Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: МАН Г.Сайханбаярыг жийж, АН-ынхан толхилцож, Н.Алтанхуяг итгэл алдаж, “Нэр дэвшигчид” галзуурав

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


-МАН-АН бас Г.Сайханбаяр-

Худууд: Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2024.06.15/ Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх Г.Сайханбаярын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ П.Отгонбаатар, талийгаач Б.Баянмөнх нарыг “Хувийн харилцаатай байсан” хэмээсэн. Өөрөөр хэлбэл тэд худууд байсан. Төрсөн эгч дүү хоёрын охин, хүү хоёр буюу үеэлүүдтэй хамааралтай хүмүүс юм.

МАН Г.Сайханбаяр: Маргааш нь Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Гэвч өнөөх нь таг чиг сууж байгаад хоёр хоногийн дараа /2024.06.18/ гарч ирж мэдэгдэл хийсэн. Эмгэнэл илэрхийлсэн хэдий ч, “Сурталчилгаагаа түр зогсоож, дахин үргэлжүүлнэ, намайг татах хууль байхгүй” хэмээсэн. Түүний дараа Д.Амарбаясгалан дахин гарч ирж СЕХ-нд түүнийг нэр дэвшигчээс эгүүлэн татах тухай албан бичиг аваачиж гардуулсан. Өдгөө СЕХ-ноос түүний нэрийг саналын хуудаснаас хасах боллмжгүй, буюу хэр дэвшигчээс хасах хуулийн зохицуулалт байхгүй гэсэн. МАН хөдөө орон нутгаас Г.Сайханбаярын сурталчилгааны хөлөө татна гэгдэж, өнөөх нь гүрийсээр дуусгах бололтой.

АН: Нөгөө талд АН хуучнаараа сэтгэж, завсар зайгүй МАН-ыг харлуулах тактик болгон ээрч үзэнгээ  Л.Гантөмөрөө баахан буруутгав. Нийгэм хэрсүүжиж, элдэв хөөст төдийлөн автахаа байсан цагийн салхи нь өөрөө АН-ын рейтингийг дахин унагахад хүргэлээ.

-Үхрийн бөөр шиг Ардчилсан нам эвээ олсонгүй-

Сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн хоног үлдэж байхад АН дотооддоо нэг л эвээ олохгүй байсаар байв.

Сонгинохайрханд АН-аас нэр дэвшиж буй Ц.Уянга, П.Галиндэв, Ж.Отгонбаяр, Н.Амаржин нар яг хэнд ажиллаад байна вэ гэдэг эргэлзээ төрүүллээ. Учир нь, тэд сонгогчидтой хийх уулзалтаа албан ёсоор зогсоож, эрх баригч намтай бодлогоор өрсөлдөнө гэцгээсэн. Элий, залуучуудыг дагаад хамгийн тулхтай Н.Алтанхуяг нь хүртэл сонгуулийн сурталчилгааны 16 хоног ажиллаж чадахгүйгээ зарлачхаад буй. Уг нь Сонгинохайрханчууд АН-д илүү итгэл хүлээлгэж байсан гэх.

Сурталчилгааны өдрүүд эхэлчхээд байхад АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах гэж хэд хэдэн удаа бужигнацгаав. Энэ нь ихэвчлэн С.Эрдэнэ талаас гэж харагдана. Тэд төв шуудангийн урдах жижигхэн цэнхэр байрны үүдэндээ лоозон барьж хэдэнтээ хашгичив. Мөн элдэв баримтуудыг нь ярьж, лайв ч хүртэл хийв. Л.Гантөмөрийн чихнээс хонх уяж, харлуулах үүргээ сайн ч гүйцэтгэлээ.

Энэ мэт эв эеэ олохгүй, түнжин муудсаар сурталчилгааны ихэнх хугацаагаа дуусгалаа. Сурталчилгааны хугацаанд явуулсан судалгаагаар МАН 80-90 суудал авах үнэлгээ гарсан нь АН-ын дотоод хэрүүлээ хойш тавьж, нэгдүгээрт эрэмбэлж анхаарах асуудал юм. Гэвч тэд үүнийг асуудал болгож, авч үзэхгүй явна. Одоо тэдэнд ердөө дөрөвхөн хоног үлдлээ. Энэ богино хугацаанд өсөлт үзүүлнэ, нийтэд нөлөөлсөн эффект хийнэ гэдэг хэцүү. АН-ын 40-60 суудал авна гэсэн сонгуулийн сурталчилгааны өмнөх төсөөлөл нурж унахдаа тулаад байна.

