УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Боловсролын зээлийн сангаар өөрөө болон хүүхэд, ах дүүгээ сургасан нэр дэвшигчид

Хоёр долоо хоногийн дараа болох 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй МАН, АН, Хүн намын боловсролын зээлд холбоотой нэр дэвшигчдийг танилцуулж байна. Тэд өөрөө болон гэр бүлийн гишүүдээ, хамаарал бүхий этгээдүүдийг гадаадад сургахын хажуу хэрэглээний мөнгийг нь хүртэл олгодог байжээ.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн охин Дэлгэрмаа, Норовдэлгэр нар Боловсролын зээлийн сангаас тус бүр 32 мянган ам.доллар, нийт 64 мянган ам.долларын зээл авсан байдаг. Чинзоригийн Дэлгэрмаа 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 1.5 жил суралцахаар Сургалтын төрийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан бол  2017 онд Ч.Норовдэлгэр 2017 онд АНУ-ын "Penn State University"-д хоёр жил суралцахаар Боловсролын зээлийн сангаас мөн 32 мянган ам.долларын зээл авчээ.

 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус бүр 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ. Харин тэд зээлээ журмын дагуу эргүүлэн төлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Эдгээр кандидатууд Архангай, Баянхонгор, Өвөрхангайн нэгдүгээр тойргоос нэр дэвшихээр бэлдэж байна.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Бат-Өлзийн Баттогтох 2009 онд Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургуульд эдийн засгийн удирдлагын чиглэлээр хоёр жил суралцахаар тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 14 мянган ам.долларын зээл авсан байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 14 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.


БШУ-ны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн дүү болон эхнэрээ Боловсролын зээлийн сангаар сургаж, улмаар зээлээ чөлөөлүүлсэн баримт нь ил болоод буй.Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байна.


Барилга хот байгуулалтын яамны сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа АНУ-ын Пүрди их сургуульд инженерийн чиглэлээр 2012-2016 онд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.доллар буюу 660 сая төгрөгийн зээл авч байжээ.

Дээрх нэр дэвшигчид Булган, Орхон, Хөвсгөлийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж байна.


УИХ-ын гишүүн Г.Дамдинням

УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авч байжээ.


Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр

ЖДҮДС-аас хамаарал бүхий компани нь зээл авч 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр мөн Боловсролын зээлийн сангаар гадаадад сурсан байна. Тэрбээр БЗС-аас зургаан мянган ам.долларын зээл авч Нидерландын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан байна.

Тэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойргоос нэр дэвшиж байна.


Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр

Зүүн бүсэд нэр дэвшиж буй У.Отгонбаяр нь 2011 онд Боловсролын зээлийн сангийн зээлээр Австралийн Чарлас Старт их сургуульд 32 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгөөр суралцсан. Харин 2019 он хүртэл зээлээ төлөөгүй байсан бөгөөд сангийн асуудал олны анхааралд орсны дараа л зээлээ төлж барагдуулж байжээ.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

УИХ-ын гишүүн Батсүх Саранчимэгийн хувьд АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд 32580 ам.долларын төлбөртэй суралцсан байна. Тэрбээр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговийн долоодугаар тойрогт нэр дэвшиж байна.


ХЗДХЯ-ны сайд Б.Энхбаяр

ХЗДХЯ-ны сайд Б.Энхбаяр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар 32000 ам.долларын зээл авсан баримт байгаа юм. Улмаар  авсан зээлээ тэглүүлсэн ч, түүнийг уг сургуульд суралцаж төгссөн гэдэг нь тодорхойгүй байдаг байна.

 Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авч гаднын сургууль суралцаж байх хугацаандаа Улаанбаатар эрдэм дээд сургуульд багшлаж байсан нь түүний намтарт тодорхой бичигдсэн байдаг. Тэгэхээр сайд Б.Энхбаяр 3200 ам.долларын тэтгэлэг авсан ч, шалгуурын дагуу сургуульд суралцаагүй татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлсэн байгаа юм.

Мөн тэрбээр Баянзүрх дүүрэг буюу наймдугаар тойрогт нэр дэвшиж байна.


Шадар сайд С.Амарсайхан

Шадар сайд С.Амарсайханы хүү Эрдэнэхүслэн Английн Бристолын Их сургуульд Боловсролын менежментийн мэргэжлээр суралцахаар 27,166 ам.долларын зээл авсан байдаг. Гэвч А.Эрдэнэхүслэнгийн энэ зээлийн мэдээлэл 2021 онд ил болж, улмаар нийгмийн шүүмжлэл дагуулсан тул С.Амарсайхан аргагүйн эрхэнд зээлээ хаасан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Шадар сайд С.Амарсайхан Налайх, Багануур, Багахангайн бүст дахин нэр дэвшихээр горилж байна.


