орхон, Булган, Хариг зэрэг голууд үерийн түвшинд, Буянт, Ховд гол үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтай байна.

Иймээс дээрх голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг ОБЕГ-аас зөвлөлөө.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button