Top StoriesНийгэм ярилцлагаСПОРТ

"Парис 2024" олимпоос мөнгөн медаль хүртээд буй Б.Баасанхүү: Ээжээс нуугдаж, хашаа давж гараад л бэлтгэлээ хийдэг байлаа

"Парис-2024" зуны олимпоос манай тамирчин, ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.

Энэ баярт үйл явдалтай холбогдуулан түүнтэй олимпын өмнө ярилцсан ярилцлагаа сэргээн нийтэлж байна.

Одоогоос арван жилийн өмнө 14-хөн настай охин жүдо бөхийн дугуйланд явж эхэлсэн нь өдгөөгийн дэлхийн аварга Б.Баасанхүү байв. Ангийнхаа есөн хүүтэй зэрэгцээд Хөвсгөл аймгийнхаа Мөрөн сумын зааланд брэнзентэн дээр кимоногүй ноцолдож байсан охин 2021 онд шигшээ багийн тамирчин болтлоо хичээжээ.

Тэрбээр, Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий 48 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ассунта Скуттог унаж шидэх мэхээр хаяснаар 24 насандаа дэлхийн аварга болсон билээ. Дэлхийн аварга Б.Баасанхүүтэй ярилцлаа.


-Дэлхийн аварга болчхоод "Ах, эгч нарынхаа хаана нь ч хүрээгүй" гэж бодоод баярлаж, хөөрөхгүй байгаа-

-Сар гаруйн өмнө Монголоос төрсөн зургаа дахь дэлхийн аварга болсон. Тухайн үед төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Надаас өмнө дэлхийн таван аварга төрчихсөн. Тэр ах, эгч нартайгаа адилхан болсон гэж бодохоор итгэж чадахгүй байсан. “Манай ах, эгч нар чинь аймаар мундаг байсан шүү дээ” гэж бодсон. Өөрийгөө тэдний хэмжээнд очоогүй л гэж боддог. Тийм болохоор нэг их баярлаж, хөөрөхгүй байгаа.

Шигшээ багийнхан бэлтгэлийнхээ хажуугаар тэмцээний зардлаа хайна гэдэг маш хэцүү. Ялангуяа Монгол Улсад олдохгүй. Нэг тэмцээнд явахад л 5 саяас дээш 10 сая хүртэл шаардагддаг. Энэ бүхнийг Монголын жүдо бөхийн холбоо шийдэж өгдөг. Тиймээс бэлтгэл сургуулилтдаа төвлөрч хийж чаддаг. Баярлалаа гэж хэлье.

-Ирэнгүүтээ Хөх хотод 21 хоногийн бэлтгэлд явчхаад ирлээ. Тэнд бэлтгэл хийх юугаараа өөр байв. Одоо чамд Парисын олим гэх том даваа бий?

-Ирээд дөрөв тав хоноод л Хөх хот руу бэлтгэлд гарсан. Өндөрлөг газар учраас авах ачаалал өөр байсан. Багш нарын төлөвлөгөө ч өөр байлаа. Нэлээн үр дүнтэй гоё бэлтгэл болсон.

-Амьдралынхаа нэг өдрийн хэдэн цагийг зааланд зарцуулдаг вэ?

-“Дэлхийн аваргын тэмцээнтэй шүү дээ” гэж бодохгүйгээр өдөр бүр 5-6 цаг хийдэг бэлтгэлүүдээ л яг хийдэг. “Өдөр бүрийн бэлтгэлдээ сайн байвал дэлхийн аварга дээр ч сайн байна” гэж бодож анхаарлаа хандуулсан даа. Он гарснаас хойш жингээ 50-51 кг-ийн хооронд яг барьж байгаа. Хичээсэн.

-14 настайдаа Хөвсгөлийн сургуульд жүдо бөхийн дугуйланд явж эхэлсэн-

-Хэдэн настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, энэ их спорттой амьдралаа холбож эхэлсэн бэ?

-2014 оноос 14 настайгаасаа анх жүдо бөхийн дугуйланд явж эхэлсэн. Хичээллээд яг арван жил болж байна.

-Хэн нэгэн хөтөлж аваачиж байсан уу, эсвэл өөрийн сонирхолдоо хөтлөгдөн очив уу. Энэ спортод дурлаж байсан түүхээсээ хуваалцаач?