-Элэглэлтэй, эмгэнэлтэй, эрүүл бус үйлдлүүдтэй сурталчилгаа-

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид танигдах гэж янз бүрээр л үзэцгээж байна. УИХ-ыхн гишүүн С.Ганбаатар Завханд оччихсон шар дээлтэйгээ элэглэл хийж зогссон. “Гэгээнтний нутагт ирээд шар дээл өмссөндөө ч тэр үү “юм” үзэж хардаг болсон. VI-р сарын 22-нд нар буцна, VI сарын 28-нд МАН буцна” хэмээн элэглэсэн юм.

ХУД дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Ариунболд толгойдоо шар парик өмсөөд АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын дүрд хувирчихсан явав. Ямар ч аргаар хамаагүй тойрогтоо танигдах гэснээс элдэв бус үйлдлүүдийг сэдэж гаргаж, бүр хэрэгжүүлж байна.

ХҮН намаас нэр дэвшигч П.Наранбаяр бүр цэцэрлэгийн хүүхдүүд дээр очоод жинхэнэ “галзуурал”-ыг харуулав. Тэрбээр, цэцэрлэгт гадуур хувцастай орж, жинхэнэ элдэв бусыг үзүүлэв. Нуруун дээрээ суулгаж, хацрыг нь чимхэж, боксдож, биед нь хүрч, өргөж дураараа боллоо. Хүүхдүүдийн биед зөвшөөрөлгүй хүрэхээс эхлээд хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан нь өөрөө хууль бус үйлдэл хийв.

УИХ-ын сонгуулийн XI тойрог Сонгинохайрханд нэр дэвшигч П.Галиндэв эхнэрээрээ гайхуулж, нэрийн хуудсаа өгөх гээд сунаж буй зургаа цацав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Maшqж
Maшqж
2024-06-22 10:06

Цоо эрүүл биш элийрэл нэр дэвшигч хүмүүсийн сэтгэцийг үзүүпж нэр дэвшүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
2024-06-22 11:48

Баруунд байсан бол энэ П Наранбаяр хүүхдүүд зөвшөөрөлгүй оролдсон гэдгээр шоронд орох хэрэг хийсэн байна.

мөнх
мөнх
2024-06-22 18:29
Reply to  Зочин

,????????????

Зочин
Зочин
2024-06-22 12:31

Сайханбаяр ямар хүн �##�сан бишдээ ХААНАДАНА ТАЛТРААД ГУЯАНД НЬ ГЭГЧ БОЛЖ БАЙХ ШИВДЭЭ. САЙХАНБАЯР АЛАА ЮУ САЙХАНБАЯР АЛ УУЛАА ЮУ ЭЦЭГ НЬ АЛДАА ХИЙВЭЛ ХҮҮГ НЬ ШИЙТГЭЖ БОЛОХГҮЙТЭЙ АДИЛ САЙХАНБАЯРЫГ ШИЙТГЭХ ЯМАР ХУУЛЬ БАЙНАА. АМАРБАЯСГАЛАН ТА АРАЙ МУУХАЙ БИШ ҮҮ. ХАРИН Ч САЙХАНБАЯР НЭР ДЭВШИГЧ ХҮН ЧАНАРТАЙ СУРТЧИЛГААГАА ЗОГСООЖ БАЙГААД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛ БАЙГАА НЬ ЖУДАГТАЙ ЭР ХҮН БАЙДАГШҮҮ

Зочин
Зочин
2024-06-24 01:00
Reply to  Зочин

Тэнэг царайлсан Сайханбаярыг сонгож тэнэгтэв дээ.

зочин
зочин
2024-06-22 15:06

Амарбаясг�##�ангийн хүн чанар, ёс жудаг, хууль эрх зүйн мэдлэг хэр зэрэг нь илэрч харагдлаа. Холхон, дөлж явах хэрэгтэй юм байна, энэ нөхөрөөс!

