Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Тайванийн салан тусгаарлагчдыг цаазаар авна гэж сүрдүүлэв

БНХАУ Тайванийг өөрийн эзэмшлийн газар нутаг гэж үздэг. Хятадын коммунист нам ирээдүйд тус улсыг заавал нэгтгэнэ гэдгээ амлаж, үүнийг биелүүлэхийн тулд зэвсгийн хүчин ашиглахад ч бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Баасан гарагт /2024.06.21/ БНХАУ Тайванийн албан ёсны тусгаар тогтнолыг дэмжигчдийг шийтгэх шинэ хууль эрх зүйн удирдамж гаргаж, Тайваньд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлжээ.

Ямар нэгэн байдлаар албан ёсоор тусгаар тогтнолоо зарлах нь Тайвань руу дайрах үндэслэл болно гэж Хятад улс мэдэгдэж байсан.

Тэгвэл баасан гарагт БНХАУ тусгаар тогтнолыг онц дэмжигчдэд цаазаар авах ял онооно гэж сүрдүүлжээ. Хятадын шүүхүүдийн эрх мэдэл хэрэгжих бүсэд Тайвань хамаарахгүй.

Даваа гарагт /2024.06.24/ Тайванийн Ерөнхийлөгчийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Лай Чинтэгээс сэтгүүлчид Хятадаас авч буй шинэ арга хэмжээний талаар асуусан байна.

Лай асуултад хариулахаасаа өмнө Хятадад үер болсон харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Би онцлон хэлье, ардчилал гэмт хэрэг биш, жинхэнэ ёрын зүйл бол дарангуйлал. БНХАУ Тайванийн ард түмнийг үзэл бодол дээр нь тулгуурлаж шийтгэх ямар ч эрх байхгүй. Цаашлаад БНХАУ Тайванийн ард түмний эрхийг хил давж зөрчих эрхгүй" гэсэн юм.

Пүрэв гарагаас /2024.06.20/ хойш Тайванийн ойролцоо БНХАУ-ын агаарын хүчин нислэг үйлдэхээ огцом нэмжээ.

Энэ нь Бээжингээс тус улсын ойролцоо хамтарсан тулааны бэлэн байдлын эргүүл явуулсантай давхацсан байна. Пүрэв гарагаас ням гараг хүртэл Хятадын 115 агаарын хүчний нисэх онгоц Тайванийн ойролцоо нисжээ. Зарим онгоц арлын өмнөд үзүүрээс 57 км зайд ойртож ирсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button