-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Эрэгтэй хүүхдүүдтэй голчлон найзалдаг. Манай ангиас арван хүүхэд жүдо бөхийн дугуйланд явж эхэлсний ганц эмэгтэй нь би байсан. Бусад нь бүгд эрэгтэй. Найзуудыгаа л дагаж очиж байсан маань энэ. Тухайн үед "Жүдо бөхөөр хичээллэх их гоё гэсэн" гэхийг нь сонсоод дагаад л очиж байсан.

-Өөрийн сонирхлоор очсон болохоор ээж, аавынхаа эсэргүүцэлтэй тулгарч “Эмэгтэй хүүхэд дэмий” гэдэг үг сонсож байв уу?

-Тийм ээ. Ялангуяа ээж их дургүйцнэ. "Яах гээд байгаа юм чи" гээд л загнана. Ээжийг гэрээс гараад явангуут л байшин дээрээ гарч байгаад хашаа даваад л бэлтгэл рүүгээ зугтчихдаг байлаа.

-Анх хэн гэдэг багшийн шавь болж байв. Энэ спортод хөл тавихад тосож, үргэлжлүүлэн хичээллэхэд нөлөөлсөн гол хүн байх?

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш А.Даваадоржийн шавь болж, бэлтгэлээ хийж байлаа. Тэр үед дэвжээгүй брэзентэн дээр л бэлтгэл хийдэг байсан даа /инээв.сурв/. Тухайн үед олон улсын жүдогийн холбооноос бидэнд кимоно өгсөн. Тэр зураг ойрын өдрүүдэд цахим орчинд их явлаа.

Б.Баасанхүүг ДАШТ-ий аварга болсны дараа Олон улсын жүдогийн холбооны эрхлэгч Николас Месснир арав гаруй жилийн өмнө хамгийн анхны жүдогийн өмсгөлийг нь бэлэглэж байсан тухайгаа "Миний гараас анхны өмсгөлөө авч байхдаа нүдээ бүлтийлгэж байсан залуу охин дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлэхийг сонсоод бахархлаа" хэмээсэн билээ.

-Хичээллэж эхэлж байхдаа "Больё" гэж бодож, шантарч байсан удаа бий юу?

-Дундуур нь самбо бөхөөр хичээллээд Залуучуудын дэлхийн аваргаас медаль хүртэж байсан. Тэрнээс биш яг "Жүдо бөхөөр хичээллэхээ больё" гэж бодож байсан удаагүй. Жаахан хүүхэд байсан болохоор найзуудтайгаа барилдаж, ноцолдохыг л маш их хүсээд зааланд гүйгээд оччихно. Хичээл эхлэхээс өмнө юм уу, тараад оччихоод найзуудыгаа хүлээгээд суучихна. Хичээл тарсан л бол гурав, дөрвөн цагаар ч хамаагүй харанхуй болтол зааланд ноцолдоно. Найзуудтайгаа хөгжилтэй байх хүсэл эрмэлзэл, заалны тэр орчин л намайг жүдод дурлуулсан гэж боддог.

-Анх хичээллэж эхэлсэн найзуудаас чинь одоо хүртэл энэ спортод хамт яваа хүн бий юу?

-Бүгд эрэгтэй байсан мөртлөө хичээллэхээ больцгоочихсон /инээв.сурв/.

-Бэртгэл гэмтэл авах үедээ болон ЕБС-иа төгсөөд дээд сургуулиа сонгохдоо "Жүдогоо больё" гэж бодох үе гарч байв уу?

-Шагай, тохойгоо мултлахаас эхлээд бэртлүүд авна. "Гайгүй болохоор нь зааландаа очиж бэлтгэлээ хийнэ дээ" гэж л боддог байснаас биш "Больё, өвдөж байна" гэж ерөөсөө бодоогүй. Гүйж харайх дуртай болохоороо цэргийн сургуульд суралцах мөрөөдөлтэй байсан л даа. Гэтэл "Цэргийн сургуульд орчихвол жүдогийн бэлтгэлээ хийж чадахгүй юм байна" гэж бодоод шууд больсон. Тэгээд "Идэр" дээд сургуулийг сонгосон. Спортоор амжилт гаргасан оюутнуудыг маш сайн дэмждэг учраас орсон.

-Бусад орных шиг бэлтгэл тараад шүршүүр, саун, душ, бассейн гэсэн зүйл байхгүй ч, өмнөхөөсөө дээрдсэн-

-Яг хэдэн оноос Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар багшийн шавь болж байв?