УИХ-ын гишүүн Т.Доржханд

УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33,454 ам.долларын зээлийг БЗС-аас авсан. Д.Эрдэм Кембрижийн Их сургуулийг 2020 онд төгсөж, 2021 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистр хамгаалсан байна.


АН-ын Л.Гантөмөр

Боловсролын сайдаар ажиллаж байсан АН-ын дарга Л.Гантөмөрийн охин БЗГ-аас 300 гаруй сая төгрөгийн зээлээр гадаадад өндөр боловсрол эзэмшсэн. Түүний охин Г.Хулан АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр 127 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг. Түүнчлэн аудитын дүгнэлтээр сургалтын төрийн сан нь зарим суралцагчдад сургалтын төлбөр дээр амжиргааны зардлыг илүү олгосон зөрчил илэрч байжээ. Эдгээр суралцагчдын нэрс дунд Г.Хулан багтсан бөгөөд хоёр ижил нэхэмжлэлээр дөрвөн удаа гүйлгээ хийж 151.000 доллар /500 гаруй сая төгрөг/ илүү олгосон хэмээн дурджээ.


Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд

Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд БЗС-аар сурсан. Тэрбээр АНУ-ын Индианагийн их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байна. С.Эрдэнэболд энэ удаагийн сонгуульдДархан-Уул, Сэлэнгэ, Төв буюу тавдугаар тойрогт нэр дэвшинэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-11 09:10

Хөгийн луйвирчид амин үзэл тань хүзүүгээр чинь ороо нь дрр

Зочин
Зочин
2024-06-11 09:24

Тасарсан баячууд байж күээ мөн өлөн шүү

Зочин
Зочин
2024-06-11 10:14
Reply to  Зочин

Харин тийм.

Зочин
Зочин
2024-06-11 09:26

Өө за за УИХ ын дарга , шадар сайд , боловсролын сайд нар �##�бан туша�##�аа ашиглан ингэж жирийн иргэдийн үр хүүхдийн боломжийг хулгайлж бгаа юм чинь дахин гарч ирэхдээ илүү нарийнаар томоор хулгайгаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн бгаа даа. Хүний шун�##� дуусашгүй.

Зочин
Зочин
2024-06-11 09:29

Яадгийн тэгээд яадгийн зээл аваад сураад иржээ тэгээд эд нарын хүүхэд хүүхэд биш үү хэн ч адилхан шүүдээ зээл авч л таараа

Зочин
Зочин
2024-06-11 10:21
Reply to  Зочин

Өмнөх тэглэсэн зээлүүдээ яаж бүрэн төлүүлэх юм. Дахиад одоо хичнээн хүн 5 жил ажиллаад, НДШ 60 сар төлөөд, ц�##�ингаа авангаа зээлээ тэглүүлэх гэж хүлээж байгаа юм. Энэ бүгдэдээ хариулт өгөөч. Энэ бүгдийгээ цэгцлэх ёстой байхаа. Авсан нь хожиж, мөрөөрөө амьдарч яваа нь хохирох ёстой юу...

Зочин
Зочин
2024-06-11 10:17
Reply to  Зочин

Зээл авч болно. Харин тэглүүлчихсэн юм биш биз дээ. Эргээд заав�##� төлөх ёстой зээл шүү дээ.

Зочин
Зочин
2024-06-11 09:53

Лүндэг гээд МАН-ын нэр дэвшигч бас БЗС-ийн зээлээр сурсан ш дээ.

Зочин
Зочин
2024-06-11 09:54

bolichildoo yasan hetsuu yum be

Уншигч
Уншигч
2024-06-11 10:00

Зда нар

Зочин
Зочин
2024-06-11 10:16

Энэ чинь дандаа л мөнгөтэй, �##�бан туша�##�тай, нэр төртэй л хүмүүс байна ш дээ. Идэж ханадаггүй эээ....Ард түмний татварын мөнгө шүү дээ.

