Сонгууль-2024

Иргэд: Нэгэнт саналаа өгөхөөс хойш эрт ирэх хэрэгтэй

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатарын 10-2-1-3 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг хүргэж байна.

Ц.Хандсүрэн: 20 гаруйтайгаасаа л сонгуульд саналаа өгсөн. Манайх энэ урд талын байранд байдаг. Радио, телевизээр хаяг байршлын мэдээллээ хангалттай сайн авсан. Ойлгомжтой, тодорхой байсан. Төрийн бодлогыг ахмадууд бүгдээрээ дэмжинэ.


Б.Идэрчулуун: Уг нь би өөр газар руу нүүчихсэн юм. Тэндээ 7.00 гэж очсон. Тэгсэн чинь намайг энд саналаа өгнө гэсний дагуу ирлээ. 7 цагаас хойш хүлээж байгаа саналаа өглөө. Өмнө нь гадаадад байхдаа саналаа өгч чадаагүй. Энэ удаад өглөө. Хүмүүс мэдэж байгаа юм алга. Харанхуй л бөглөөд байх шиг байна. Би бага зэрэг судалгаа хийсэн.


П.Төмөртогтох: Өглөө эрт ирэхгүй бол бороо орно, хүн их цуглана. Нэгэнт саналаа өгөхөөс хойш эрт л ирэх хэрэгтэй. Нас ахисан улсууд эртэч л дээ. Зарим хүмүүс жаахан удаж байна. Нэрсийн жагсаалт хараад тэгж байгаа байх л даа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй болох гэж байна. Сонгогдсон хүмүүс хариуцлагатай байхыг ард түмэн нэхэх байх.


З.Чимэд-Осор: Энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалт өндөр хэмжээнд явагдаж байх шиг байна. Хүмүүсийн идэвх ч сайн байна. 6 цаг өнгөрөөд ирэхэд оочер дугаар үүсчихсэн байсан. Ахмад настнууд их идэвхтэй байна. залуучууд саналаа ирж өгөөрэй.


Г.Уртнасан: “Бид болохгүй, бүтэхгүй, онцгүй амьдарч байна” гэхийн оронд эрт босоод ирж саналаа өгөөрэй. Үр хүүхдийнхээ төлөө идэвхтэй оролцоорой. Энэ чинь бидний ирээдүй шүү дээ. Тийм ээ. Зохион байгуулалт дажгүй сайн байна.


“Том том зурагт самбартай сурталчилгаа болдог байсан. Энэ жилийнх цэвэрхэн боллоо. Их сурталчилгаа ч залхаадаг шүү дээ.

Сурталчилгааны самбар дээр бүх нэр дэвшигчид бөөнөөрөө байх нь ашигтай юм байна. Тэндээс харьцуулж хараад сонголтоо хийчхэж байна.

Намуудыг харахад ч аль нь хүчирхэг байна гэдгийг хараад байгаа юм.


н.Цэрэндэжид: Зохион байгуулалт эмх цэгцтэй явагдаж байна.Эртлэн ирээд иргэнийхээ үүргийг биелүүлээд саналаа өгье гэж бодсон.


Б.Хишигтэн: Сонгуульд саналаа өгөх гэсэн иргэдийн оочер их байна. Гэхдээ хоёр хоёроор нь оруулж байна. Хүмүүс саналаа тайван өгөөд л гарцгааж байна даа. Хүн болгон сонголтоо хариуцлагатай хийгээсэй. Иргэдийн сонгосон 126 гишүүн улс, эх орныхоо төлөө их зүйл хийгээсэй. Иргэд зөв хүнээ сонгож байгаа гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2024 12:40

Цагтаа багтаж сонгуулиа л өгч байв�##� эрт орой ялгайнүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button