-2021 оны аравдугаар сард Болдоо багш дээр ирж, шигшээ багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлсэн. Түүнээс өмнө Хөвсгөлд гэртээ л … /инээв.сурв/. “Ковид-19”-ийн цар тахал гарсанаар бэлтгэл хийлгүй, гэртээ бараг хоёр жил байсан.

-Х.Болдбаатар багшийг хатуу гэдэг. Зэмлүүлж байв уу?

-Болдоо багш хатуу шүү дээ. “Зөөлөн байвал элэг барина” гэж боддог байх аа, багш. Цаанаа бол зөөлөн хүн байх. “Миний нүд рүү харахгүй шүү” л гээд байдаг.

-Яагаад?

-“Нүд рүү нь харахаар өөдөөс муурны нүд гаргаад өрөвдөлтэй царайлаад хэцүү байдаг” гэдэг юм /инээв.сурв/.

-Жүдогийн шигшээгийнхий бэлтгэлийн заалны орчин нөхцөл шүүмжлэл дагуулдаг. Одоо харьцангуй дээрдсэн. Гэхдээ дэлхийн улсуудтай харьцуулахад хэцүү?

-Бусад орных шиг бэлтгэлээ тараад шүршүүр, саун, душ, бассейн гэсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ л өмнөхөөсөө арай дээр болчихсон байгаа. Одоо дэвжээнийхээ хажууд штанкны заалтай болсон.

-Цаашид яаж анхаарч, дэмжээсэй гэж бодож байна?

-Манай Монголын тамирчид дайчин хүмүүс. “Ийм зүйл дутуу, тийм зүйл байхгүй” гэж гомдоллохгүйгээр байгаагаараа болгочих гээд л зүтгээд байдаг. Биднийг дэмжвэл монголчууд бүгд авьяастай. Ямар ч тамирчин дэлхийн аварга болох чадалтай. Мундаг хүмүүс гэж боддог доо.

-Спорт гэдэг залуу нас. Урт үргэлжлэхгүй-

-Жүдо бөхөөр хичээллэхийн хажуугаар эмэгтэй хүний хувьд өөртөө цаг зав гаргахыг хэр их хичээдэг вэ, амждаг уу?

-Нэг их хичээдэггүй /инээв.сурв/. Анх оюутан болж ирээд хичээдэг байсан. Одоо бол ядраад хичээхээ больчихсон. Чадахгүй байна. Бэлтгэлээс бусад цагт хоолоо идчихээд, унтаад амравал л гоё. Чөлөөт цаг биш амралт л чухал санагдаж байгаа.

-Найзуудтайгаа гарч орох, чөлөөт цагаа өнгөрүүлэх цаг ч ховор байдаг байх нь ээ?

-Гарах гэхээр ядраад байдаг юм аа /инээв.сурв/ Өглөө эрт бэлтгэлтэй. Тиймээс аль болох унтаж амрах хэрэгтэй. Маргааш нь дахиад бэлтгэл хийж ядрах тул гардаггүй юм. Спорт гэдэг залуу нас. Урт үргэлжлэхгүй. Түүнээс хойш гарч орох цаг зөндөө олдох байлгүй дээ л гэж боддог.

-Танихгүй хүнтэй мэхийж мэндлэхээс эхлээд энэ спортынхны хүмүүжил их гоё санагддаг. Энэ спортоос олж авсан үнэт зүйл гэвэл юуг нэрлэх вэ?

-Хүндлэх, мэндлэх ёс гэж боддог. Коронагаас хойш бэлтгэл хийхгүй байж байгаад 2021 онд ирээд хийсэн чинь хэцүү байсан. Хүн бүртэй мэхийж мэндэлж чаддаггүй юм билээ, анх. Тэгээд мэндлээд сурчихсан чинь нэг их хэцүү зүйл байгаагүй. Муухай ч зүйл биш.

-Оны ялгаа, дээрэлхэл гэдэг зүйл дуулдаад байдаггүй. Хамт бэлтгэл хийдэг ах, эгч нараасаа юуг үлгэрлэдэг вэ?

