Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Мөнхтулгыг баривчлаагүй, “Нөүтбүүк тараасан” гэх гомдлын дагуу мэдүүлэг өгчээ

УИХ-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн Хангайн бүс буюу 1-р тойрогт Ардчилсан намын есөн нэр дэвшигчийн нэг П.Мөнхтулгыг хууль бусаар цагдан хорьсон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархав.

Тодруулбал, түүнийг хууль бусаар нөүтбүүк тараасан гэх үндэслэлээр саатуулсан гэгдсэн юм.

Харин нэр дэвшигч П.Мөнхтулга өөрөө тайлбарлахдаа “Архангай аймагт сурталчилгааны нээлт хийх үйл ажиллагаа эхэлж байлаа. Гэтэл цагдаагийн газар надаас байцаалт авна гэж сая дуудлаа. “Сонгуулийн хууль зөрчсөн учраас таны нэрийг татах үндэслэл бий болгож байна” гэсэн. Сонгуулийн тухай хуулийн 41-р зүйлийг зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр байцаалт өглөө. Цагдаагийн алба хаагчдад буруу байхгүй. Цаанаас нь өгсөн ямар үүрэг даалгавар байдаг юм, мэдэхгүй. Миний хувьд төрийн алба хаагч байгаагүй тул хууль зөрчих үндэслэл байхгүй. Ямартай ч 22.00 цагаас өмнө ирж мэдүүлэг өгөхгүй бол асуудал хүндэрч, нэр татах үндэслэл болно гэсэн байсан. Өргөдөл гомдол хаанаас ирснийг надад хэлсэнгүй. Сонгуулийн жил нэг ч хүнд мөнгө тараасан зүйл байхгүй” хэмээлээ.

Харин эх сурвалжуудын мэдээллээр МАН-аас П.Мөнхтулгыг 80 нөүтбүүк тараасан гэх утга бүхий гомдол иржээ. Энэхүү гомдлын дагуу түүнээс байцаалт авахаар дуудахад өмгөөлөгчтэйгээ очоод гарсан нь энэ аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-13 07:25

ЁООЁ ЭНЭ ОДОО БАС ХААНАС ИЙМ МАНГАР БАЦААН ГАРААД ИРЭВЭЭ АН НЭЭРЭЭ ШАЛДАА БУУЖ БОХИРДСОН ЯАГИ ХҮҮХНИЙ ДОТООЖ БОЛЖЭЭ ОСОРЖАМАА ГАРЧИХ БАЙСАН БИШ ҮҮ? ТАНАЙХ ТЭРИЙГ ГУЙГААЧ БААЛГАЖ СУУЛГАЖ БАЙГААД Л ГАРЧИХНА ШҮҮ ДЭЭ ИЙНХҮҮ ЭНЭ НАМ 3333 ЭРГЭСЭН ГОШНОГО БОЛЛОО ТҮЙ АРИЛ ДАЛД ОР АНХНААСАА АЛУУРЧИН ХУРЦ ХУЛГАЙЧ БАЯРЦОГТООР ДОРОМЖЛУУЛСАН НАМ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙН ОРОЛЦООТОЙ БОЛОХООР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ХОХОЬ ЧИНЭЭ АЦНУУДАА

Зочин
Зочин
2024-06-13 08:30

Хүүхдүүд гар утсаараа тоглоод завгүй. Харин эгчид нь юм бичих гэхээр компьютер олдохгүй байна. БГД д нэр дэвшигчид компьютер тараагаасай. Тэгвэл ганцыг олоод авчих юмсан.

zochin
zochin
2024-06-13 12:13

unen baisan ch elbegdorjiin hongiliin shuuh hurstiig avarsan shigee avarna

Зочин
Зочин
2024-06-14 11:57

МӨНХТУЛГА ЭНЭ СОНГУУЛЬД ШУУД ЯЛАХ БОЛЗЛЫГ МАН БҮРДҮҮЛЖ ӨГЛӨӨ. Баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button