Зочин
Зочин
2024-06-11 10:21

Яахаараа ард түмний татварын мөнгийг хэн нэгэн этгээд 35000$, 74000$, 130000$ гэх мэтээр зүгээр харма�##�ах ёстой гэж. Гэтэл ард түмэн бид чинь өөрсдийнхөө үр хүүхдийг гадаад, дотоодод сургах гэж баахан өр зээл тавьдаг. БЗС -с зээл авсан хүмүүсийг эргэн төлүүлэхээс гадна одоо �##�ь нэг �##�бан байгууллагад 5 жил ц�##�ингаа авч ажиллаад зээлээс чөлөөлөгдөнө гээд их сургуулиуд, яам тамгийн газраар өчнөөн хүмүүс ээлжээ хүлээгээд байцгааж байна. Эдгээр хүмүүсийг ч болиулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-06-11 10:23

Эргүүлж төлөх нь чух�##� авсан шигээ буцааж төлөх

Зочин
Зочин
2024-06-11 10:38

Монголын хамгийн мөнгөтэй хүмүүс нь зээлээр үр хүүхдээ сургаж хүүхдээсээ өөрийнхөө мөнгийг харамлажээ

Зочин
Зочин
2024-06-11 10:43

ТОЙРОГ ДЭЭР НЬ ОЧИЖ ЗАРЛА. МАШ САЙН РЕКЛАМ БОЛНО.
ЛУЙВАРЧИД

иргэд
иргэд
2024-06-11 10:45

хэзээ чбүү сонгоорой бөөн авилгачид ер нь ман ан гяасан ч сонгож болохгүй

Зочин
Зочин
2024-06-11 11:03

an chadnaa

Зочин
Зочин
2024-06-11 11:03

MaN namiig uneheeer vzen ydaj bna

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-06-11 11:46

Энэ муухай з�##�ь мэх, бульхай нь дэндсэн худ�##�ч, аял�##� жуулчл�##�, хэвлэл, уул уурхай, ЭТТ хүртэл орооцолдсон Батцэцэг гэдэг авгайг одоо төр засагт ажиллуулах, сонгуульд оруулахаа болиоч ээ. Ийм заваан авгай нар сүүлдээ юу ч хийнэ шүү дээ.

Зочин
Зочин
2024-06-11 11:54

Боловсрол Зээлийн Сангаас зээл авсан хулгайчдын 96% нь МАН-ын хулгайчид. Ж.Энхбаяр гэдэг энэ хулгайч ын хажуугаар нэг ч санг зүгээр орхихгүй юмаа

Баагий
Баагий
2024-06-11 12:17

Энэ чинь л жирийн ард түмний хүүхэд сурах боломжийг хулгайлсан ард түмнээ өшиглөсөн дээрэлхсэн ноцтой асууд�##� шүү.Эрх мэдлээ ашиглаад сурсан байж гэтэл төлбөрийн төрүүлэхгүй байна гэдэг асууд�##� биш үү.Жирийн ардын хүү охин сураад төлбөр төлөөгүй бол байр сууцын шүүхтэй нийлж хураагаад гудамжинд гаргасан л байгаа шүү.Хулгайч нараа бүү сонго.хууль байдаг төр байдаг юм бол төлүүл.

Ккккк
Ккккк
2024-06-11 12:28

Сонгохгүй л байцгаая. Эрхээ эдлэх нэг боломж шүү дээ

Цогягү
Цогягү
2024-06-11 14:47

Төрөөр тоглогчид ичих нүүргүй луйварчид

Зочин
Зочин
2024-06-11 15:10

Мөнгөө төлцгөө.

Иргэн
Иргэн
2024-06-11 15:19

БЗС-аас зээл л гээд байгаа боловч тэтгэлэг юм. Тухайн үеийн журмаараа хүүхдүүд ш�##�г�##�т өгөөд тэнцсэн нь явдаг л байсан. Ирээд 5 жил төрд ажиллаад чөлөөлөгддөг. Ямар ч нууц байхгүй. Энэ бол гэмт хэрэг биш. Харин журмаа зөрчсөн бол гэмт хэрэг болно

Зочин
Зочин
2024-06-11 15:48
Reply to  Иргэн

Битгий худлаа ярь. Авсан мөнгөө төлөхгүй санаатай ийм зүйлүүд их бичих юм даа. Зээлийн сан яахараа тэтгэлэг өгдөг билээ. Нэртэйгээр нь Боловсролын Тэтгэлэгийн Сан гээд нэрлэчих. Ард түмний татварын мөнгийг зүгээр аваад харма�##�чихсан цайчихсан луйварчид вэ.

Холбоотой мэдээ

Back to top button