-Тийм зүйл огт байдаггүй. Ингэж, тэгж болохгүй ч гэдэггүй. Бид нар том гээд хялалзаж, цэхэлзээд ч байдаггүй. Бэлтгэл хийх үед манай ах, эгч нар хамгийн маазраа, хөгжилтэй хүмүүс. Хүн болгон төгс биш болохоор авахыг нь авч, хаяхыг нь хаяна. Авах гээхийн ухаанаар л ханддаг даа. Тийм байгаарай, ийм байгахрай гэж захидаггүй. Өөрсдөө үлгэр дуурайл үзүүлдэг. 73-ийн Цогтбаатар ах бүх хүнтэй эрх тэгш, гоё харьцдаг.

-Дэлхийн болон монголын жүдочдоос үлгэр дуурайл авдаг хүн бий юу?

-Би нэг их хүн дуурайя гэж боддоггүй. Яагаад гэвэл тэр чинь тэр хүн, би бол би. Тэр хүнийг дуурайгаад би хэзээ ч тэр хүн болохгүй. Хүн хүний онцлог өөр. Хүний амжилтыг давтах ч боломжгүй. Тэр хүний амжилт, миний амжилт. Өөртөө л гоё түүх бүтээхийг хүсдэг.

-Унасан ч, давсан ч аав, ээж хоёр "Миний охин мундаг шүү" гэдэг-

-Айлын том хүүхэд. Дүү нар нь жүдо сонирхож байна уу, сонирхвол дэмжих үү?

-Миний доод талын дүү эмэгтэй. Надаас 11 сараар л дүү. Анх бид хоёр хоёулаа жүдогоор хичээллэж эхэлсэн чинь аав "Гэрээр дүүрэн болох юм уу" гэсэн. Манай дүү нэг жил хичээллээд мэх сураагүй. Тэгэхээр нь дүүгээ болиулчихсан /инээв.сурв/.

-Том тэмцээнд явахад аав, ээж нь юу гэж захидаг вэ?

-Унасан ч, давсан ч "Миний охин мундаг шүү" гэдэг. Ингээрэй, тэгээрэй гээд захиад байдаггүй. Захивал дарамт болох юм шиг санагддаг. Үүнийг аав, ээж хоёр мэддэг ч юм уу. Тийм болохоор "Миний охин ёстой мундаг байсан" л гэдэг дээ.

-Дэлхийн аваргаас ирчихээд нутагтаа очиж амжаагүй байх. Нутгаа, гэрээ хэр санаж байна?

-Гэрээ санадаг. Болдог бол байн байн харимаар л байдаг. Даан ч зав гарахгүй юм. Бэлтгэл сургуулилт гэсээр хотод байгаа гэртээ ч ховорхон үзэгддэг дээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mongol
Mongol
6 сар 25, 2024 08:17

Mongol baharhal

Maral
Maral
6 сар 25, 2024 11:58

Дэлхийн аварга болчхоод "Ах, эгч нарынхаа хаана нь ч хүрээгүй" гэж бодоод баярлаж, хөөрөхгүй байгаа₮ гэсэн хэсэг нь үнэхээр бахархмаар хүмүүжилтэй тамирчин болж төлөвшиж байгааг харууллаа. Амжилт

Энхмаа
Энхмаа
6 сар 25, 2024 12:00

Amjiltiin deediig husey, Olimpiin awarga bolooroi

Bat
Bat
6 сар 25, 2024 12:02

Uneheer l zaluu hunii erch hucheer sportiig dawan tuulah bh daa delhiin awarga bolohod ni bayriin nulims unagaj bailaa hhe

Зочин
Зочин
6 сар 25, 2024 20:53

Төрмөл өгөгдөлтэй - бурханы элч . Үнэн - хүн хүн өөр , өөрийнхээрээ байх шиг сайхан үгүй ....

Bayaraa
Bayaraa
6 сар 26, 2024 06:18

Ohin mini hicheegeerei .Amjilt

Дэлээ
Дэлээ
6 сар 26, 2024 11:28

Сайхан ярилцлага болжээ.

Тайванбат.
Тайванбат.
6 сар 26, 2024 15:57

Үнэхээр мундаг ухаантай. Мундаг тамирчин байна аа. Эрдэмтэй хүн даруу. их мөрөн дөлгөөн гэж үнэн үг шүү. Дэлхийн аварга болно Гэдэг чинь. Хүн болгон болоод байх чадах зүйл биш ээ. Мундаг тамирчин минь олимпын аварга болоорой. Амжилт хүсье.

