Нийгэм мэдээ

Гадаадад байгаа сонгогчдыг бүртгэж дуусжээ

Гадаадад байгаа сонгогчид 2024.06.15-ны өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газартаа цахимаар эсхүл биечлэн очиж Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэх ётой гэж заасны дагуу өнөөдрөөр бүтгэлийн хугацаа дуусаж байна.

Гадаадад байга сонгогчид:

- Гадаад улсад байгаа иргэд Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонголтоо хийнэ.

- 2024.06.13-ны өдрийн байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин бүртгэлийн сүүлийн хугацаа өчигдрөөр дууссан тул нэгдсэн дүнг СЕХ-ноос танилцуулна.

Дипломат төлөөлөгчийн газартаа очиж саналаа өгнө

Саналын хуудсаа дугтуйлж битүүмжилнэ. Сонгогч зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн Улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө.

Санал авах байранд сонгогчийн иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж саналын хуудас, дугтуйн хамт өгдөг. Сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийж саналаа өгнө. УИХ-ын тогтоолоор гадаад улс дахь санал хураалтыг зургадугаар сарын 20-ны пүрэв гарагаас эхлэн 23-ны бүтэн сайн өдрийн 22:00 цаг хүртэл дөрвөн өдрийн турш санал авахаар тогтоосон. Тиймээс гадаад улсад суугаа иргэд аль боломжтой өдрөө тааруулан очиж саналаа өгөх боломжтой. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button