Нийгэм мэдээ

Сонгуулийн өдөр чөлөө олгоогүй компани болон хувь хүмүүсийг ₮10-100 сая төгрөгөөр торгоно

Залуучуудын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ажил олгогч нар ажилчиддаа цалинтай чөлөө олгох уриалгад нэгджээ.

Тодруулбал, долоо хоногийн дараа 2024 оны УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн харьяалалттай ажилчиддаа цалинтай чөлөө олгох уриалга гаргажээ. Одоогийн байдлаар залуу компаниуд энэхүү уриалгад нэгдэж, орон нутгийн ажилчиддаа цалинтай 3-4 хоногийн чөлөө олгох гэж байгаагаа мэдэгдээд байна.

Сонирхуулахад, Зөрчлийн тухай хуулийн 17.1.3-т зааснаар сонгуулийн санал авах өдөр ажилтандаа чөлөө олгоогүй байгууллагыг ₮100 сая, иргэнийг ₮10 саяар торгодог.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2024 06:57

Торгоно л гэх юм.

Холбоотой мэдээ

Back to top button