Зочин
Зочин
6 сар 26, 2024 19:30

Амжилт бүхний дээдийг хүсье

Ygaan
Ygaan
6 сар 26, 2024 20:17

Hodoo beltgel hj bgd l er n bogino hugatsaand Delhiin avarga bolloo doo!!

Зочин
Зочин
6 сар 26, 2024 22:28

Сэтгэл зүйн бэлтгэл байхад л олимпоос амжилт гаргана

Зочин
Зочин
7 сар 20, 2024 08:55

Түүх бүтээх гэж бгаа бол чимээгүй бж бгаад бүтээсэн н дээр бдаг юм дүү минь дараа нь харин ярилцлага а өг

Zochin
Zochin
7 сар 20, 2024 13:35

Sport zaluu nasniih gej helsen shigee heden jil hel amnaas hol hicheegeed zutgeerei.
Mongol-n anhnii delhiin bolon olymp-n avarga, tsaashlaad judo-n hoshoi avarga boloh bolomj bn shuu.
Amjilt huseye

Зочин
Зочин
7 сар 20, 2024 13:41

Ухаантай л охин байна. Алдар нэр хүнийг эвдэх т�##� байдаг шүү. Даруухан явахыг хичээгээрэй....

Зочин
Зочин
7 сар 20, 2024 17:31

Абу Дабид жудогийн томчууд очоогүй шүү сайн хичээх хэрэгтэй!!!

Зочин1
Зочин1
7 сар 21, 2024 18:37

Гоё нүдтэй шүү. олимпын авага болчихоод гоё �##�аг нүдээрээ дэлгэц дүүрэн ширтэхийг ерөөе!!!

Зочин1
Зочин1
7 сар 21, 2024 18:38

Олимпын аварга болж ард түмнээ баярлуулахыг хүсэн ерөөе!!!

иргэн
иргэн
7 сар 21, 2024 19:12

Ёстой шудрага дэлхий бүхний Аврага болохыг тэмцэж байгаа охин бна.амжилт эрүүл энх хүсье.

Ebe
Ebe
7 сар 21, 2024 19:15

Huuruu jinger ve

irgen
irgen
7 сар 22, 2024 08:58

Muuhai mongolchuudaa naad ohinoo Olimp eheltei taivan bailgaj beltgeliig ni, setgel zuig ni hanguulaa, ta nar l horlodog shuu, ene tend bitgii yarilga ug, bitgii urilga tsailllagand ni och, tamirchindaa amjilt

Зочин
Зочин
7 сар 28, 2024 00:24

Сэтгүүлч нь мэдрэмжгүй юм хха

Kha
Kha
7 сар 28, 2024 08:13

Goy medee bn

Зочин
Зочин
7 сар 28, 2024 08:24

ёстой л жинхэнэ тамирчин хүн байна даа төрөлхөөс заяасан юм биш үү

Зочин
Зочин
7 сар 28, 2024 10:14

Baharhaj baina! Mundag ohin ! Az jargal erooe !

О Сундуй
О Сундуй
7 сар 28, 2024 10:53

Би үргэлж чамаар бахархдаг Чи маш уха�##�аг охин

Зочин
Зочин
7 сар 28, 2024 11:40

Анх жүдогийн секцэнд хамт явж байсан 9 бандиас сэтгэгдлээ бичих хүн �##�га уу ?
Жаахан ичээд байгаам болуу.....

Зочин
Зочин
7 сар 28, 2024 12:02

mongoliin baharhal bolson mundag egch bainaa

Зочин
Зочин
7 сар 28, 2024 12:22

Мундаг охин бноо ярих юм �##�га булчин шөрмөс гэж бнаа бна

Зочин
Зочин
7 сар 28, 2024 13:24

Анхныхаа багшахр ямагт гангарч яваара

Зочин
Зочин
7 сар 28, 2024 14:33

gaihaltai

баярлалаа
баярлалаа
7 сар 29, 2024 08:21

Эх орныхоо нэрийг зарлуулсанд баярлаж байна. ИХ хөдөлмөр үр дүнгээ өглөө дөө

Bayarlalaa & Baharhaj baina
Bayarlalaa & Baharhaj baina
7 сар 29, 2024 12:30

Ene ih huch hudulmuriin ur dund bidniigee bayarluulaa. Bayarlalaa. Baharhaj baina huurhun Mongol ohinooroo. Ger buld n eruul enh sain saihniig husiye.

Холбоотой мэдээ

Back to top button