Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Үргэлжилсэн бороонд өрхөө бүтээж унтаад угаартжээ

Баасан гарагийн шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар 41-43 насны 2 иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн.

Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэн та галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх;
  • Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах:
  • Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх;
  • Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх;
  • Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 22, 2024 12:24

Одоо ЯАХАВДЭЭ үхэх бол үхнэ биз ямар төр засаг очиж өрхий нь бүтээж татаж төгөлтэй биш дээ

Зочин
Зочин
6 сар 22, 2024 15:42

Увс Ховдын өрх амаршд
Битүүлэхдээ яндангаа авч тавихгүй

Zochin
Zochin
6 сар 24, 2024 14:32
Reply to  Зочин

Яндангаа авахгүй яаж битүүлэх вэ

Зочин
Зочин
6 сар 23, 2024 12:23

Chaavaas daa. Xor bagatai gaigui tulsh xiigeed ugch boloxgui yum baixdaa. Uchnuun tusul xeregjuulex yum.

Зочин
Зочин
6 сар 24, 2024 17:35

Эргүү м�##�нууд л өөрсдийгөө �##�ах юм даа

Зочин
Зочин
7 сар 10, 2024 09:13

Бүгд ингээд үхчихээсэй

Холбоотой мэдээ

Back to top button