Зочид
Зочид
2024-06-22 15:06

АНам эвээ олохгүй, эрх баригч намтай бодлогоор өрсөлдөнө гэж сурт�##�чилгааг зогсоов. АН-аас гарч болох бсан гишүүн Н.Алтанхуяг яагаад 16 хоног сурт�##�чилгааг хийсэнгүй. П.Г�##�индэв нь өмнө нь гайгүй з�##�уу байсан чинь авгайгаа рекламдаад сонин юм. Н.Алтанхуяг та шударга гишүүн байж яагаад сурт�##�чилгаагаа зогсоож, нөгөө 3-гаа нийлж сонгогчидоо хүндэлсэнгүй дээ.

Зочин
Зочин
2024-06-22 16:28

Сайханбаяр ёс зүйгүй хүн бнаа өөрөө нэрээ татчих тийм шийртэй эр хүн байгаач Хүрэлсүх нэг иймэрхүү л жульдак хүмүүсээр хүрээлүүлэн бна ж Энхбаяр Мөнхсайхан золбояр

Зочин
Зочин
2024-06-23 18:00
Reply to  Зочин

Харин тх батгана суусан газар б�##�агтай гэдэг шиг батлан хамга�##�ахын сайдын сайдаар ажиллаж байх хугацаанд хичнээн цэргийн амь хохиров доо ер нь явсан газар нь хүний амь хохирдог ч юм шиг

Asa
Asa
2024-06-23 06:06

Gantomor UIH d orvol erchuudiig n bugdiig n Moonii shashind jivuuleed emegteichuudiig n bugdiig n Satanistuud bolgonoo gants chaddag ajil n!!

Зочин
Зочин
2024-06-23 07:17

SAIHANBAYART YAMARCH BURUU BAIHGUIEE HUVIIN HARILTSAANAAS BOLOOD UUSSEN ZOLGUI GEMT HERGIIG SAIHANBAYART TOHON ULS TURIIN SHOU HIIH N ERUUGIIN HUULIAAR HORIOTOI, HUDLAA SHAAN HUN GUTGEJ BUI TER NUHDUUDIIG ERUU UUSGEN SHIITGEH HEREGTEI

Зочин
Зочин
2024-06-23 11:22

ЯАЛАА ГЭЖ САЙХАНБАЯРЫГ ЖИЙХЭВДЭЭ ЯМАР ХҮН АЛЖ ХҮРЭЭ АЛСАН БИШ ТЭГЭЭД Ч ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧООД БАЙХАД БҮҮ УЛС ТӨРЖҮҮЛ ТА МИНЬ ЭЭЭ

Зочин
Зочин
2024-06-23 17:57

АН-н элий б�##�айнуудад нэг ч сууд�##� өгч болохгүй.УИХ-д орчихвол элийрч б�##�айраад хууль ч батлуулахгүй хууль ч санаачлахгүй элийрч б�##�айрсаар байгаад 4 жилийг дуусгана шүү

https://ergelt.mn/news/22/single/36285
https://ergelt.mn/news/22/single/36285
2024-06-24 06:39

хулгайчдаа л сонгохоо больчих

ОТГОО
ОТГОО
2024-06-25 09:03

ХУД т нэр дэвшиж байгаа Баярмаа юу ч мэдэхгүй байж тэнэг сонгогдохгүй байж дэвшдэг (3 удаа дэвшсэн). Манай Хөвсгөлд л хэрүүл хийгээд явдаг байсан нөхөр яаж яваад ХУД-д оччихсон юм бол буй мэд
Тэнэг БАЯРМААГ л БИТГИЙ СОНГООРОО

Энхсүрэн
Энхсүрэн
2024-06-26 01:43

АН эрүүл саруул нам гэдгийг ойлголгүй яагаад гэвэл эх үүсвэр нь соци�##�ист системийн үзэлтэй хүмүүс эх үүсвэрийг тавьсан дараа нь ардчиллын ойлголтгүй хүмүүсийн б�##�аг.

Холбоотой мэдээ

Back to top button